***
Хуучны дэг журамт нийгмээс ялгаатай нь эл эринд хүмүүс нийгмийн институцийн эрэг шураг болон, бусдын захиргаадал дор ажиллах бус, зөвхөн өөрийн дур зоргоор, өөрийн төлөө ажиллана.
***
Гэвч зөвхөн өөрийн төлөө л хичээх энэ амтат эрх чөлөө үнэндээ чөлөөлөлт биш, туйлын эгоныхоо хязгааргүй шуналд зогсоо чөлөөгүй талхиулах шинэ төрлийн боолчлол юм санж.
***
Өөрийн эгоны шуналд хязгаар үгүй тул бид туйлдталаа зүтгэж, тамирдталаа шамдсаар эцэст нь ажлаас халшрах эмгэг, сэтгэл гутралын баглаасандаа тэрийн ойчном бус уу?""Олон үүрэг даалгавар нэгэн зэрэг биелүүлэх" гэдгээр нь бидний мэдэх цаг хугацаа, орон зайд хандах хандлага бол хүний иргэншлийн дэвшил биш юм.
***
Ажлын ачаалалд дарагдаж, мэдээллийн урсгал дунд эргэлдсэн нэн-орчин үеийн нийгмийн хүмүүс бол олон үүрэг даалгаврыг нэгэн зэрэг биелүүлэх чадвартай цор ганц бодгаль биш. Ийм авьяас чадвар бол харин ч ухралт.Олон үүрэг нэгэн зэрэг биелүүлэх чадвар амьтанд л илүү хөгжсөн байдаг. Учир нь энэ бол зэрлэг байгальд амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай анхаарал төвлөрлийн техник юм.Амьтад идэж байх үедээ ч өөр үүрэг даалгаварт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Жишээлбэл, өрсөлдөгч нартаа идэш тэжээлээ алдахгүй байх хэрэгтэй. Мөн идэж байхдаа өөрөө идэш болчихгүйн тулд эргэн тойрноо тогтмол ажиглаж байх шаардлагатай. Үүнийхээ зэрэгцээ үр төлөө хамгаалж, үржлийн хамтрагчдаа ч анхаарал тавих хэрэгтэй. Зэрлэг байгальд амьтан анхаарлаа маш олон зүйлд хуваах шаардлагатай болдог. Ийм учраас л тэд эвцэлд орж байхдаа ч, идэж байхдаа ч хийж буй үйлдэлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх чадваргүй байдаг. Амьтад эргэн тойрны үйл явдлуудыг анзаарч байх хэрэгтэй тул зөвхөн өмнөх үйлдээ бүрэн уусан нэгдэх чадваргүй байдаг. Ер нь олон үүрэг даалгаврыг нэгэн зэрэг биелүүлэх дадал ч бус, видео тоглоом тоглох гэх мэт үйлдэл ч зэрлэг амьтны сонор сэрэмжтэй төстэй өргөн цараатай атлаа гүехэн анхаарлын горимыг бий болгож байдаг.
***
Эдүгээх нийгмийн хөгжил дэвшлүүд болон сэрүүн байх хугацаанд гарсан бүтцийн өөрчлөлт нь хүний нийгмийг улам бүр зэрлэг байгалийн шинжтэй болгож байна. Нийгмийн гишүүний хувиар сайхан амьдрах хүсэл зүгээр л амьд үлдэхийн төлөөх зовнил болон хувирч байна.
***
Амсхийх чөлөө үгүй болсноор бидний соёл иргэншлийг зэрлэг харанхуй нөмрөн авна. Өмнө хэзээ ч идэвхтэй, амар чөлөөгүй байдлыг ийм ихээр тоон үзэж байсангүй.Ийм учраас л хүмүүний мөн чанарт хийх шаардлагатай хамгийн чухал засвар нь түүний доторх бясалгагч бодлогошронгуй чанарыг нэмэгдүүлэх юм.
***
Гүнзгий анхаарал төвлөрөл рүү хөтөлдөг философи зэрэг хүмүүний соёлын ололтод бид талархах ёстой.Гүнзгий анхаарал төвлөрөх боломжтой орчинд л соёл бий болдог.
***
Нейроны үймрэлд автсан нэн-орчин үеийн хөдөлмөрийн амьтан сайн хооллож ундалсан, магад илүүдэл жинтэй л болохоос хорих лагерийн Муселманнтай тун ч төстэйг анзаарахгүй өнгөрөх аргагүй.
Хан Бён Чоль "Тамирдсан нийгэм" номоос
Орчуулсан: А.Амармэнд