1. Хэт их эерэгийн өмнө ямар нэгэн хамгаалалтгүй, нүцгэн зогсох цоо шинэ төрөл зүйлийн хүн эрх чөлөөтэй байх боломжгүй.
2. Нийгмийн гишүүний хувиар сайхан амьдрах хүсэл зүгээр л амьд үлдэхийн төлөөх зовнил болон хувирч байна.
3. Олон янзын ажил үүрэг, мэдээллийн эх сурвалж, үйл явцуудад нэгэн зэрэг төвлөрөхийг шаарддаг хүний хөгжлийн энэ хурдтай өөрчлөлт нь эцэстээ сарнисан ухамсрын төлөвийг бий болгожээ.
4. Амжилтын нийгэм бол өөрөө өөрийгөө мөлжих нийгэм юм... Ядарч туйлдаж, сэтгэл нь гутарсан амжилтын субъект өөрийгөө няц дардаг. Тэр өөрийгөө ядрааж, туйлдуулдаг. Өөрөө өөртэйгөө дайтдаг. Гадаад ертөнц рүү алхан орох, өөрөөсөө ангид орших, өрөөлөөс, дэлхий ертөнцөөс хамаарах хамаарлаа бүрэн гээж, өөрийгөө цоожилж орхидог. Хачирхалтай нь үр дүнд нь хүн дотооддоо хоосордог... өөрийгөө эрх чөлөөтэй гэж боддог ч үнэн хэрэгтээ Прометейн нэгэн адилаар цовдлуулжээ.
5. Нейроны үймрэлд автсан нэн-орчин үеийн хөдөлмөрийн амьтан сайн хооллож ундалсан, магад илүүдэл жинтэй л болохоос хорих лагерийн Муселманнтай тун ч төстэйг анзаарахгүй өнгөрөх аргагүй.
6. Идэвхтэй амьдрал бус бясалгагч амьдрал хүнийг мөн чанарт нь дөхүүлж өгдөг.
7. Амжилтын болоод идэвхт нийгэм ядрал ба туйлдлыг тасралтгүй үйлдвэрлэж байдаг сул талтай.
8. Хязгааргүй олон Чадна гэх үг амжилтын нийгмийг батлах үйл үг юм. Түүний олон тоо болох "Тийм ээ бид чадна" бол амжилтын нийгмийн эерэг чиг баримжааг илэрхийлэгч.
9. Сэтгэл гутрал нь дотооддоо өрнүүлсэн дажны шарх, хэт их эерэгээс болон тарчилж буй нийгмийн өвчин юм. Хүний мөн чанар өөрөө өөртэйгөө дайн зарласан нь энэ.
10. Сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлын эмгэг, ажлаас халшрах эмгэг зэрэг нейрологийн өвчлөлүүд 21 дүгээр зууны эхэн үеийн эмгэг судлалийн ШУ-ны дүр зургийг тодорхойлж байна.
ОРЧУУЛАГЧ А. АМАР-МЭНД