ХОНГ ИНГ: БЕРЛИНИЙ БЭЛЭГ
2021-06-04 Сод. Оюу 1125

Хятадын нэрт зохиолч Хонг Инг. Төлөөлөх бүтээлүүд “Өлсгөлөн охин”, “ Британи К амраг” “Бүсгүй цэцэг” “Ромэ” зэрэг романууд мөн “Шанхайн хаан”, “Гайхамшигт Сан Сан хөвүүд” 5 цуврал,  “Мимидола” 6 цуврал рома нь 30 гаруй хэлнээ орчуулагдан хэвлэгджээ. Үүнээс гадна олон бүтээл нь кино, телевизийн бүтээл болгон гаргасан ба “Ланшины жүжгийн хүрээлэн”-ын анхны зохиолч юм. Тэрээр Нью Йоркийн "Telfica" сэтгүүлээс "Хятадын шилдэг богино өгүүллэгийн шагнал",

"Өлсгөлөн охин"  намтарчилсан роман нь 1997 онд "Хятад Тайваны Хамтын нийгэмлэгээс"-ээс “Шилдэг ном”-ын шагнал хүртжээ.  Бид та бүхэндээ түүний нэгэн шүлгийг МУИС-ийн Хятад хэл, орон судлалын ангийн оюутан Сод.Оюугийн орчуулгаар хүргэж байна. 

Берлиний бэлэг

 

Энд л би замаасаа дандаа төөрдөг

Зүг, зүгт гүйвч

Эс олдог.

Замын голд зогсоод

Сөхрөөд унамаар болдог. 

Тэндхийн одод 

Тэнгэрээсээ харван унахдаа

Зүрхэнд минь соёолохыг

Зөндөө хүлээдэг. 

Одод урган нахиалаад

Өвч биеэр минь

Гоёмсог цэцэг бүрхэхийг

Би тэвчин хүлцдэг. 

Зүүншээ, барууншаа 

Зүг зүг рүү гүйж

Ухаан балрах алдад 

Урдах зам бүхэн нэг л зүгт

Чиглэсэн байгааг хараад

Берлин чамгүйгээр

Берлин бишийг ойлгодог 

2020.05.10

 

Орч: Сод. Оюу

 

Түр хүлээнэ үү...
Top