"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын ээлжит дугаараа уншигч, сонсогчдодоо өргөн барьж байна. Энэ удаагийн подкастдаа бид гэгээн хайрын баярыг тохиолдуулан, хамгийн дуртай хайрын шүлгүүдээсээ уншиж, хайр хэмээгч хамгийн ойр ч хачин ойлгомжгүй харь хөндий ч юм шиг сэдвийн талаар ярилцав. Хайрын сайхан цаг мөнхөд таныг гийгүүлж байг.
e.e.cummings
***
аз болоход, ямраар ч болов мэдрээгүй,
аялж ч үзээгүй газрын минь нам гүм чиний харцанд байдаг.
үл мэдэг дохих чинь
намайг хөшөөж, дэндүү ойрхон учир
хүрч болохгүй бүхэн болдог.гарын хурууд шиг биеэ эвхсэн намайг
зэрвэсхэн харах чинь л нээж орхидог.
хавар цаг анхны яргуйгаа дэлбээлүүлэх шиг
хачин урнаар, нууцлаг гэгч нь чи намайг
дэлбээ, дэлбээгээр минь нээдэг.чи л намайг хумьж атгахыг хүсвэл
энэ л цэцгэн зүрхэн дээр их цасан
эмзэг, алгуурхнаар буух нь төсөөлөгдөх шиг
цэвэр ариунаар, гэнэтийн сайхнаар
энэ бие минь, амьдрал минь төгсөнө.энэ ертөнцөөс хүмүүний ойлгож мэдэх юу ч
эгшин зуурын эрхшээл, хүчтэй чинь эгнэхгүй.
тэр л хүчний өнгө бүрт нь би автаж,
амьсгалах тоолон өнө мөнх хийгээд
энүүхэндээ үхлийг таньж явна.(чиний энэ, нэг хаагдаж, нэг нээгддэг зүйл
чухам юу болохыг би мэдэхгүй. гэхдээ
харцны чинь дуу бүх сарнайн дуунаас
хүчтэй гэдгийг
хаанаасаа ч юм бэ, ойлгоод байна)хэн ч, бүр бороо ч,
чинийх шиг жижигхэн гаргүй.Орчуулсан Г.Лхагвадулам