Мисүзү Канеко: Юм бүхнийг хайрлахсан
2023-06-07 Podcast нэвтрүүлэг 536

Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9-тэй хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаа бид уншигчдадаа саяхан хүргээд буй Японы яруу найрагч Мисүзү Канекогийн "Цуурай юм уу, чи?" хүүхдийн яруу найргийн номыг онцолж, хүүхдийн уран зохиол, яруу найргийн тухай яриа өрнүүллээ. 

Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр гоёчилж, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь түүний шүлгүүдийн шид гэлтэй.

Түр хүлээнэ үү...
Top