МӨ ЯНЬ: БҮХ ХҮН УЙЛЖ БАЙХАД УЙЛАХГҮЙ ҮЛДЭГСЭДИЙН ТӨЛӨӨ БИ БИЧДЭГ
2020-07-13 Зугаатай уншлага 2383

Дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Яний эш үгс

-Ядуу гачуугийн гашуун зовлон, өлсгөлөн ахуй, төрүүлсэн ээжийн минь гунигтай амьдрал, ганцаардаж энэлсэндээ эд зүйлсийг амь оруулж, амьтадыг хүнээр сэтгэх болсон бага нас, хувь тавилангийн гарах гарцгүй байдал, энэхүү нийгмийн тохироог бүрдүүлж өгсөн Хятад улс байгаагүй бол би зохиолч болохгүй байсан.

-Одоо хүртэл аав минь манай нутгийхнаас, танил хүмүүсээс, найзуудаасаа миний өмнөөс, миний бичсэн зүйлийн өмнөөс уучлал гуйдаг.-Зохиолч хүн заавал өөрийн үнэн, бодит ертөнцтэй байх ёстой гэдгийг Г. Маркесаас сурсан.

-Дуртай зохиолчоо гүйцэд огт уншдаггүй, өөрийгөө хамгаалж буй минь тэр, түүнгүйгээр ч би түүний сэтгэлийг, ертөнцийг нь тэмтэрч чадна.-Багаасаа маш их чалчаа байсан болохоор эх минь үргэлж ядуу хүний үр дуугүй байж сурах ёстой хэмээн зэмлэдэг байлаа. Гэвч миний энэ зан намайг зохиолч болгосон, зохиолууд маань бүгд миний яриа маягаар бичигдсэн, тиймээс өөрийгөө албаар сөрж "ҮгДуугүй"/莫言 хэмээх бичгийн нэртэй болсон юм.

-Нобелийн шагнал хүртсэн "Мэлхий" романыг бичихдээ өөрийн авга эгчийн дүрийг ашигласан, хамгийн чухал нь авга эгч намайг ойлгож энэрсэнд, огтхон ч уурлаж хилэгнээгүйд ихэд талархаж явдаг.-Миний дотор одоо хүртэл амьдрах манай нутгийнхан, миний гэр бүл, найзууд, бага нас, дурсамжууд намайг зүгээр суулгадаггүй, тэдний төлөө л бичдэг хүүрнэлч хүн билээ би.


-Бүх хүн уйлж байхад уйлахгүй үлдэгсэдийн төлөө би бичдэг. Тэд бол засаг төрийг, нийгмийг, хараагсадыг, занчигсадыг, нүүр лүү нь нулимагчидыг ялж гардаг хүмүүс. Уйлж чаддаггүй хүмүүс миний зохиолын гол дүр юм.

МӨ ЯНЬ

ОРЧУУЛАГЧ: А.УРАНТОГОС

Түр хүлээнэ үү...
Top