Зохиолч Танабэ Тошихиро нь 1915 онд төрсөн. Түүний уг хоёр бүтээл нь ихэд алдартай боловч зохиолчийн өөрийнх нь намтар түүх хомс байдаг. Учир нь тэр яруу найргийн бүтээлүүдээ дайны хүнд цаг үеүүдэд туурвидаг байсантай холбоотой. Зохиолч Танабэ Тошихиро нь 26 насандаа 1941 онд Хятдад болсон дайнд амь үрэгдсэн.
“Усны долгион”
Хөл нүцгэн тэр охин
Үсэн дээ улаан цэцэгсийг хатган
Наран жаргах үеээр нарийн жимээр буун ирнэ.
Чулуун замын дээр
Түүний хөл цагаахан булбарай харагдана.
Будааны усны долгионд
Тэр охин цайзыг өнгөрөн одно.
Намуухан оддын гялтагнах усыг долгиолуулан
Тэр охин тэнгэрийн хаяанд наран мандахыг ширтэнэ
Хязгааргүй хөх далайн зүг
Түүний аз жаргал замхран одох шиг санагдана.
Том улаан наран
Өнөөдөр түүнд 5-р сарын үзэсгэлэнг сануулна.
Бургасны мөчирт шувууд жиргэж
Өдөр өнгөрсөн ч тэр охин ахин гуниглахгүй
Наран маргааш ч мөн мандах учираас
Тэр охин ойрхон ойрхон гишгэлсээр
Бүрэнхийд яаран цайзын доторх зам руу
Үзэсгэлэнт усыг долгиолуулсаар харилаа.
“Үдшийн аадар бороо”
Хаврын үдшийн аадар бороо
Төмөр дээвэр цохиулах цайвар аянганд
Би ганцаар, чулуун хөшөө шиг зогсоно
Удаан хугацааны тэмцлийг дуусган
Одоо бид 3-р сард Янцзы голоор доош бууж байна
Гэсэн ч, Йонан тал нутгийн эзгүйрсэн өвөлд
Армийн арван нөхдөө нутаглуулсан
Тэд бүгд сайн дайчид байсан сан.
Эзэнт гүрний хаан нас нөгчиж
Агаарт хийсэх хумхын тоосон дунд
Тэднийг авч явсан бид ядарч цөхөрсөн
Булшны өмнөх
Бидний сүүлчийн мэндчилгээ гунигтай.
Хөлдөөсөн будаагаа идээд
Мөсөн голыг гатлан
Цасан шуургатай уулсын дээгүүр дайснуудтайгаа тулалдан
Өдийг хүртэл урагшилсаар ирсэн нөхдөө
Дайсны нутагт нутаглуулсан
Хаврын үдшийн ширүүн аадар бороо
Аянга цахилгаан дундаас
Би тэдний дууг одоо хүртэл сонсдог.
Цасан шуургатай өдрүүд
Тэдгээр булшны тухай би үргэлж боддог
Би дайсныхаа нутагт үлдээсэн нөхдөө санаж байна
Гунигтай эзэн чөтгөрүүд
Хаврын үдшийн ширүүн аадар бороонд
Та нар ахин жадаа барин
Биднийг дуудаа юу?
Зарим нь тархин даа буудуулж
Зарим нь цээжин дээ буудуулж
Ганхан дуудах та нарын дуу
Цээжинд хүнд оргиулан орлоо
Хараахан ирээгүй байгаа гэрэлт 3-р сард
Хаврын шөнийн аянга, хол яваарай
Нөхдөө хулгайлаад алс холоос иргэн ирээрэй.
Соёл-Эрдэм дээд сургуулийн Япон хэлний тэнхим
3-р курсын оюутан Х. Нямсүрэн орчуулав.