Эрдэмтэн Б.Сумьяабаатарын энэхүү бүтээл нь 2262 хуудастай бөгөөд Эзэн Чингис хааны мэндэлсний 1100 жилийн ойг бэлгэшээн бүтээжээ. Монгол бахархлын өдрийн нэгэн тод түүх энэ буюу.
Профессор Б.Сумьяабаатар 1960-аад оноос эхлэн “Монголын нууц товчоон”-ыг уйгагүй судалснаа ийн эмхэтгэн уншигч танд хүргэж байна. Нэгэн жарны хөдөлмөр шингэсэн бүтээл ажээ.
Эл бүтээл Нууц товчоо судлал болоод хөрвүүлэг, орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх ээдрээтэй асуудлыг нэгэн мөр болгоход чиглэхийн сацуу шинэ нээлт, ховор баримт, иж судалгааг хамруулсан цогц бүтээл хэмээн маш товчоор хэлье.