Л.Толстой: Бидний байгаа газар биш, харин бидний явж байгаа зүг чухал юм
2022-01-13 Зугаатай уншлага 1086

Тагтаа паблишингийн уншигч, ахмад багш Р.Буянжаргал гуай бидэнд Оросын суут зохиолч Лев Толстойн онч үгсээс илгээснийг нийтлэн хүргэж байна. 

 ***

Бодит биет хор, оюун ухааны хор хоёрын хоорондын ялгаа гэвэл: ихэнх биет хор амсахад л гашуун нясуун байдаг, харин хямд төсөр сонин сэтгүүл, муу ном хэлбэртэй оюун ухааны хор харамсалтай нь заримдаа, сонирхол татмаар, амттай байж болно.

 ***

Би хүнд байдалд орохоороо  бурхнаас надад туслахыг гуйдаг. Гэвч эзэнд үйлчлэх нь миний үүрэг болохоос эзэн надад үйлчилдэггүй. Үүнийг санах бүрийд миний ачаа хөнгөрөөд явчихдаг.

 ***

Сайн хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй бусдад тусалж байдаг бол муу хүмүүс санаатайгаар бусдад  муу юм хийж байдаг.

 ***

Хүсэл шуналаа ялахыг хэчнээн оролдсон ч бай, битгий бууж өг. Чармайлт бүр хүсэл шуналын хүч чадлыг сулруулж, тэднийг ялахад илүү хялбар болгодог юм.

 ***

Төөрөлдсөн нэгний зүрхний шар ус бүү бай, харин ч түүний сэтгэлийг, та өөрөө яавал тайвшрах байсан, яг түүн шигээ засахыг хичээгтүн.

 ***

Итгэл үнэмшил, сүсэг бишрэлгүй хүний амьдрал бол амьтны амьдрал юм.

 ***

Христосын шашныг гүйцэлдүүлэхийн тулд бид гажуудлыг нь үгүй хийж цэвэр байдлыг нь сэргээх хэрэгтэй.

 ***

Хийсэн бүх буруу зүйлээ санаж, ахин муу юм хийхээс зайлсхийхийг хичээ. Зөвхөн сайн үйлээ л санаж байх нь ирээдүйд сайн үйл хийхэд тань саад болно.

 ***

Хүн бүр энэ дэлхий ертөнцөд хандах өөрөө өөрийнхөө хандлагыг тодорхойлох нь зүйтэй.

 ***

Сайн хүн гэж хэн юм бэ? Сайн хүн гэж гагцхүү сайн итгэл үнэмшилтэй хүн юм. Сайн итгэл үнэмшил гэж юу бэ? Сайн итгэл үнэмшил гэж хүний хүсэл орчлон ертөнцийн ухамсар, мэргэн ухаантай нийцэхийг хэлнэ.

 ***

Хүний хайраар амьдардаг, өөрийгөө хайрлах  нь үхлийн эхлэл, бусдыг болоод бурхныг хайрлах нь амьдралын эхлэл.

 ***

Бурхан та хоёрын дундуур орох бүх зүйлээс сэрэмжлэгтүн. Бидний ихэнх гай зовлонгийн шалтгаан нь хуурмаг итгэл үнэмшил юм.

 ***

Хүний оршихуйн хоёр өөр байдал байдаг. Эхнийх нь, үхлийн тухай бодолгүй амьдрах. Хоёр дахь нь амьдралын цаг мөч өнгөрөх тутам үхэлд ойртож байгаа гэсэн бодолтой амьдрах.

 ***

Таны хувийн болоод нийгмийн амьдралд цорын ганц хууль бий: зүрх сэтгэлээ хөгжүүлэхийг хүсэж байгаа бол түүнийгээ золиослоход бэлэн байх хэрэгтэй.

 ***

Бидний байгаа газар биш, харин бидний явж байгаа зүг чухал юм.

 ***

Ухаантай хүн ашиг хонжоо харсандаа биш, харин хайраас өөрөөс нь аз жаргалыг  олдог учраас хайрладаг юм.

 ***

Бид энэ дэлхийд ахархан хугацаанд амьдардаг, гэвч бид амьдралын мөнхийн хуулийн дагуу амьдардаг.

 ***

Хүний ололт бол түүний эзэмшсэн мэдлэг биш, харин тэрхүү мэдлэгт хүрэх гэж гаргасан хүчин чармайлт нь юм.

 ***

Танд үйлдсэн мууг та сайхан сэтгэлээр харуулах хэрэгтэй, ингэж та муу хүний муу үйлээс авах сэтгэл ханамжийг үгүй хийнэ.

***

Хүн  амьдралыг хэдий чинээ гүн гүнзгий ойлгоно, үхлээс үүдэлтэй мөхөлд төдий чинээ бага гашуудна.

 ***

Хамгийн агуу үнэн хамгийн энгийн байдаг.

 ***

Хамгийн агуу мэдлэг бол өөрийгөө таних юм. Өөрийгөө ойлгодог хүн бурхныг ойлгох болно.

 ***

Доорд үзэгдэгчдийн дундаас сайн хүнийг хай.

 ***

Хамгийн том аз жаргал бол жилийн эцэст жилийн эхнээс хамаагүй дээрдсэнээ мэдрэх.

 

Ахмад багш Р.Буянжаргал 


Монгол улсын их сургуулийн магистр
Судалгааны хүрээлэнгийн профессор
Олон улсын эдийн засаг, Бизнесийн их сургуулийн ахлах багш

Ашигласан ном:
Л.Н.Толстой “Мэргэн ухааны хуанли”, 2015 он
“Цэцэн мэргэний нэвтэрхий толь”, 2010 он Улаан баатар хот
Н.Бямбаа, Б.Ганболд “Ухаарлын үүдийг нээх түлхүүр”, 2018 он Улаанбаатар хот
Ж.Даш “Алтан судар”, 2013он Улаан баатар хот
Д.Намжав “Амжилт дагуулах алтан үгс”, 2013он Улаанбаатар хот
“Алдартнуудын айлдсан онц мэргэн үгс”, 2020 он Улаанбаатар хот

Түр хүлээнэ үү...
Top