САНААГИЙН ПОДКАСТ: ОРЧУУЛАГЧ Д.ДАШМӨНХ
2018-01-24 Podcast нэвтрүүлэг 3063

2012 онд богино өгүүллэгийн "Хуучин хүүхэлдэйнүүд" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шилдэг уран бүтээлийн "Алтан өд" шагналыг хүртсэн Д.Дашмөнхийг өдгөө триллер, детектив зохиолуудын орчуулгаар нь ихэнх уншигчид мэдэх биз ээ. Утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмийн гишүүн, Роберт Блохын "Хэрэмний чихмэл" тууж (1998), "Үхлийн тууриуд" Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр (2003), "Харь гаригийн өгүүллэгүүд" англи америкийн уран сэтгэмжийн өгүүллэгийн түүвэр (2011), Р.Л.Стивэнсон "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" (2014), "Аравдугаар сарын наадаан" англи америкийн зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр (2014), Японы алдарт зохиолч Эдогава Рампогийн "Хүн сандал" триллер өгүүллэгийн түүвэр (2016), "Сүүдэрт гэтэх албин"  зэрэг бүтээлийн орчуулагч.

Өдгөө Америкт ажиллаж, амьдарч буй тэрбээр эх орондоо түр ирэх зуураа манай "Үгийн хязгаар" буланд энэхүү ярилцлагыг өгсөн юм. Орчуулга, уран зохиол, зохиолчид, номын ертөнцийн талаар сонирхолтой яриаг таалан болгооно уу!


Түр хүлээнэ үү...
Top