Ч.ТҮВШИНЖАРГАЛ: БУРХАНЫ МЭЛМИЙ БҮГДИЙГ ХАРЖ БАЙГАА
2020-04-27 Уншигч 1558

Цусаа худалдсан тэмдэглэл буюу ЭЦЭГ гэдэг хүн.Яагаад ч юм ийм гарчиг өгч эхлүүлсэн нь тун тохиромжтой санагдлаа. Бидний мэдэх аялагч Амай нэгэн ярилцлагат орохдоо “Бүтээсэн нь биш өсгөсөн нь эцэг болдог байхгүй юу” гэж хэлсэн байдаг. Үнэхээр л хүсэл тачаалаас үүдсэн дур тавилтын дараах нэг халбага үрийн шингэнийг “асгалаа гээд” аав болчихно гэж үгүй.Шү Сан Гуань Шү Юй Лан хоёрын том хүү И Лэ. И Лэг өсч томрох тусам нөгөө гудамжны Хэ Шиао Юунтай улам л ижилхэн болж байгааг тэр гудамжны амтай болгон уралдан ярьсаар эцэг нь хамгийн хайртай том хүүгээ өөр хүнийх гэдгийг мэднэ. Хүний хүүхэд үнэгүй тэжээж, эхнэртээ маллуулсан эр болсон ч Шү Сан Гуань хэзээд гэр бүлийнхээ төлөө хичээж байсныг уншсан хүн бүр мэдэрсэн биз. Шү Сан Гуань өмнө нь эхнэр авах гэж нэг удаа, өөр айлын эхнэртэй хурьцсаныхаа төлөө хоёр дох удаа цусаа зарж байсан билээ. Ган гачиг болсон тэр жил гэр бүлээ өлсгөхгүйн тулд Шү Сан Гуань дахин цусаа худалдаж авсан мөнгөөрөө хоёр бага, хүү эхнэрээ дагуулан хоолны газар луу явж харин том хүүдээ амиараа дэнчин тавьж атгасан мөнгөөрөө хоол авч өгч чадахгүй учраа хэлэн түүнд амтат төмсний мөнгө үлдээгээд явдаг.Томчуудын алдаанаас болж эцгээ гэж бодсон хүн нь өөрөөс нь нүүр буруулж байгааг мэдрэх тэр хүүд хичнээн хүнд байсан бол? Хамгийн хэцүү нь яг ийм мэдрэмжийг бяцхан зүрхэндээ тээн яваа хэдэн хүүхэд бидний дунд байгаа вэ?Гэхдээ Шү Сан Гуань түүний эцэг болох замыг сонгосон. Урссан цус нь хүнийх байлаа ч, ухааныг нь Шү Сан Гуань урласан болохоор тэд эцэг хүү болон амьдралаа үргэлжлүүлсэн юм. Олон жилийн дараа И Лэгийн элэг хүндээр өвчилж Шанхай явж эмчлүүлэхгүй бол аминд нь халтайг дуулж Шү Сан Гуань эхнэр том хүүгээ түрүүлж явуулаад өөрөө араас нь очихоор боллоо. Тэр Шанхай хүртэл дайран өнгөрөх эмнэлгүүдэд өвлийн хүйтнээр цусаа зарж явсаар, бүх бие нь дагжин чичирч унах гэж байсан ч эцсээ хүртэл тэссээр Шанхайд хүрч чадсан юм.Энэ номд гэр бүл, уучлал, хайр энэрэл, хүний мөс, жигшил зэвүүцэл, өршөөл , тэсвэр тэвчээр гээд бүгдийг багтаажээ... Уншиж дууссаны дараа урьд өмнө нь авч байсан мэдрэмж дахин сэдрэв. Амьдрахуй... Хангалттай зовж, хангалттай жаргахыг хүсэх тэр мэдрэмж. Өдийг хүртэл туулж ирсэн зовлонтой мөчүүдийн ард намайг яг юу хүлээж байгааг тэсч ядан хүлээх догдлол... Орчуулагч Мө. Батбаяр ахад ч бас талархаж байна. Тэр хүний орчуулгын бүтээлүүд уншууртай, урссан сайхан найруулгатай байдаг. Монгол хүний сэтгэхүйд тааруулж орчуулдаг гэхэд буруудахгүй л дээ, юу гэвэл тэрний орчуулгыг хараад байхад (би мэргэжлийн хүн биш ч) зүйр үгийг яг онож ашигладаг. Мөн орчуулах арга барил нь. Монгол хэлний үгийн баялаг сайн нь уншихад л мэдэгдэнэ. Өмнө нь уншиж байсан тэр олон номуудаас би ийм зүйл олж хараагүй л юмдаг...Онцлох эшлэлүүдээс:- Ухаалаг хүний үйлдэл ухрах зам өөртөө үлдээдэг.- Уул үлдэж байвал түлээгүй гэж бүү ай- Нүглийн хариу нүгэл, буяны хариу буян гэж энэ дээ. Муу үйл хийснээ хүн хүлээн зөвшөөрдөггүй, бусад хүмүүс мэдэхгүй гэж боддог. Бурхан тэнгэрийн мэлмий гэвч тов тодорхой харж байгаа.- Эмэгтэй хүүхэд шуудууны уснаас өөрцгүй, өөр айл татаад явчихна.- Хүний зүсийг танихаас зүрхийг нь танихгүй юм даа.

Түр хүлээнэ үү...
Top