Э.Сувдаа: "Сайн уу, Гуниг минь"
2018-01-26 Уншигч 3056

Манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Францын зохиолч Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь" ном уншигчдыг байлдан дагуулж байгаа гэвэл хилсдэхгүй болов уу. Үүний учир нь дээрх зохиолыг уншсан уншигчид өөрсдийн сэтгэгдлээ бидэнд ирүүлсээр байна. Сэтгэл хөдлөлийн торгон мэдрэмжийг үгээр урласан гайхамшигт бүтээлийн талаарх сэтгэгдлээ АШУҮИС-ийн Анагаах Ухаан Судлалын дөрөвдүгээр курсийн оюутан Э.Сувдмаа бидэнд ирүүллээ.


Цэцэг мэт налахад

Жаахан юм байж гунигтай гэгч нь толгойгоороо цонх налж, гадагш юу ч юм харж суулаа. “Жаахан байж” гэдэг ч өөрөө тэнэг бодол. “Том байж” гээд хэлсэн ч дээрдэх юмгүй. Түүнийг хараад баймаар санж. Ойлгох гэсэндээ юу? Үгүй ээ, би хэрэгт дурлаад л харсан байж. Арав орчим л насны тэр хүү яагаад намайг толгойгоо унжуулахад хүргэв. Ер нь гуниглахад нас хамаатай юу? Хамаагүй ээ. Энд насны талаар ярьж тэнэгээ батлах дутаж гэнэ. Зүгээр л суусан гэвэл болох аж.

Хорь хүрээгүй жаахан охин энэ гайхалтай номыг төрүүлсэн нь миний сонирхлыг хамгийн их татсан учраас шалгалтынхаа хажуугаар уншиж суулаа.  Миний өрөөнд аяга шиг  жижигхээн ваартай Succulent (шүүслэг ургамал) байгаа. Тэр минь их эмзэг учраас хаашаа ч хамаагүй гулжийж уначих гээд байдаг талтай. Тийм болохоор би урт савааг налсан талд нь түшүүлээд тэгш ургахад нь тусалдаг. Дахиад хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө тийш нална. Бас л нөгөө саваагаа солих хэрэг гарна.

Өсвөр үеийнхний  сэтгэл хөдлөл надад яг л эл ургамал шиг санагддаг. Тэдэнд гэрийнхэн, найз нөхөд, багш нар гээд хаашаа налахыг эсвэл ургахыг зааж өгдөг хүмүүс бий. Реймон охиноо нэг тал руу нь налуулчихсан учраас түүнд Аннагийн тэгш ургуулах гэсэн тусламж хэцүү санагдсан. Ер нь эрх чөлөөтэй бодох зүйлгүй үргэлж дур зоргоороо амьдрах гэдэг надад ч,  танд ч ялгаагүй сайхан санагдана. Энэ орчин, ийм хэвшлийг түүнд дэндүү суулгачихсан болохоор Аннаг хамаг хүчээрээ явуулахыг хичээсэн. Бүр хол, ГУНИГ л түүнд гүүр болж уулзуулахаар тийм хол руу.

Аав ээж нар гэдэг чинь биднээс арай эрт төрчихсөн хүүхдүүд шүү дээ.  Арай эрт төрсний үүрэг нь бидэнд юмсыг олон талаас бодож үздэг, өөрийн гэсэн хөдөлшгүй зөв суурьтай байлгах үрийг л тарьж  өгөх гэдгийг энэ номыг уншсанаар бүр илүү ойлголоо.

Дотор минь. Бүхий л оюун санаанд минь үсчин цовхчих  сайн муу, гэрэлтэй харанхуй бүх л бодлуудыг замхруулж ноёрхон суудаг ГУНИГ минь сайн байна уу?

Түр хүлээнэ үү...
Top