Ата Боргужин "livepooling" уран бүтээлч. Цуур, товшуур, морин хуур, хэл хуур, зэрэг ардын хөгжмийн зэмсгүүд. Хөөмий, исгэрээ, битбокс зэрэг өгүүлэхүйн эрхтэний шүтэлцээтэй бий болдог урлагийн төрлүүдийг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлэн бүтээл хийж эхэлсэн монголын анхны уран бүтээлч. Түүний бүтээлээс уламжлалт нүүдлийн иргэншилээс суурин соёл руу шилжиж буй орчин цагийн монголчуудын үзэл санаа, чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд ч сонсож болно. Ата Боргужингийн бүтээл дотор буй орчин цагийн хөгжим рүү хөрвөн сүлэлдэн дуурьсан бүхий тэр хөөмэй, исгэрээ, цуур, хуур бол товчхондоо дэлхийн нийтийн иргэншилийн урсгал дунд хөвж яваа бид юм.