Эмэгтэй хүн болгон дурласан залуутайгаа суудаг гэсэн бодлоо толгойноосоо авч хая. Цагаа тулахаар тэд чинь сайн аав, үнэнч нөхөртбайж чадах хүнийг л сонгодог юм.
Хайр гэдэг чинь ердөө л хоромхон зуур сэтгэл гэгэлзүүлээд замхардаг амтат мэдрэмж төдий зүйл биш юм. Үнэнийг хэлэх тусам өөртөө дайсан хураадаг.
Хүмүүс өөрсдийнхөө ухаж ойлгож чадахгүй зүйлийг хүлцэн тэвчиж чаддаггүйг хамгийн түрүүнд ухаарч билээ.
Үхэл гэгч миний хувьд төгсгөл биш учраас түүнд зовох юм алга, харин олж мэдсэнээ үлдээж чадалгүй явах вий гэхээс л айж байна.
Хэлэх үг, хүүрнэх түүх цээжинд минь багтаж ядна.Холын аянд явж үзээгүй атлаа хорвоог таньчихсан хүмүүс байдаг шүү дээ.
Нэг ёсондоо хот гэгч хүн ардынхаа сэтгэлийг тусган харуулдаг аварга том толь юм.
Эргээд бодоход энэ бүх үйл явдал өнөөдрийн намайг бүтээхэд өөр өөрийнхөөрөө нөлөөлжээ.
Өнгөрсөн гэдэг бол усны эргүүлэгтэй л адид. Улирч баларсанаа бодоод л байвал эргүүлгээс хэзээ ч гарч чадахгүй.
Цаг хугацаа бол илбэ зэрэглээ. Тиймээс одоо цагтаа л төвлөрч амьдар. Амьдралын утга учир ердөө л энэ.
Хүмүүс бид ижилхэн хоол идэж, ижилхэн гунигийн дуу сонсож, ижилхэн мухар сүсэгт итгэж, шөнөдөө ижилхэн зүүд зүүдэлж болдог хэрнээ яагаад нэг дор амьдарч чаддаггүй юм бол?
Чин хайр хийгээд жинхэнэ нөхөрлөл хүнийг санаанд оромгүйгээр өөрчилдөг. Хайртай учирсныхаа дараа хуучин хэвдээ байсаар байх аваас чин сэтгэлээсээ хайрлаагүйн илрэл.
Биелэшгүй мөрөөдлөөсгадна гэнэтийн, онцгой явдлыг хүлээж авахад бэлэн болсон хүмүүст л ер бусын зүйл тохиолддог.
Найраг шүлгийн мөрүүд аяндаа л амнаас минь тасралтгүй урсана. Магад түүнийг сонссон хүн намайг үнэхээр яруу найрагч болжээ гэх биз.
Шатрын хөлөг байна уу амьдралын талбар байна уу ер ялгаагүй, ялахын төлөө хийдэг үйлдэл гэж байхад яах аргагүй зөв учраас хийдэг үйлдэл ч бас бий.
Бүхий л сэдвээр марган мэтгэлцэж болох ч хайр шиг эмзэг агаад гүн гүнзгий сэдвээр хэлэлцэнэ гэдэг хуй салхийг барьж авах гэж зүтгэхтэй адил зүйл билээ. Салхи ямар хор уршиг тарихыг сайн мэдэж буй ч намдаа үл чадна.
Авч давхидаг морь шиг асар хурдтай урагшилж буй тэдний харилцаа амжиж жолоог нь татвал зогсож болмоор санагдана.
Хайр миний дадаж заншсан бүхнийг ор мөргүй өөрчилжээ. Гэхдээ хариу болгож яруу найргийг өгсөн билээ.
ОРЧУУЛСАН: Б. СУВДДУЛАМ