"ТАГТАА УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛ 2018"-Д БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ
Яруу найраг
Уралдаанд оролцогч дараах шалгуурыг хангасан өөрийн ГУРВАН шүлгийг уралдаанд ирүүлнэ.
- Ном, сонин, сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өмнө нь хэвлэгдэж түгж байгаагүй.
- Монголд зохиогддог томоохон яруу найргийн уншлага, тэмцээнд өмнө оролцож, уншигдаж байгаагүй.
- А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 форматаар шивсэн байх.
Өгүүллэг
Уралдаанд оролцогч дараах шалгуурыг хангасан өөрийн бичсэн НЭГ өгүүллэгийг уралдаанд ирүүлнэ.
- Ном, сонин, сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өмнө нь хэвлэгдэж түгж байгаагүй.
- Монголд зохиогддог үргэлжилсэн үгийн ямар нэгэн уралдаан тэмцээнд өмнө нь оролцож, уншигдаж байгаагүй.
- А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 форматаар шивсэн байх.
- Өгүүллэгийн хэмжээ 5-10 нүүр байх.
Орчуулгын бүтээл
Уралдаанд оролцогч дараах шалгуурыг хангасан дурын гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулсан НЭГ өгүүллэгийг уралдаанд ирүүлнэ.
- Ном, сонин, сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өмнө нь хэвлэгдэж түгж байгаагүй.
- Монголд зохиогддог утга зохиолын орчуулгын ямар нэгэн уралдаан тэмцээнд өмнө нь оролцож байгаагүй.
- А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 форматаар шивсэн байх.
ШАГНАЛЫН САН
Шилдэг яруу найргийн бүтээлийн шагнал
- Цом, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
- "Тагтаа Паблишинг" компанитай хамтран ажиллах боломж
Шилдэг өгүүллэгийн бүтээлийн шагнал
- Цом, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
- "Тагтаа Паблишинг" компанитай хамтран ажиллах боломж
Шилдэг орчуулгын бүтээлийн шагнал
- Цом, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
- "Тагтаа Паблишинг" компанитай хамтран ажиллах боломж
ШАГНАЛ ГАРДУУЛАХ
"Тагтаа" утга зохиолын шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр дээрх гурван төрлөөс тус бүр НЭГ шилдэг бүтээлийг тодруулан зарлаж, бүтээлийн эздэд шагнал гардуулна.
Уралдааны эхний шалгаруулалтын шилдэг бүтээлүүдийг www.tagtaa.mn цахим хуудсанд бүрэн эхээр нийтэлж олны хүртээл болгоно.
Шагнал гардуулах ёслолын үеэр утга зохиолын өдөрлөг, хэлэлцүүлэг, зочин илтгэгчийн уран зохиолын тухай илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг шүлгийн эзэд шүлгээ унших болно.
БҮРТГЭЛ
-Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2018.04.20-ны өдрийг дуустал хүлээж авна.
-Оролцогч уралдааны шаардлага хангасан өөрийн бүтээлийг [email protected] имэйл хаягаар WORD хэлбэрээр цахимаар илгээнэ.
-Оролцогч бүр уралдаанд явуулж буй бүтээлийн эхний хуудсан дээр дараах мэдээллийг заавал оруулсан байна:
- Оролцогчийн овог, нэр
- Регистрийн дугаар
- Холбоо барих утасны дугаар
- Email хаяг
- Оролцож буй уралдааны төрөл
- Орчуулгын төрөлд өгүүллэг илгээж буй оролцогч тухайн өгүүллэгийн зохиогчийн нэр, бүтээлийн нэр болон ямар хэлнээс орчуулсныг заавал бичнэ. Мөн орчуулсан бүтээлийнхээ эх зохиолыг хавсарган илгээнэ.
Уралдаанд тавигдах бүтээлийн шаардлага хангаагүй, бүртгэлийн хугацаанаас хоцорч ирүүлсэн аливаа бүтээлийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.