Ким Ионгха: Эх орон чинь дуудаж байна
2021-11-01 Podcast нэвтрүүлэг 1517

Орчин цагийн Солонгосын нэрт зохиолч Ким Ионгхагийн "Эх орон чинь дуудаж байна" романы тухай тус романы орчуулагч Б.Дэлгэрмаа, ариутган шүүгч Ц.Дэлгэрмаа, орчуулагч Мө.Батбаяр нар хөөрөлдсөн нь.

“Эх орон чинь дуудаж байна” роман зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогдох бөгөөд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан жир хүний хувь заяа хийгээд, ерөөс хүмүүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан тун сонирхолтой бүтээл юм.

Дорно дахины нэн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, хэр чадамж, хэм хэмнэлийг манай уншигчдад мэдүүлж, мэдрүүлж чадна хэмээн итгэж энэхүү бүтээлийг уншигчдадаа хүргээд буй билээ.

 

Түр хүлээнэ үү...
Top