200 үгээр тансаг харш худалдаж аваарай!
2018-03-02 Мэдээ 1173

Түм түчигнэж бум бужигнасан хот хүрээнээс дайжиж уулын мухарт, үзэсгэлэнт нуурын эрэг дээр амар амгалан амьдрах нь аль ч үеийн яруу найрагч, зохиолчдын романтик төсөөллийн томхон хэсэг байсаар ирсэн. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлэх боломж танд олдож байна.

АНУ-ын зүүн хойт хэсэгт орших үзэсгэлэнт Мэйн нутагт, "Үндэсний газар зүй" сэтгүүлийн тодорхойлсноор тус улсын хамгийн гоо сайхан нууруудын нэг Кезарын ойролцоох довцог толгодын оройд сүндэрлээтэй, хүлээн авалтын хоёр том танхим, амралтын дөчин өрөө, арав гаруй унтлагын өрөө бүхий тансаг харшийг эзэн нь 200 үгтэй эссээний уралдаан зарлаад л түрүүлсэн хүнд нь тэр чигт нь бэлэглэхээр болжээ. Оролцогчид эссээндээ чухам яагаад энэ харшийг эзэмших хүсэлтэй байгаагаа итгэл төрүүлэхүйц, яруу сайхнаар бичих ёстой. Уралдаан ганц Америкт бус дэлхий даяар зарлагдаж буй юм шүү. 1805 онд баригдсан эл тансаг харшийн өмнөх эзэн 1993 онд одоогийн эзэмшигч Жанис Сэйжийг мөн ийм аргаар тодруулж байжээ. Харин Жанис уг харшид 18 жил аз жаргалтай амьдарсаны эцэст өөр нэг хүний мөрөөдлийг биелүүлэхээр шийдсэн гэнэ.

Тэмцээнд оролцохын тулд 200 үгтэй эссээ (мэдээж англи хэлнээ) бичээд бүртгэлийн хураамж 125$-ын хамтаар (P.O. Box 261, Center Lovell, ME, 04016, USA ) хаягт илгээхэд л хангалттай. Уг харшийн үнийг үл хөдлөх хөрөнгө үнэлээчид 905.000$ гэж тогтоосон бөгөөд уралдаанд нь нийт 7500-аас дээш хүн оролцох юм бол эзний зүгээс ялагчид нэмж 20.000$ шагнахаа амласан байна. Уралдааны эцсийн хугацаа Тавдугаар сарын 7-н тул яараарай!

Түр хүлээнэ үү...
Top