КИМ ИОНГХА: УНШИГЧДЫН УРАМ ЗОРИГ БОЛ ХАМГИЙН ТОМ ТАЙВШРАЛ
2021-10-27 О.Хүслэн 1131

“Эх орон чинь дуудаж байна” зохиолд нааштай хандах хүмүүсийн зэрэгцээ дургүй хүмүүс ч байх болно. Гэсэн хэдий ч өвөрмөц өгүүлэлтэй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөг хүртэл Солонгосын уран зохиолд ийм хэлбэрээр бичигдсэн зохиол байгаагүй нь лавтай."

Ким Ионгха зохиолчтой уулзах замнал тийм ч амар байсангүй. Солонгосын Урлагийн Их Сургуулийн драмын тэнхимын хоёр давхарт байрлах түүний өрөөний гадна ямар ч нэр, тэмдэглэгээ гэхээр зүйл байгаагүй юм. Өнцөг булан бүрийг нь гурвантаа тойрч эцэст нь тэнд байсан оюутны тусламжтайгаар Ким Ионгха профессорын өрөөг оллоо. Хаалгыг нь тогшоод онгойлгоход өрөөнд харанхуй ч хоёр ширхэг гэрэл тэргэл сар шиг л мэлтийж байв.

“Хар цэцэг” зохиолоос хойш гурван жилийн дараа бичсэн зохиол нь 391 хуудастай  “Эх орон чинь дуудаж байна” зохиол бөгөөд энэ нь түүний бичсэн хамгийн урт роман аж. Бараг л гүйж байхдаа бичсэнүү гэмээр “Хар цэцэг” зохиолоос ялгаатай нь энэ удаа дахин дахин бичиж зассаар гүйцэт болгосон юм. Тэрээр энэ тухайгаа "Writers of Writers" сэтгүүлийн 2006 оны намрын дугаарт (No70) өгүүлжээ.

Энэ удаа би нэг зүйлийг ойлгосон. Зохиолч эхэндээ нэг асуултанд хариулахын тулд бичиж эхлэдэг ч яваандаа бодооо ч үгүй шинэ асуултууд ундарч эхлэдэг. Тийнхүү асуултууддаа нэг нэгээр нь хариулж явсаар зохиолчийн оюун санаанд өөр асуулт гэхээр зүйл үлдээгүй тэр цагт роман ч дуусдаг. Ийнхүү бүрэн төгс болсон зохиол дахин нэг томоохон асуултын тэмдэг болж дахин оршиж эхлэдэг. Сайн, муу ямар ч зохиол ингэж л бичигддэг юм шиг санагдсан

Мартагдсан тагнуулч Ким Киён Хойд Солонгосоос гэнэт буцан иржээ. Түүнд ганцхан өдөр л үлдсэн. Энэхүү зохиол нь Ким Киён болон түүний эргэн тойрон дахь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг нарийвчлан зурагладаг. Гэхдээ яагаад нэг өдрийн түүх гэж?

“Би анхандаа 3,4 хоногийн турш өгүүлэгдэх зохиол бичиж байсан ч үүнийг нэг өдөр болгон багасгаснаар гол дүр болоод тэр хүмүүсийн өдөр тутмын амьдралыг илүүтэй харуулах боломжтой болно гэж бодон нэг өдөр болгон өөрчилсөн. Хэрвээ Ким Киёны 20 жилийг турших амьдралыг өгүүлсэн бол энэ зүгээр л нэг тагнуулчын тухай зохиол болох байсан."

“Ким Киёны айдас өөрийн амьдралаа цаашид жолоодож чадахгүй болсноос урган гардаг. Уг зохиол нь хоёр Солонгосын хооронд өрнөсөн түүх бус харин нэгэнт өөрийн амьдралаа удирдах аргаггүй болсон 40 гарсан эрийн өөрийгөө өрөвдөн буй өгүүлэл юм. Тэрээр Өмнөд Солонгост 20 жил амьдарсан бөгөөд өөрийн гэсэн амьдрал, гэр бүлтэй болсон ч тэднийгээ орхих хэрэгтэй болсон. Угтаа амьдрал зохиож байгаа гэдгээрээ сэтгэл хангалуун байсан ч бодит байдал дээр тийм биш байв”

Үүнтэй холбогдуулан  хэлэхэд “Эх орон чинь дуудаж байна” зохиол нь амиа хорлолтоор өөрийн амьдралаа захирахыг хүсэн “Би өөрөө өөрийгөө хороох эрхтэй” гэгчдийн бүрэн эсрэг байр суурийг илэрхийлсэн харагдсан.

 Өөрийн хүссэнээр амьдарч чадахгүй систем доторх хүмүүн

"Чи бодож байгаа шигээ амьдарч чадахгүй бол амьдарч байгаа шигээ бодох болдог”  Пол Валери

“Энэ бичвэрийг зүйр цэцэн үг шиг хүлээж аваад “Чи өөрийнхөө бодож байгаагаар амьдрах ёстой” гэж хэлдэг хүмүүс байдаг ч гол агуулга нь арай өөр. Нэг үгээр та өөрийнхөө бодож байгаагаар амьдрах боломжгүй. Магад тэгж амьдарвал үхэх байх /инээв/ Учир нь өнөө цагийн систем тэгж амьдрахад зориулагдаагүй. Номын дэлгүүрт ороход та өөрийн хүссэнээр амьдарч чадна гэсэн олон ном харагддаг. Гэвч өнөөгийн нийгэм тухайн үеийн Валеригийн амьдарч байсан үетэй ч дүйцэхээр биш юм даа.

Энэ номонд зохиогчийн үг, шүүмжлэгчдийн тайлбар, тодорхойлолт ч байхгүй. Роман өөрөө сонирхолтой бөгөөд үүгээрээ хангалттай гэж бодном. “Эх орон чинь дуудаж байна” зохиол нь маш хүнд түүх тул ямар ч тайлбар хэрэггүй. Энэ бол хүн бүрийн л мэддэг цаг үе. Ихэнх гадаад зохиолууд энгийн нэг агуулга, дэс дараалал, текстээс бүрддэг. Харин би энэ бүхнийг зоригтойгоор хаясан. Кинонд найруулагчийн үг бичигддэггүйтэй адил энэ зохиолд ч миний үг үгүй.

Орчуулагч О.Хүслэн

Түр хүлээнэ үү...
Top