Зургийг: Ц.Энх-орчлонгийн хувийн хуудаснаас авлаа.
Зовлон зүдгүүр хүнийг хайр найргүй талхисаар эцэстээ амьдралын утга учир, зорилго, үнэт зүйлс гээд цөмийг мартууллаа ч гагцхүү "Чи амьд байгаа шүү" хэмээн ахин дахин аргадан сануулсаар буйг энэхүү зохиолд дурайтал бичиж, зурайтал дүрсэлжээ.
Яг уншиж дууссаны дараа хэлэх үг олддогүй ээ, хэд хоногтоо л толгойноос гарахгүй шинжтэй.
Залуу хүн бүр уншаасай.
-н.Уянга-
Амьдралын тухайд л бага сагахаан бодож явснаас амьд байхын үнэ цэнийн тухай бараг л бодож явсангүй ээ. Эрмүүхэн залуу насандаа ийм ном олж уншина гэдэг бас аз шүү. Амьд л байна гэдэг өөрөө л яасан их зол жаргал вэ?
Зовлонгийн шуурга нүүр нүдгүй биднийг ташуурдлаа ч зовлонгоо үүрээд ч болов урагшлах хэрэгтэй юмсанж. Хэдэн арван саяд ганц л олддог "хүн байх" хувийг атгаж төрсөн шүү дээ бид. Гэхдээ зовлон зөвхөн зовлон л байдаг гэж хэлсэн хүн бий билүү. Хүний мэдэрдэг бүхэн жаргал ч байж мэднэ😉 Ямартаа ч амьдрах л хэрэгтэй, бурхны чамд өгсөн цаг хугацаа дуусах хүртэл.
-Ц.Энх-орчлон-
Бид хэрхэн амьдарч байгаа вэ, бидний өмнө тулсан зовлон гээч үнэндээ юу вэ? гэдгийг ахин дахин эргэцүүллээ. “Тагтаа”-д баярлалаа.
-Б.Энхтөр-
“Үхье гэвэл амьдрах хэрэгтэй”. Юу ч болоогүй байхад гуньж гутрах, бууж өгөхөө байхаар шийдлээ.
-Н.Саранзаяа-
Амьдралаас ганц ч болов гэрэл гэгээг олж харвал тэсээд үлдэх юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Сургаал мэт зохиол юм даа.
-Ж.Энэрэл-