"САНААГИЙН ПОДКАСТ" булангийн энэ удаагийн дугаар саяхан монгол хэлнээ орчуулагдсан Францын нэрт зохиолч Франсуаза Саганы "Сайн уу, гуниг минь" бэсрэг романы талаар бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл, баярын уур амьсгал татарч, хаврын урь орж буй энэ л өдрүүдэд гуниг гээч мэдрэмжийн талаар хамгийн сайн, сайхан хүүрнэсэн зохиолын талаар хуваалц юу гэж бодсон хэрэг.
Францын нэрт зохиолч Франсуа Куарегийн 1953 онд, 18 насандаа бичсэн “Сайн уу, Гуниг минь” бэсрэг роман хэвлэгдсэн даруйдаа олон улсад нэрийг олж, тэр дундаа Католик шашны үнэт зүйлс хүчтэй байсан Европын нийгмийг ёстой л донсолгосон юм. Зохиолд арван долоохон настай охины өөрийн онцлогт хувь хүн болж төлөвших гэсэн хүсэл эрмэлзэл хийгээд нийгмээс тулгаж буй оноосон дүр хоёрын дундах зөрчил, мөнхүү зөрчлөөс үүдэх гуниг ганьхарлыг нүдэнд үзэгдэж, сэтгэлд тэмтрэгдтэл, эрс шулуухан бичсэн нь тийнхүү шашны уламжлал, дэг жаяг нь ноёлог хэвээр асан европын уншигчдын нүдийг бүлтийлгэсэн хэрэг болсон билээ.
Ингээд эрхэм уншигч таныг надтай хамт гуниг ганцаардлын дайдад аялахыг урьж байна.