Хайртай зохиолчдоо тусалцгаая
2018-03-02 Мэдээ 1355

Монгол улсын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв гуайг уншигчид "Усны гудамж", "Чулуун хаалга", "Эх газрын чулуу" зэрэг роман, "Шүүдэр догшрох цаг" хэмээх гайхмаар уртай өгүүллэг, "Ухаарч амьдрах хорвоо", "Гэрэлт маргаашаа угтахсан" зэрэг үргэлжилсэн үгийн олон арван уянгын бүтээлүүдээр нь маш сайн мэдэх билээ. "Суварган цэнхэр уулс", "Мартагдсан дууль", "Загийн алим" зэрэг монголын кино урлагын түүхэнд мөнхрөн үлдсэн дэлгэцийн бүтээлийн зохиогч нь ч энэ эрхэм хүмүүн юм.

Түүний шилмэл туужуудийг эмхэтгэн монголын уран зохиолын дээжис 108 ботийн 77 дахь дэвтрийг "Гурван говийн зэрэглээ" нэртэйгээ гаргаж байснаас гадна "Чулуун хаалга", "Усны гудамж" романууд нь БНХАУ-д хэвлэгджээ.

Уран зохиолын олон төрөл зүйлээр туурвидаг С.Пүрэв зохиогчийн "Ням гариг", "Бөглүү газар", "Уйлах миний жаргал гэж үү?", "Явган цэргийн зовлон" зэрэг радио жүжгүүд, тууж өгүүллэгүүдээр нь бүтээсэн зохиомжууд Монголын радиогийн Алтан санд хадгалагдаж байдаг аж.

Өдгөө С.Пүрэв гуайн бие чилээрхэж гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан энэ үед уншигч, үгийн урлагийн хорхойтнууд хайртай зохиолч, монгол хэлт уран зохиолын хүндтэй төлөөлөгчдөө өөрсдийн тус дэмийг хүргэхийг ТАГТАА-гийн зүгээс уншигчиддаа уриалж, дамжуулж байна.

Та зохиогчийн шинээр хэвлэгдэн гарсан номнуудаас худалдан авч хувь нэмэр болохыг хүсвэл 96366056, 99040249 зэрэг утсуудаар зохиогчийн охид болох Нямцэцэг, Ариунжаргал нартай холбогдоорой.

Мөн та доорх хандивын дансанд зохиогчийн эмчилгээний зардалд өөрийн хувь нэмрийг хандивлаж болно:

ХААН БАНК, дансны дугаар: 503 4402 911, хүлээн авагч: Санжийн ПҮРЭВ.
ТӨРИЙН БАНК, дансны дугаар: 103 200 150 992, хүлээн авагч: Санжийн ПҮРЭВ.

Гадаадад суугаа уншигч, утга зохиолын хорхойтнууд маань доорх долларын дансанд өөрийн хандивыг төвлөрүүлж болох нь ээ:

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, долларын данс: 452 590 856, хүлээн авагч Санжийн Пүрэв

Та зохиогчтой ФБ-ээр найз болж холбогдохыг хүсвэл Пүрэв Санж нэрээр хандаарай.
Мөн эрхэм зохиогчид туслах хүсэлтэй уншигч олны сайн дураар үүсгэсэн групп: https://www.facebook.com/groups/1606479963011016/

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Түр хүлээнэ үү...
Top