Ж.Тэгшзаяа "Төгс тоо" романы орчуулагч Н.Өнөржаргалын хамт
Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, саяхан Нил хэмээх содон нэртэй шинэхэн хэвлэлийн газраа нээгээд эхний бүтээлүүдээ уншигчдадаа хэдий нь хүргээд буй Жалан-Аажавын Тэгшзаяаг Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд", Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романы орчуулгуудаар нь бэлхнээ мэдэх билээ. Тэгвэл шинэхэн хэвлэлийн газрынхаа үүдийг нээснээс хойш "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын сэдэвт шилдэг өгүүллэгүүдийн түүвэр эмхтгэн орчуулж, мөн японы зохиолч Ёко Огавагийн "Төгс тоо" хэмээх сонирхолтой романыг эрхлэн хэвлүүлж уран бүтээлийн ганзага дүүрэн байгуу Ж.Тэгшзаяаг бид "Үлдэх үг" подкастдаа урьж, шинэ уран бүтээлүүдийнх нь талаар ярилцлаа.