"Хайрын магтуу"-гаас онцлох эшлэлүүд
2022-10-20 Зугаатай уншлага 534

Орчуулагч Ц.Энх-Од
Орчуулгын редактор: Б.Дэлгэрмаа
Уран сайхны редактор: Б.Баясгалан
Ерөнхий редактор: Ц.Дэлгэрмаа
Хавтасны зураач: Ж.Ариунтуяа
Хавтасны дизайнер: З.Мандах

***

Хайр гэдэг ердөө л ид шид биш, хайр бол хөдөлмөр. Нэгэн хоромд өөрийнхөөрөө бас бусдынхаар байхын нэр. Хайр бол үргэлжид нягт бодож, үйлдэж, бас өөрчлөгдөхийн нэр.

 ***

Шалхайсан гүзээ, чалхаа алдаж унжсан эрхтэнтэй эрчүүл, шүд нь унаж, хөх нь унжсан хөгшин шулмын дүр бол бүхий л гоо сайхны ирээдүйд хүлээн буй дүр мөн болой.

***

Хайр гэдэг ердөө л ид шид биш, хайр бол хөдөлмөр. Нэгэн хоромд өөрийнхөөрөө бас бусдынхаар байхын нэр. Хайр бол үргэлжид нягт бодож, үйлдэж, бас өөрчлөгдөхийн нэр.

 

 

"Хайр заримдаа дотор минь байх хүслийг сэрээж, хайрласан хүндээ бууж өгөхөд хүргэдэг нь үнэн ч миний хувьд өвдөг сөхөрсөн хайр бол огтхон ч хайр биш юм."

***

 ...Хүний оршихуй хайрын сорилттой тулгарахаараа цаг хугацааг цоо шинэ маягаар туулж эхэлдэг. Яруу найрагч хүний үгээр бол хайр хэмээгч нь “юуг ч тэсэн туулахаар шулуудсан чанд хатуу хүсэл” мөн. Тэр хүсэл хаа хүрээд дуусахыг хэлж эс болох нь бүр ч онцгой сэтгэгдэнэ. Учир нь хайр бол амьдралыг дахин зохиох үйл явц гэдгийг бид хэдий нь мэднэ шүү дээ. Хайрыг дахин бүтээнэ гэдэг нь бүтээснийгээ дахин бүтээхийн нэр билээ.

 ***

Хайрын тухай бодохуйяа тайлагдалгүй үлддэг ганц оньсого болбоос хайр сэтгэл бүрэн цэцэглэхэд шаардагдах хугацаа юм. Үнэндээ эхлэлийн хөөрөл бол хайр сэтгэлийн хамгийн гайхамшигтай хэсэг биш. Сэтгэл хөөрөл, догдлол үргэлжлэх нь ойлгомжтой. Гэтэл хайр гэдэг бол хамгийн сүүлийн мөч хүртлээ тэсэж үлдэх бат бөх байгууламж юм. Хайрыг бид ухарч няцашгүй адал явдал ч гэж нэрлэж болмоор. Адал явдал зайлшгүй ч, няцашгүй тууштай чанар түүн лүгээ адил шаардлагатай. Эхэн үеийн саад бэрхшээл, хурц санал зөрөлдөөн, хэрүүл маргаанд бууж өгөх нь хайрыг гутаахаас хэтрэхгүй. Цаг хугацаа, орон зай, хорвоо ертөнцөөс учруулах саад бэрхшээлийн өмнө зарим үед тэсэшгүй бэрх санагдах хэдий ч өнө удаан жил сөрөн зогсож чадсан нь л жинхэнэ хайр юм.

 

“Би чамд хайртай” гэж хэлснээрээ чи эдгэхийг үл хүсэм шарх надад үлдээжээ.

 ***

Би энгийн л энэ учрал тохиолоос эгэлгүй сайхан юм гаргаж авах гэсэн юм. Тэсэн үлдэх, тэр хэвээрээ үргэлжлэх, чин үнэнч сэтгэлийг барьж бүхнээ зориулах тийм л зүйлийг.

*** 

Гагцхүү хайр л сексийг гар хангалгаас ялгадаг юм. Хайргүй хүнтэй бол хамтдаа гар хангалга л хийж буй хэрэг болно." Славой Жижек

 ***

Хайр гэдэг өөртөө байхгүй зүйлээ бусдад өгөхийн нэр.

 

"Үнэндээ эхлэлийн хөөрөл бол хайр сэтгэлийн хамгийн гайхамшигтай хэсэг биш. Сэтгэл хөөрөл, догдлол үргэлжлэх нь ойлгомжтой. Гэтэл хайр гэдэг бол хамгийн сүүлийн мөч хүртлээ тэсэж үлдэх бат бөх байгууламж юм. Хайрыг бид ухарч няцашгүй адал явдал ч гэж нэрлэж болмоор. Адал явдал зайлшгүй ч, няцашгүй тууштай чанар түүн лүгээ адил шаардлагатай. Эхэн үеийн саад бэрхшээл, хурц санал зөрөлдөөн, хэрүүл маргаанд бууж өгөх нь хайрыг гутаахаас хэтрэхгүй. Цаг хугацаа, орон зай, хорвоо ертөнцөөс өгөх саад бэрхшээлийн өмнө зарим үед тэсэшгүй бэрх санагдах хэдий ч өнө удаан жил сөрөн зогсож чадсан нь л жинхэнэ хайр юм."

- Ален Бадью

 

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top