1. Ном уншсан мөчөөс миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж билээ. (Орхан Памук)
2. Номыг овоолж байгаад шатаачихаас ч долоон дор нvгэл бий. Уншихгvй байх нь тэр нvглүүдийн нэг нь. (Йосиф Бродский)
3. Номны сайн бидний уншиж буйд бус биднийг уншиж буйд л байдаг. (Уйнстон Хью Оден)
4. Зугаацах гэж, сургамж авах гэж, мундаг болох гэж бүү унш. Амьдрах гэж унш. (Густав Флобер)
5. Би эцэст нь өөрийн шашинаа олсон билээ. Ном миний шашин, номын сан миний сүм хийд болсон юм. (Жан Поль Сартр)
6. Унш, унш, унш. Хог новшуудыг нь ч, сонгодогуудыг нь ч, сайныг ч мууг ч ялгалгүй бүгдийг нь унш. Тэдний хэрхэн бичигдсэнийг сайтар ажигла. Яг л мужаан хүн дагалдагчаас багш болтлоо суралцдаг шиг уйгагүй унших хэрэгтэй. Уншигтун. Бүгдийг өөртөө шингээ. Тэгээд дараа нь бич. Хэрэв бичсэн чинь сайн болж байвал чи бүхнийг сурчээ гэсэн үг. Харин муу болсон байвал эргэлзэлгүй түүнийгээ цонхоор гаргаад чулуудчих. (Уильям Фолкнер)
7. Их уншдаг хүнд бидний зүгээс үзүүлэх хамгийн өндөр хүндэтгэл бол түүнийг хангалттай ихээр магтах явдал юм. Уран зохиолын төлөөд шүү дээ. (Томас Элиот)
8. Бичиг үсэггүй, миний үеийн нэг эр өөд боллоо гэхэд хөөрхий, гагц өөрийнхөө амьдралаар л амьдраад өнгөрчээ гэж бодмоор. Харин би Напелеон, Цезарь, Д.Артанъяны амьдралаар давхар амьдарлаа шүү дээ. Тиймээс би залуучуудыг ном унш гэж дандаа шамдуулдаг. Учир нь уншина гэдэг бол асар баялаг дурсамжийн санг бүтээх, өөрийнхөө дотор үй олон хувь хүнийг нээх, хөгжүүлэх гайхамшигт боломж юм. Тэгээд л үхэлтэй нүүрэлдэхэд чи нэг биш үй олон хүний амьдралаар амьдраад үзчихсэн байна. Үүнээс сайхан аялал гэж юу байх билээ. (Умберто Эко)
9. Номноос илүү үнэнч анд гэж үгүй. (Эрнест Хэмингуэй)
10. Үгүйсгэн няцаах гэж, эсвээс өргөн магтахын тулд номыг бүү унш. Шүүн хэлэлцэхийн тулд ч бүү унш. Гагцхүү ухан ойлгох хийгээд нягтлан шинжлэх гэж л унших хэрэгтэй. (Фрэнсис Бэкон)
11. Буурьтай, жинхэнэ ном л уншиж бай. Бусдыг нь амьдрал өөрөө зохицуулчихна. (Ф. М. Достоевский)
12. Хүн бүхний хошуурч байгаа номыг уншаад байвал чи хүн бүхний боддогийг л бодохоос хэтрэхгүй. (Харүки Мүраками)
13. Ном уншдаггүй хүн бичиг үсэггүй хүнээсээ ч дор. (Марк Твэйн)
14. Ном гэдэг хаа ч авч явах боломжтой гайхамшиг юм. (Стивен Кинг)
15. Ном бол хамгийн чимээгүй хэр нь тууштай анд нөхөр, хамгийн нээлттэй хэр нь ухаалаг зөвлөгч, хамгийн уйгагүй хэр нь тэвчээртэй багш юм. (Томас Элиот)