Л.Нямаагийн амьдардаг ертөнцөд тавтай морил!
2018-03-02 Мэдээ 1130

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаагийн "Миний амьдардаг ертөнц" ном хэвлэгдэн гарчээ. Найрагчийн нэгэн сайхан шүлгээр нэрлэгдсэн эл номд монголын тэргүүлэгч сэхээтнүүдтэй хийсэн ярилцлага, нэгэн сэдэвт зохиолын судалгаанууд, шүлгүүд, өөрийнх нь сонин хэвлэлд өгсөн ярилцлагууд, хөрөг найрууллууд нь багтжээ.

Хэрлэн үертэй байна
Хэмгүй ихээр үерлэсэн байна
Үерлээд үерлээд
Хэрлэн минь
Өндөр Хэнтийг урсгахгүй... 

гэх зэрэг сонирхолтой, утга гүн шүлгүүд нь багтсан энэ номдоо зохиогч "Яруу найрагт өөрийн амьдрах ертөнцийг олно гэдэг яруу найраг туурвил зүйн өөрийнх нь зовлон хийгээд жаргалан хэмээн бодном. Яруу найрагч өөрийн яруу найргийн амьдралын орон зай, цаг хугацааг эрж хайж мөхөх, мөнхрөхийн тавиланг амсдаг ажаам," хэмээн тодотгожээ.

Ломбын Нямаа хэмээх энгүүн атлаа дэлгэр их ертөнцийн зах зухаас сэрж мэдрэх боломжийг олгосон эл номд уншигч та бүхнээ урья!

Түр хүлээнэ үү...
Top