Санаанаас салдаггүй сайхан эхлэлтэй зохиолууд гэж бий. Сэтгэлд хадаатай явдаг тэр л эхлэлүүдээ хуваалцах дараагийн зочин бол "Монсудар" хэвлэлийн газар Хүүхдийн номын зураач Б.Төрмөнх
1.
ЗОХИОЛЧ: А.С.ПУШКИН
ЗОХИОЛ: АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.
Энэ эхлэлд би хачин их хайртай байдаг. Учир нь бага насанд минь өнгө нэмсэн юм. Мартагддаггүй. Б.Алтанхуягийн дуудлагаар уншсан номуудаа дахин нэг эргэцүүлэн бодох хэрэг гарлаа. Баярлалаа Ако.
2.
ЗОХИОЛЧ: АЛЬБЕР КАМЮ
ЗОХИОЛ: ЭТГЭЭД ХҮН
Ээж өнөөдөр нүд аньжээ. Өчигдөр ч юм уу бүү мэд. Асрамжийн газраас: “Ээж тань нас нөгчсөн. Оршуулга нь маргааш. Чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье” гэсэн цахилгаан мэдээ хүлээн авлаа.
3.
ЗОХИОЛЧ: Л.Н. Толстой
ЗОХИОЛ: АННА КАРЕНИНА
Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй. Харин бүхий л зовлонтой гэр бүл өөр өөрийнхөөрөө л зовох юм даа.
4.
ЗОХИОЛЧ: Ф.М.ДОСТОЕВСКИЙ
ЗОХИОЛ: ГАЗАР ДООРООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ
Би бие муутай хүн...Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн. Миний элэг муу юм болов уу гэж боддог.
5.
ЗОХИОЛЧ: ЖОРЖ ОРВЕЛЛ
ЗОХИОЛ: АМЬТНЫ ФЕРМ
Фермийн эзэн Жонес харанхуй болоход ухаан балартатлаа согтсон тул тахианы байраа дангинатал цоожилсон ч шагайварыг хаахаа мартжээ.
Миний дуудах хүн бол яруу найрагч Гүйцэтгэгчийн Оргилболд