Яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Толинд туссан будда” хэмээх яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Энэ бол түүний бичиж, уншигчдынхаа гар дээр тавьсан 10 дахь ном юм. “Төсөөллийн өрөөнд” хэмээх түүврээс нь хойш бичигдсэн, нийт 80 орчим шинэ шүлэг бүхий уг номын хавтсыг зураач Ж.Мөнхцэцэг зуржээ. Дашрамд дурдахад яруу найрагч уг номоо өөрийн хань Г.Аюурзанад зориулсан аж. Тус ном 11000 төгрөгөөр нийслэлийн номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.