"ТӨГСГӨЛИЙН МЭДРЭМЖ"- ЭЭС ТАНД ХҮРГЭХ ЭШЛЭЛҮҮД
2021-04-07 Зугаатай уншлага 1132

“Хүн амьдралынхаа төгсгөлд хүрээд ирэхээр, үгүй ээ заавал амьдралын ч биш ер юуны ч бай төгсгөлд  хүрээд ирэхээр өрнөж буй амьдралаа өөрчилж , орвонгоор нь эргүүлэх боломж нь бас төгсдөг юм шиг ээ.

Залуу насандаа хүн сэтгэл зүрх минь ном зохиолд гардаг шиг л догдлоосой гэж адгадаг, би ч ялгаагүй тийм л явсан. Тэр догдлол амьдралыг минь орвонгоор нь эргүүлж , шинэ ахуй ертөнцийг бий болгоосой гэж мөрөөднө. Харин нас дээр гарах үес аль болох сэтгэл санаа айвуу тайвуу, амьдралд нийцтэй байхыг илүүд үзнэ.

“Тэр ч сайхан хүүхэн шүү” гэхдээ хүмүүс ихэнх тохиолдолд “Сайхан хүүхэн байж билээ” гэдэг утгаар нь хэлдэг.

Тухайн охин доо хэдий чиний сэтгэл татагдаж, хоёр биедээ таарч тохирно, төдий чинээ загас наадуулах магадлал нь буурдаг юм шиг санагдсан даа. Аль эсвэл би үгүй гэж хэлдэг бүсгүйд татагддаг ч байж мэднэ.

Амьдралын өчүүхэн үнэ цэнийг урлаг хэтэрхий дөвийлгөдөг.  

Гай зовлонг хэрхэн тойрохоо хэзээд мэднэ гэж өөрийгөө өргөдөг хүн л гаслан зовлонд хамгийн хүчтэй нэрвэгддэг ажээ.

Гэхдээ бид амьдралдаа олон хүнийг хайрладаггүй шүү дээ. Нэг, хоёр, үсрээд гурав л болов уу? Заримдаа сайхан хайртай учирснаа дэндүү хожимдож ухаардаг.

Цаг хугацаа харуулна гэж бичихдээ би цаг хугацааг дутуу үнэлжээ, ер нь бол буруу тооцоолжээ. Цаг хугацаа тэднийг бус, намайг л онилсон юмсанж.

Санаа сэтгэл чинь, одоогийн амьдрал чинь ямаршуу болчхоод буй, ямар байвал зохилтой, яг түүнийг нь дэмнээд явахад л болно доо.

ЖУЛИАН БАРНС "ТӨГСГӨЛИЙН МЭДРЭМЖ"

ОРЧ: Д.МӨНХХИШИГ

Түр хүлээнэ үү...
Top