БИ НОМЫН САНТАЙГАА: Н.УРИН
2021-07-22 Би номын сантайгаа 3699

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт хөгжмийн продюсер, контент бүтээгч, Н.Урин оролцож байна.

1.       Та анхлан номын мөрд орж, номтой нөхөрлөх болсон, цаг тохиол, учир шалтгаан хэдийнээс эхтэй вэ? Юу таныг ийш хөтлөв.

Сургуульд орсон цагаасаа хичээлдээ дуртай, сурах бичигт дурлан суралцдаг байсан. Дунд ангидаа эгчийнхээ англи номнуудаас зун зуслан дээрээ уншдаг болов оо. Twilight-ийн од болдог үед чинь бүх номыг нь гадаадаас эгчдээ захиж уншаад л, кк. Харин ахлах ангиа төгсөөд ОХУ-д нэг семестр сурахдаа Жорж Оруэллийн “1984” номноос эхлэн би номын далайд шумбасан даа.. ооё. Өөрийгөө олоогүй, амьдралын минь хамгийн төөрүү үе л номонд хөтөлсөн дөө. Мөн Москвачуудын метро, гудамж бүрт уншиж явдаг агуу номын соёл надад нөлөөлсөн байх.

2.       Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Goodreads дээрх үнэлгээ болон товч агуулгыг уншиж, их няхуур сонгодог. Бестселлер болгоныг уншдаггүй. Ер нь “олон” ном уншдаг хүн бол биш, амждаг ч үгүй хэхэ. “Quality over quantity” гэдэг дээ, кк. Мөн номын ар талын товч агуулгыг заавал уншина, магадгүй нэг биш ч удаа, кк.

3.       Таны амьдрал, үзэл санаанд хамгийн хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэнэ үү?

“How to practise” by His Holiness The Dalai Lama

“Meditations” by Marcus Aurelius

“Man’s Search for Meaning” by Viktor Frankl

4.       Таны хамгийн олон дахин уншсан ном.

Нээх ном давтаж уншаад байдаггүй ээ. Гэхдээ “Meditations” by Marcus Aurelius гэх номыг амьдралынхаа туршид уншсаар байх байх өө.

5.       Таны номын сангийн хамгийн онцлог, сонин содон ном юу вэ?

“Henry and June” by Anais Nin.

Хэдэн жилийн өмнөх номын баяр дээрээс ухаж ухаж, шороонд дарагдсан нэг ном олоод л, ид шидийн мөч байсан даа, кк. Уламжлалт уран зохиол, автобиографийг эвдсэн зохиолч гэж боддог. Анаис Нин гэх эмэгтэй миний сэтгэлийн уг дахь яруу мэдрэмжүүдийг тэс өөр өнцгөөс тольдон бичсэн мэт.

6.       Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номнуудыг нэрлээч?

“Ад үзэгдэх зориг” Кишими Ичиро, Кога Фүмитакэ. Миний амьдралын маш сайхан цаг үеийг усалж өгсөн ном. Энгийн хэрнээ гүн.

7.       Хамгийн сүүлд болоод яг одоо ямар ном уншиж байна вэ?

Далай Ламын бичсэн “How to practise” номыг уншиж байна. Хамгийн сүүлд Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийг уншсан.

8.       Ном хэмээгчийг өөрийнхөөрөө тодорхойлооч, ном танд юу өгдөг вэ?

Ном надад хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн сонирхолтой, бүтээлч, хайгуулч хүмүүсийн амьдралын бяцхан ч болов хэсгийг бэлэглэдэг. Ном бол одооны ярьдгаар (мөн “Rick and Morty” цуврал хүүхэлдэйн кинон дээр гардгаар) цаг хугацаа, сансар огторгуйн “Portal” буюу шилжих хаалга гэх юм уу, кк.

9.       Ном унших дадлаасаа бидэнд хуваалцаач?

Ер нь өөртөө их зөөлөн ханддаг өө. Уншина гэж хүчилж, чичирдэггүй. Хааяа уншихгүй хэдэн сар ч явна. Таалагдахгүй ном бол дуусгахгүй. Заримдаа өдөр шөнөгүй уншина.

Гэвч хамгийн чухал дадал бол би хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ном бүртээ номын тэмдэглэл бичдэг. Түүнчлэн хүмүүстэй хэлэлцдэг. Номыг өөртэйгөө, мөн өөр уншигчидтай задалж, эргүүлж тойруулж мөлжиж ярих бол миний хувьд хамгийн чухал дадал байх.

10.   Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Электрон хэлбэрээр цөөн хэдэн ном у ншсан. Гэвч юу ч цаасан номын энергийг гүйцэхгүй гэж боддог доо.

11.   Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

Эзгүй юм чинь хүний нийгмийг, мөн хайрыг их үгүйлэх байх. Магадгүй “The Painted Kiss” by Elizabeth Hickey. Европын гайхалтай нийгэм ба хайрын түүх.

12.   Энэ буланд оролцох дараагийн хүнийг нэрлэнэ үү?

Сайн найз А.Номинтуяагаа оролцоосой гэж хүсч байна, кк. Инстаграм нь @tuyamiya.

 

 

Түр хүлээнэ үү...
Top