Онцлох эшлэл: Фридрих Ницше зовлон, шашин, итгэл үнэмшлийн тухай
2018-02-19 Зугаатай уншлага 2721

ӨНГӨРСӨН ЗУУНЫ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ СЭТГЭГЧИЙГ НЭРЛЭ ГЭВЭЛ ЗАЙЛШГҮЙ ФРИДРИХ НИЦШЕ Л БАЙЖ ТААРНА. ТҮҮН ШИГ НАМТАР ЦАДИГТАЙ, ХУРЦ ШУЛУУН ҮГТЭЙ, ХЭЦҮҮ БЭРХ ҮЗЭЛ САНААТАЙ, АГУУЛГЫНХАА ГОЛЫГ ОЛЖ ХЭЛДЭГ СЭТГЭГЧИЙГ ОЛОХОД БЭРХ УЧРААС ТЭР.

"ТАГТАА ПАБЛИШИНГ" ӨМНӨ НЬ АНГЛИЙН ICON BOOK ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРЛӨӨР "МОДЕРНИЗМ: ЗУРАГТ ХӨТӨЧ", "САРТР: ЗУРАГТ ХӨТӨЧ" ЦУВРАЛЫГ ГАРГАСАН БОЛ ЭНЭ УДАА "НИЦШЕ: ЗУРАГТ ХӨТӨЧ" НОМЫГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА. ОРЧИН ЦАГИЙН АГУУ СЭТГЭГЧИЙН ҮЗЭЛ САНААГ ХЯЛБАРШУУЛСАН ТАЙЛБАРЫН ХАМТ, ЗҮЙ ТОГТОЛТОЙГООР ОЙЛГОЁ ГЭВЭЛ ЧУХАМ ЭНЭХҮҮ БҮТЭЭЛИЙГ БАРИХ НЬ ЗҮЙ. 

Шашны тухай

Шашны уг чанар нь зожигрох, мацаг барих, эр эмийн үйлийг цээрлэх зэргээр өөрийгөө үгүйсгэх замнал.

Агуу удирдагчид хүртэл шашны мяндагтан, гэгээнтнийг бишрэн хүндэлдэг нь туйлын жигтэй үзэгдэл. Тэд шашны мяндагтнаас эгнэшгүй хүчирхэг хүслийг олж хардаг, өөрийгөө туйлд нь хүртэл үгүйсгэх тийм хүчирхэг хүсэл.

Гэгээнтнийг өргөмжлөн хүндлэнэ гэдэг өөрийн доторх нэгэн зүйлийг өргөн мандуулж буй хэрэг. Тэр бол өөрийгөө удирдах, бусдыг засаглах хүсэл.

Итгэл үнэмшлийн тухай

Итгэл үнэмшил оюун ухаанаа алгуурхан боомилон хороох дүүжлүүрийн олстой адил.

Христийн шашинд итгэх нь эхнээсээ л өөрийгөө золиослох, тодруулбал эрх чөлөө, бардамнал, өөртөө итгэх итгэлээ цөмийг нь золихын зэрэгцээ боолчлогдох, өөрийгөө гутаах, зэрэмдэглэхийн нэр ажээ.

Цөхрөлд өчүүхэн ч атугай автахгүй байя гэвэл итгэх хэрэгтэй… өөрийг нь бүтээсэн эрх хүчинд мөн чанар оршдог юм.

Зовлон шаналлын тухай

Ердийн олонход үйлчилдэг болохоор бид шашныг сайшаадаг. Хүн төрөлхтний ихэнх нь шашны сургаалиас үлэмж тайтгарал хүртдэг.

Хүлцэнгүй, дорой хэн бүхэн улсынхаа ихэс дээдэстэй адил зэрэг зиндаанд байх учиртай...

Бурханы өмнө хүн бүр эрх тэгш.

Одоогийн зовлон шаналан бол ирээдүйн аз жаргалын төлөөх даатгал.    


Хүн төрөлхтөн эрийн цээнд хүрч эцэг эхийн нөмрөөс гарч хүчин мөхөсдөхдөө Бурхан гэгч хуурмаглалыг бодож олжээ.

Түр хүлээнэ үү...
Top