MOM’S RHYME
2020-03-28 Зугаатай уншлага 1725

Ээжүүдийн үг үр хүүхдийнхээ амьдрал, үзэл санаанд ямар ч зохиолчийн үг, бурханы айлдвараас илүү нөлөөлж насан турш цээжинд нь баринтаглаатай явдаг билээ. Тийм ч утгаараа бид "Mom’s rhyme" нэртэй дугаар эхлүүлж байна. Манай эхний дугаарт МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч Б.Ганчимэг, хуульч Б.Молор-Эрдэнэ нар оролцож ээжийнхээ үгсийг бидэнтэй хуваалцсан юм. 


Хуульч Б. Молор-Эрдэнэ ээжийн хамт

***

Өгч сур, өгөөд хоосордоггүй юм.

***

Илүүгээ тарааж биш, байгаагаа хувааж амьдар!

***

Үйлийн үр гэж байдаг. Шүтлэгтэй бай!

***

Дандаа муу хүн гэж байдаггүй, дандаа сайн хүн ч гэж байдаггүй. 51 хувь сайн бол тэр сайндуу л хүн.  51 хувь муу хүнд ч сайн чанарууд байж л байгаа. 

***

Цусаа сольж чадахгүйгээс хойш аавыгаа бүү үзэн яд, мартаж болохгүй. Аавтайгаа уулз.

***

Амьдрал богино юм шиг хэрнээ урт, урт юм уу гэхээр бас богино. Зовох цагт урт, жаргах цагт богино шүү.

***

Муухай бодолтой, сэтгэлдээ булингартай амьдардаг хүмүүс жаргаж чаддаггүй юм шүү.

***

Өвлийн хүйтэнд битгий дэрдийгээд яваад бай, сайхан нүдэнд дулаахан хувцаслах шиг хөөрхөн юм байхгүй.

***

Арчилж хайрлаагүй юм бүхэн муухай байдаг, арчаатай бай.

***

Залуу сайхан байгаа дээрээ эдэлж, хэрэглэж, өмсөж зүү, хөгшрөөд мянга гоёсон ч залуу насных шигээ сайхан харагдаж чадахгүй.

***

Аз харьдаг, залуу нас нэг л өдөр дуусдаг. Зарим юмыг хойшлуулж болдоггүй юм.

***

Есөн шидийн, өнгө өнгийн төмөр битгий цуглуул, ядрахын цагт ядаж зараад мөнгө болох алт монет зүү.

***

Хурдал, хурдал, хурдал...


МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Б. Ганчимэг ээжийн хамт

***

Өвлийн хүйтэнд толгой нүцгэн сэрчигнэж яваа эмэгтэй муухай харагддаг.

***

Бээлий алдаг оног өмсдөг, бугуйн цаг зүүдэггүй чамайг сэхээтэн эмэгтэй гэх боломжгүй.

***

Гутлаа өлөн тоосгүй өмсөж чаддаггүй юмнууд лакан гуталнаас хол байхаа мэддэг байх ёстой.

***

Юм л бол нулимс урсгаж явдаг хүүхнүүд тэнэг. Би нулимсаар хэзээ ч түрий барьж яваагүй. 

***

Хар шиг бузар юм байхгүй.

***

Гэр лүүгээ хиртэй дээлээ баадагнаад л гүйдэг хүүхнүүд хог.

***

Эмэгтэй хүнийг ам хамар болсон зан биш чимээгүй зан чимдэг.

***

Үргэлж хивж явдаг эмэгтэй ёстой муухай харагддаг.

***

Хүний дэргэд нөхрөө загнаснаар таны нэр төр, эрх мэдэл сүрхий харагдахгүй.

***

Бэрүүдээ хутгадаг охин дүү шиг хог байхгүй.

***

Цүнх нь гэж хаана нь юу нь яваа нь мэдэгдэхгүй, эмх замбараагүй, юу таарснаа хэдэрчихээд савчиж явдаг эмэгтэйн гэр орон нь яг тийм байдаг.

***

Дотуураа тамиртай байх хэрэгтэй. Эр хүнд дэмий л гэх юм билээ. Эмэгтэй хүнд бол хэрэгтэй чанар.

***

Үг ч тэсгээдэггүй, мөнгө ч тэсгээдэгүй авгай нар шиг тэнэг юмнууд байхгүй.

***

Эмэгтэй хүнд олон найз хэрэггүй.

***

Түр хүлээнэ үү...
Top