"Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатар-Номын яармагийн 2017 оны хаврын яармаг Тавдугаар сарын 12, 13-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Уншигч зохиолчид, хэвлэн нийтлэгчдийг уулзуулдаг, ном бүтээлийг дэлгүүрийн шимтгэлгүй худалдан авах боломжийг уншигчдад олгодгоороо онцлогтой уг Номын яармагт ТАГТАА хэвлэлийн газар уламжлал ёсоор оролцож, эрхлэн гаргасан бүх номоо 30-20 хувийн хямдралтай худалдаалах болно.
Үүнд:
-Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Тэжээвэр" шилмэл бүтээлийн чуулган (25000-20000т)
-Франц Кафкагийн "Хувирал" тэргүүт тууж өгүүллэгүүд (20000-14000т)
-Модернизм-Зурагт хөтөч (12000-8500т)
-Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Цас" роман (25000-20000т)
-Францын алдарт зохиолч Мелан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөмсөг орхишуй" роман (23000-18000т)
-"Хар захын гудамжны Спиноза" өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр (20000-14000т)
-Дэлхийн кино урлагийн сод найруулагч Федерико Феллинигийн намтар цадигийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" ном (20000-14000т)