Монгол Улсын Их Сургуулийн Утга Зохиолын Нэгдэл, Антоон Мостаэрт Төвийн Эрдэм Шинжилгээний номын сан хамтран "Энсэх цаг" цуврал ярилцлагыг зохион байгуулж буй аж. Цуврал ярилцлагын хоёр дугаар нь "Орчин үеийн утга зохиолын нийлэгжил" сэдвээр өрнөх бөгөөд гол зочноор МЗЭ-ийн болон "Алтан өд" шагналт, сэтгүүлч, яруу найрагч Ойдовын Содномпил уригджээ. Ярилцлага 2015 оны Гуравдугаар сарын 19-ний Пүрэв гаригийн 16.00-18.00 цагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд болно.
Дашрамд дурдахад сэтгүүлч, яруу найрагч О.Содномпил Монголын орчин үеийн яруу найргийг өөрийн таашаалаар сонгож эмхтгэсэн "Юм" нэрт цуврал антологи эрхлэн гаргаж буй бөгөөд дэлхийн нэрт зохиолчдын хөрөг таталбарын эмхтгэлээ "Хөрөг" нэрээр хэвлүүлээд буй юм.