Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас энэ намар гаргах номнуудынхаа салхийг хагалж яруу найраг, үгийн урлагийн хорхойтнуудын дунд эртнээс хүлээгдэж байсан "Орчин үеийн хятадын яруу найраг"-ийн антологийг орчуулагч Нац.Энхбаярын хөрвүүлгээр уншигчиддаа хүргэхэд бэлэн болоод байна.
“Орчин үеийн хятад яруу найраг” антологид 1920-оод оноос өнөөг хүртэл бичигдсэн 80 орчим яруу найрагчийн 250 гаруй шүлэг багтсан. Англи, Франц зэрэг барууны орнуудад боловсрол эзэмшсэн сэхээтнүүд тухайн үеийн барууны дэвшилтэт сэтгэлгээг хятадын яруу найрагт нэвтрүүлснээр “шинэ шүлэг” буюу ярианы хэлээр бичигдсэн шүлгийн цоо шинэ түүхийг эхлүүлжээ. Уг антологид эх орны, нам засгийн сэдэвтэй шүлгүүдээс зориуд тойрч, утга уянгын шүлгүүд түлхүү оруулах гэж орчуулагч хичээжээ. Энэ номоос та бидэнд төдийлөн танил бус орчин үеийн хятадын яруу найргийн талаар чамлахааргүй төсөөлөлтэй болно хэмээн итгэлтэй байна.
Ном дараагийн долоо хоногоос бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдана.