"Үлдэх үг" подкаст энэхүү шинэ дугаарын зочин хойморт "Монцамэ" агентлагийн урлаг, соёлын албаны тоймч, зохиолч, яруу найрагч Балдоржийн Алтанхуяг морилов. Хүүрнэл зохиол, яруу найраг, сэтгүүл зүйн бүтээлүүд гээд олон төрлөөр жигд амжилттай туурвиж яваа шилдэг залуу уран бүтээлч билээ. "Уншихуйд, автахуй" нэртэй шүүмж судлалын номоо "өлгийдөн" авахыг нь амдаж энэхүү буландаа урьж хүйтэн саарал өдөр халуун дулаан яриа өрнүүллээ. Сэтгүүл зүй хэмээх их айлд 18 хүрээгүй хархан багадаа хөл тавьж шилдэг бүтээлийн "Ган үзэг" "Балдорж" шагналд нэрлэгдэх хүртлээ хөдөлмөрлөжээ. Энэ бол түүний авьяас билиг, хүч хөдөлмөр мэргэжилдээ үнэнч явсны үр дүн билээ.