Тугалган бөмбөрчин тэнгэрт дэвшлээ
2018-03-02 Мэдээ 915

Уншигч олноо "Тугалган бөмбөр"  (1959) романаараа алдаршсан Нобелийн шагналт зохиолч Гүнтер Грасс эл өдөр, 87 насандаа өөд боллоо. Хитлерийн дэглэмийн үед хүүхэд насаа өнгөрүүлж арван зургаахан насандаа албадан цэрэгт татагдан дайны хүнд хэцүү, уй шаналлыг өөрийн биеэр туулсан тэрбээр Хорьдугаар зуунд эх орон Герман улс нь ямархан шившиг гутамшиг, хүчир зовлонг туулж хүн төрөлхтний өмнө үндэстнийхээ хувьд ч яажшуухан үзэгдэж ирснийг илэн далангуй, тод томруун бичдэгээрээ танигдсан нэгэн.

Түүний нас барсан тухай мэдээ цацагдахад, нэрт зохиолч Салман Рушди "Жинхэнэ суут зохиолч, ямагт урам зориг хөглөгч, тууштай нөхөр минь өөд боллоо. Бяцхан Оскартаа бөмбөр тогшюу," хэмээн өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Бяцхан Оскар хэмээх нь түүний "Тугалган бөмбөр" романы гол дүр бөгөөд төрөхөд нь ээжийнхээ амласан тугалган бөмбөрийг авах гэж бушуухан том болохсон хэмээн догдолж байсан Оскар хүү дайн дэгдэж, бүх зүйл орвонгоороо эргэхэд гэнэтхэн том болохоос татгалзаж, мөнхөд хүүхэд хэвээр үлдэхийг хүсдэг тухай уг романд өгүүлдэг билээ.

Түр хүлээнэ үү...
Top