Зохиолч Ким Ионгха 1968 онд Хуачонь мужид төржээ. Эцэг нь цэргийн хүн болохоор тэднийх байнга нүүж суудаг байв. Багадаа нүүрсний утаанд угаартсаны улмаас арван наснаасаа өмнөх ой дурсамжаа алдсан гэдэг. Тэрээр Ёнсэй их сургуулийг 1993 онд дүүргээд Сувоны нэгэн цагдаагийн хэсэгт туслах мөрдөгчөөр ажиллан, цэргийн албаа дүйцүүлэн хаажээ. Харин 1995 оноос уран бүтээлийн замналаа тууштай эхлүүлж “Надад өөрийгөө егүүтгэх эрх бий” /1996/, “Хар цэцэг” /2004/, “Эх орон чинь дуудаж байна” /2008/, “Алуурчны ой санамжийн лавлах” /2017/ зэрэг романууд туурвисан нь зохиолчоо ихэд алдаршуулжээ.
***
Загас шиг байж болохгүй, харин мэлхий шиг бай. Усанд сэлж, газарт дэвхэр.
***
Социалист диваажингийн баатарлаг түүхэнд харшлах аливаа яриа замхрах учиртай.
***
Загатнаа бол өвтөлт эсвэл таатай мэдрэмжийн аль нь ч биш маажихгүй л бол галзуурах гээд байгаа юм шиг дээрх хоёрын нийлмэл мэдрэмж. Маажсан даруйд сэтгэл ханаж, санаа амардгаараа бэлгийн дур хүсэлтэй ч төслүү шиг.
***
Сонирхол татах юмгүй, тэгтлээ хөгширчхөөгүй ч бас цэл залуу биш, тогтсон амьдралтай нэгэн байна гэдэг амар шүү дээ.
***
Алхах тоолон уй гуниг өмднийх нь шуумгаас дусална.
Орчуулагч: Б.ДЭЛГЭРМАА