ЭНЭ БИДНИЙ АМЬДРАЛ
2021-04-05 Зугаатай уншлага 1125

Бидний амьдрал гэдэг энэ туулын хөндий, дөрвөн уулын дундах амьдрал мөн ч өдгөөх монголчуудын амьдралыг бүрэн төлөөлж эс чадах. Тэгэхээр бидний амьдрал бидний асуудал гэдэг яав ч энэ дөрвөн уулын дундах амьдрал биш, дөрвөн замын дундах амьдрал бүр биш. Монгол орны дөрвөн зүг найман зовхист байгаа бүхий л хүмүүсийн амьдрал юм.

Нэг өдрийн амьдралаа бидэнд танилцуулахыг тулд тухайн хүн заавал амжилтанд хүрсэн, алдар нэртэй, аль эсвэл олны танил, олон дагагчтай байх албагүй.  Амжилт гэдэг ч өөрөө маш харьцангуй ойлголт билээ. Монголын аль ч хязгаарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа хэн хүн бүхэн өнөөгийн монгол улсыг цогцлоож байдаг.  Хүн өөрөө улсын баялаг юм. Бид монгол улсын гурван өөр нутагт аж төрж, амьдран суугаа, гурван өөр хүмүүсийн нэг өдрийн амьдралыг та бүхэнд танилцуулж байна. Энэ л бидний амьдрал, өнөөгийн нийгмийн тусгал билээ. "ЭНЭ БИДНИЙ АМЬДРАЛ" хэмээх энэхүү дугаар цаашид өөр олон хүмүүсийг та бүхэнд танилцуулах болно. 

Д. Эрдэнэзулай. Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд бичиг хэрэг. Шүлэг бичдэгээр минь ганц нэг хүн таньж магадгүй. Төрсөн гэртээ ээжтэйгээ хоёулхнаа л амьдарч байна. Нөхөр маань аймгийн төв Сайншандад. Сумаас 120км. Ажлын 5 өдөр гэртээ, амралтын 2 өдрөө Шандад амьдардаг. 5 өдрийг бараад 5 дахь өдрийн орой ажлаа тараад Шандруу явна гэдэг бол миний хувьд аялал, өдөр бүрийн нэг хэмнэлт амьдралыг минь ганц гийгүүлдэг зүйл нь.

Н.ЦЭЦЭГСҮРЭН: Нас 46. Ховд аймгийн Манхан суманд нөхрийн хамт амьдардаг. Малчин.

А.МЯГМАРСҮРЭН:  27 настай нөхөр охины хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ажиллаж амьдарч байна. Суманд амьдраад 3 жил гаран болж байна. Нөхөр маань Францын хөрөнгө оруулалтай төсөл дээр ажилдаг. Би сумынхаа сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.  Хөдөө амьдрахын давуу тал цэвэр агаар, ямар машины түгжрэл байхгүй банк ч очер дараалал гэж цаг алдах зүйл байхгүй бас маш их судлах танин мэдэх зүйл их. Сул тал ажлын байр хомс, нээлттэй зарлахгүй, дандаа нам2 гэнэ ккк

1. ӨГЛӨӨ

Д.ЭРДЭНЭЗУЛАЙ: Өглөө ердөөсөө л ажлын цаг эхлэхээс 20 минутын өмнө босоод л ороо хурааж, нүүр гараа угааж, үсээ дээш нь шуусан болоод л гарна. Гараад 10 алхаад л ажил. Ковид гарснаас хойш хөл хорио энээ тэрээ болоод жаахан назгайрсан.

Хаврын цагт говь нутагт өглөөдөө жигтэйхэн сайхан эхэлнээ. Юу ч болохгүй юм шиг налайгаад л. Тэгснээ үдээс өмнөхөн шуурч эхэлнэ. Заримдаа бүр их шуурна. За саяхны нөгөө айхтар шуурга нтр бол мань мэтэд нэг их айгаад байхаар зүйл биш. Шороон шуурганаараа манайхан юу ч болоогүй юм шиг гадаа тоглоно, айл хэснэ. Би лав өөрөө 5 дугаар сард, ид шороон шуурганы үеэр төрсөн болохоороо ч тэр юмуу шороон шуургандаа илүү дуртай. Ер нь тал газрын задгай салхинд их дуртай. Хүмүүс бороотой өдөр хөнжилдөө хэвтээд л, ном уншаад л, банштай цай чанаж уугаад л суух дуртай гэдэг шиг надад шуургатай өдөр нэг тийм гоё байдаг, эмороод л кк. Тэгснээ оройдоо салхи тогтоно. Маргааш өглөө нь дахиад л юу ч болоогүй юм шиг, юу ч болохгүй юм шиг налайна кк.

Эндхийн өглөө их богинохон. Аяга цай уугаад л, ганц нэг бичиг цаас гэж байтал үдийн цай болчихсон байдаг. Шөнө унтдаггүй над шиг хүний хувьд бол ихэнхдээ энд өглөө гэж байхгүй хэхэ.

Н.ЦЭЦЭГСҮРЭН: Орон нутгийн цагаар 6:30 дөхүүлээд л босно доо. Галаа түлээд, цай цүүгээ бэлдэхээс л эхэлнэ шүү дээ. Цайгаа уучхаад малдаа гарна аа. Малчин хүмүүсийн өглөө малын хотонд л өнгөрдөг. Хурга ишгээ олгож хөхүүлээд малаа ялгана даа. Одоо хүн хүч муутай болоод задгай ширэг зүлгэн дээр ялгахаар гүйцэхгүй больжээ.  Хашаандаа оруулж байгаад эхийг нь гүйлгэж гаргаад, төлүүдээ аваад үлдчихнэ. Тэгээд нэг нь малдаа яваад нөгөө нь гэртээ үлдэнэ.

А.МЯГМАРСҮРЭН: Бидний өглөө 7-н цагаас эхлэнэ ажилд явахаасаа өмнө нөхөр хүүхэддээ өглөөний цайг нь бэлдэж өгнө зарим үед ба амжихгүй. Ажил маань 9-с эхэлдэг. Тэгээд л тус тусын албандаа явна.

   2. ӨДӨР


Д.ЭРДЭНЭЗУЛАЙ: Өдөр бол тэгээд л ажил дээр байж байтал нэг мэдэхэд л өнгөрнө дөө. Ганц гоё нь найзуудтайгаа өдөр болгон уулзаж, нэгнийхээ ангиар, гэрээр хэсч цай ууна. Өдөр болгон ярилцана, ерөөсөө ярилцах сэдэв дуусахгүй юм шиг ярилцана. Урд шөнийн зүүдээ, нэг их сайхан юм сэтгэж олонгуутаа үйлний хайч бариад хувцсаа хэрхэн “эвдсэн” тухайгаа, “цаана чинь тийм тийм ном гарч, авмаар байна” ч юмуу, “сая авсан гутлан дээрээ яг энэ цувыг аваад өмсчихвөл” гээд л, хүүхнүүдийн л ярьдаг яриа.  Тамхилдаг  нууц газраа хүн амьтнаас нуугдаж очиж тамхилна. Болоогүй бас хажуудаа найзыгаа чирээстэй, “хүн харж бай” гээд л. Сэмхэн сэмхэн бас сумын төвөөсөө гадагшаа салхинд гарчихна. Хэдэн балгас малгасханаар тэнэнгүүтээ “хөөрхөн” зураг авалт хийж өөрсдийгөө баясгаад л.

Ер нь сумын төвд амьдарна гэдэг нэг талаараа аймар л даа. Бүгдээрээ бие биенээ танина. Хэн хэнтэй юу гэж ярьсан, хэн хэнийх рүү хэдэн цагт орсон, хэн архи уусан, согтсон, агсан согтуу тавьсан гээд л, бүгд алган дээр. Бүр нүдэнд нь харагдахгүйхэн шиг амьдраад байхад л ямар нэг ховонд нь хавчуулагдчихсан л байна. Зүгээр л найзуудаараа инээж хөхрөөд гудамжинд явсныхаа төлөө л, хэдэн хүүхнүүд, за бас эрчүүд дундаа нэг “үнээ” тавьж суунгуутлаа бидний амьдралыг хүүрнэнэ кк. Эрх чөлөөгүй, бачимдмаар, баригдмал ч юм шиг.

Ер нь тэгээд бачимдмаар амьдрал энэ хөдөө ч байна л даа, ялгаагүй. Нийгмийн бугшсан, ужгирсан өвдөлтүүд энд ч байна. Шударга бус байдал ч их байна. Нэг нэгнийхээ сэтгэлзүйг гэмтээж байгаагаа мэдэхгүй хүмүүс. Ихэвчлэн хаа сайгүй нэг тийм хар амиа хичээсэн, “би” үзэлтэнгүүд байх шиг санагддаг. Нэг найзын маань хэлдгээр “Хаана ч ялгаагүй зовлонтой”. Бусад шиг байхгүйг, өөрөөрөө үлдэхийг хичээх тусмаа гэртээ бүгэх болж, ганцаардах болж л таардаг даа.

Н.ЦЭЦЭГСҮРЭН:  Хурга ишгэндээ өвс ус тавьж өгнө. Завсар зайгаар нь хашаа хорооныхоо ноос үс түүхээс эхлээд ажил хаа эс мундах. Ар гэрийн ажил, аргал усаа дөхүүлэх, гэр орноо янзлах, зарим өдөр хувцас хунараа угаах, ишиг хурганыхаа баас, шээстэй зууралдах гээд бидний өдөр борви бөхөсхийхгүй л өнгөрнө өө. Төл мал гэдэг чинь хүүхэд шиг л арчилгаатай амьтан даа. Байнга л эргэж тойрж байхгүй бол дордох нь амархан.

А.МЯГМАРСҮРЭН:  9-13н цаг хүртэл хичээлээ орно. 13-14цаг цайны цаг 15н цагаас эхлээд сурагч нарт давтлага өгнө 17н цаг хүртэл сурагчдаа тараагаад дэвтэр нь засах маргаашийн хичээлийн хэрэглэгдэхүүн зэрэг бэлдэнэ мөн бусад ажилууд байвал дундуур нь амжуулна. Яг дандаа 18н цагт тарна гэсэн зүйл байхгүй.  Одоо коронотой үед гэрээсээ ажиллаж байгаа зүүм хичээл орж байна гэвч бүүр хөдөө байгаа хүүхдүүд хамрагдаж чадахгүй байна зарим зүүм ашиглаж мэдэхгүй гэх мэт 11-15 цаг хүртэл яг компютер өмнө сууж байна. Даалгавар нь шалгах хичээлээ заах гээд Тэгээд амьд камер ихтэй Одоо коронотой үед гэрээсээ ажиллаж байгаа зүүм хичээл орж байна гэвч бүүр хөдөө байгаа хүүхдүүд хамрагдаж чадахгүй байна зарим зүүм ашиглаж мэдэхгүй гэх мэт 11-15 цаг хүртэл яг компютер өмнө сууж байна. Даалгавар нь шалгах хичээлээ заах гээд. Анх төсөөлсөн шиг бол байгаагүй кк хөдөө хүмүүсийн яриад байдаг шиг аймар олон санаа хэрэгжүүлээд зардал бага нтр гээд.  Зарим хүмүүст тийм байдаг байх кк. Өдөр тутмын зардал нь бага ч гэсэн баяр ёслол нүсэр тэмдэглэдэг болохоор тэгээд ялгаагүй болчихож байгаа юм. 

3. ОРОЙ

А. зурвасыг Өнөөдөр 11:15 цагт илгээсэАнх төсөөлсөн шиг бол байгаагүй кк хөдөө хүмүүсийн яриад байдаг шиг аймар олон санаа хэрэгжүүлээд зардал бага нтр гээЗарим хүмүүст тийм байдаг байх кк. Өдөр тутмын зардал нь бага ч гэсэн баяр ёслол нүсэр тэмдэглэнэА. зурвасыг Өнөөдөр 11:15 цагт илгээсэнТэгээд ялгаагүй болчиж л байгаа юм л даа ккк.ОРОЙ

Д. ЭРДЭНЭЗУЛАЙ: Орой. За энэ бол өдрийн гоё хэсэг. Ямар ч стрессгүй, бачимдалгүй. Ээж бид хоёр үдээс хойшхон хоолоо хийж идчихнэ. Оройхон би ирж ээжийн үздэг киног нэг нүдээрээ харах аядах мөртлөө, утсаараа тоглосоор ганц хоёр аяга цай эргүүлж, үүдэндээ гарч өдрийнхөө тухай хайрттайгаа утсаар чалчсанаар орой дуусна даа. За тэгээд өдрийн оргил хэсэг шөнө эхэлнэ. Манай говьд хамгийн нам гүм, хамгийн бодож бясалгаж болохоор, хамгийн өөрийнхөөрөө байж болохоор хэсэг нь шөнө. Аль багийн л тийм байсан. Зундаа бол бараг шөнө л амьдрана, шөнө л амьсгална. Ер нь өдөржингөө л нам гүм байдаг боловч, нэгэнт нам гүмд дасчихсан надад бол шөнө л илүү тайвширмаар нам гүм санагддаг. Нам гүм. Ер нь миний амьдардаг газыг “нам гүм” гээд нэрлэчихэд болмоор. “Нам гүм”-ийг минь эвдсэн хэнийг ч өршөөмөөргүй санагддаг. Ийм “нам гүм”-ээсээ гарч түм түжигнэсэн хот руу явна гэхээр яс хавталздаг кк.

Н.ЦЭЦЭГСҮРЭН: Малдаа явсан хүн ирнэ. Цай цүү, хоол хошоо зэхнэ. Хоёулаа хоолоо идээд сууж байтал мал хүрээд ирнэ. Тэгээд л хот руу гарна даа. Хурга ч яахав эх эхээ олчихдог болсон болохоор нэг үеээ бодвол одоо гайгүй болжээ. Ишгээ бол заавал эхлүүлнэ. Зарим цадахгүй байгаа ишгээ угжиж байна. Хонь ямаагаа хоёр ангилаад хониндоо өвс задлаад тавиад өгчихнө. Муудаж байгаа хэдэн ямаагаа хашаа руугаа ялгаж оруулаад тэжээл өгнө. Зусаг ямаанууд тэжээлэндээ сайн оруугүй болохоор нөгөө хууччуултайгаа зэрэгцээд идэж чаддаггүй, нөгөөдүүл нь ч мөргөж хөөгөөд амар идүүлдэггүй  болохоор хошуувчинд хийж өгдөг. Оройн ажил нэг иймэрхүү хотондоо үймсээр байгаад л харуй бүрийд л нэг юм гэртээ орж ирнэ. Шинэ ишиглэсэн хонь, ямаагаа ойртуулах, амлуулах. Заа тэгээд маргаашийн тэжээлээ дэвтээх зуурах гээд у эс байх вэ?

А. МЯГМАРСҮРЭН:  Ирээд л орой хоол зэрэгт бэлдэнэ эрт ирвэл амттай чанартай хоол хийх хийнэ. Их ядрах эсвэл оройтох үед нөхөр хоол хийнэ. Тэгээд л зурагт утас үзэх маргааш охиныхоо цэцэрлэгт өмсөх хувцас зэрэг нь бэлдээд унтаж амарна.

Түр хүлээнэ үү...
Top