ӨӨРИЙГӨӨ ХАРДАГГҮЙ НҮД ШИГ
2019-06-06 Уншигч 1862

"Уншигч" булангийнхаа энэ дугаарт бид АШУҮИС-ийн оюутан Э.Сувдаагийн японы нэн шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Мүрата Саяакагийн "Нэрийн дэлгүүрийн бүсгүй" номыг уншаад төрсөн сэтгэгдлээ ирүүлснийг хуваалцаж байна.


...-Юу болсон бэ, Кэйко?  Өө бяцхан шувуу байна шүү дээ... Хаанаас аваад ирэв ээ? гэж ээж аядуухан хэлээд үсийг минь илбэв. –Хөөрхий бяцхан амьтан. Цөмөөрөө энэ шувууг оршуулах уу?

- Үүнийг идчихье л дээ! гэж би хэлэв...

Таны өхөөрдөм бяцхан охин өөдөөс тань ингэж хэлвэл яах вэ?  Та түүнээс айх уу? Гайхах уу? Бүр дургүй чинь хүрэх үү?

Таны илэрхийлэмж хоёрт  эсвэл бүр гуравт.

“Салхи жаахан л хүчтэй болвол гарт байгаа  шаарандаа дийлдэхээр тийм эмзэг турьхан охины алгын чинээ  үхсэн шувууг оройн хоолондоо  идэх гэсэн хүсэл”  зохиолч үүнийг  өөрийнхөө хаанаас шүүрч авсан юм болоо??!!!   

Дотор зурагдам, урагдам.

***

ДЭЛГҮҮР

Ирашаймасэ.

Номын хоёр хуудас тутмын нэгт нь заавал дэлгүүрийн тухай дурьдаж байна. Гэхдээ миний хувьд дэлгүүр бол зүгээр л өнгөн хэсэг байх гэсэн бодол эхнээс дуустал эргэлдсэн. Номын төгсгөлд  бодлоосооо ухрах шахсан.

 Хоёр зэрэгцээ амьдрал, амьсгал, хүсэл, дур байх шиг.

Нэгт: Яг л дэлгүүрт өрнөж байгаа “амьдрал шиг”  орж гарч байгаа хүмүүстэй харилцана, тааруулна, тохируулна.  Өөрт байхгүй нүүрний булчингийн хөдөлгөөнийг хийн, дүрэм журмыг дуурайж ярилцана. ӨӨРТ БАЙХГҮЙ. Бид амьдрахын тулд хүссэн хүсээгүй сурна, хөдөлмөрлөнө. Олдсон ажлаа хийнэ. Төрөхөөс өнөөг хүртэл хийж ирсэн болгон чинь жинхэнэ та биш бол яах вэ? Таны дотор өөр нэг хэсэг чинь яг хөрсөндөө  суусан ч усгүй, наргүй үр шиг байж байгаа бол яах вэ?

Цөөн хэд нь үүнийгээ олж мэдээд өөрийнхөөрөө амьдрах гэхэд нь “өөрийгөө хардаггүй” нүд шиг аашилдаг. ӨӨРИЙГӨӨ ХАРДАГГҮЙ НҮД ШИГ.  Шүүмжилнэ,зааварлана, зөвлөнө, зэмлэнэ. Өөрийнхөө размерийн хувцасыг өөр нэгэнд өмсгөх гээд байгаа юм шиг. Бидний эргэн тойронд ийм ийм хүмүүс  байдаг нь үнэхээр харамсалтай. Бас гайхалтай.

Хоёрт:   Дээр дурьдсан усгүй наргүй үлдсэн үр.

Эргэлдэх бодол дундаа нисээд, агаарыг  хуваалцах ямар ч өөр амьсгалгүйгээр, хальт анзаарагдах сормуусны ч   хөдөлгөөнгүйгээр...   Ганцаараа амьдарсан хорь хоног  түүний (саранд дурлачихаад шөнө болохыг бүхий л цаг хугацаанд  бүр эд эсээрээ хүсдэг залуу ) амьдралыг өөрчилжээ.

Гэхдээ тэр  21 дэх хоног дээр өөрийгөө бусад амьд биетээр бас тэжээгддэг гэдгийг олж мэдэн дотроо хоёр ургамал “тэжээн” амьдрах болжээ. Дасан зохицсон.

УНШИХ БОЛГОНД ТЭС ӨӨР ӨӨР БОДЛУУД МЭДРЭМЖҮҮД ӨГДӨГ НОМНУУД БАЙДАГ ЯМАР САЙН ХЭРЭГ ВЭ?  БИ ДАХИН УНШИХ ХЭРЭГТЭЙ.  

Түр хүлээнэ үү...
Top