ҮЛДЭХ ҮГ ПОДКАСТ I ҮЙ ХУАГИЙН "ЦУСАА ХУДАЛДСАН ТЭМДЭГЛЭЛ" РОМАНЫ ТУХАЙ
2020-01-06 Podcast нэвтрүүлэг 3228

"Үлдэх үг" подкастын энэ дугаараар уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы талаар тус номын орчуулагч Мө.Батбаяртай ярилцлаа. “Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдийн танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” роман билээ. Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхнийхээ амин зуулга, амь насыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм доорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм. “Цусаа худалдсан тэмдэглэл” роман хятадын орчин үеийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий арван романы нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.

Түр хүлээнэ үү...
Top