М.Анужин: "Чамайг хэрхэн хайрлах вэ", "Булшин дээр минь ирж битгий уйлаарай"
2018-01-15 Фройдын сүүдэр 2856

“Фройдын сүүдэр” булангийн маань энэ удаагийн зочин М.Анужин. Улаанбаатар хотод төрж өссөн тэрбээр Монгол Улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөн Тайванийн Гаошун хотын “I-Shou” их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэжээ.

Тэр бидэнд Английн яруу найрагч Элизабет Барритт Брөвниний “Чамайг хэрхэн хайрлах вэ?”, Мэри Элизабет Фрэйн “Булшин дээр минь бүү уйлаарай” хэмээх шүлгүүдийг эх хэлнээ орчуулан илгээсэн билээ. Англи хэлтний яруу найрагчдын сод туурвилыг эх хэлнээ буулган монгол уншигчдадаа хүргэх хүсэлтэй М.Анужингийн орчуулгаар дээрх хоёр шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Элизабет Брөвнин

Авьяаслаг яруу найрагч Элизабет Барреттийн шүлгүүд залуу зохиолч Роберт Брөвнингийн сэтгэлийг хөдөлгөсөн тул тэрбээр Барреттад захидал бичсэнээр тэдний хайрын түүх эхэлжээ. Элизабет Барреттийн эцэг хүүхдүүдээ эрт хүнтэй суулгахыг зөвшөөрөөгүй тул нууцаар харилцаж, эцэст нь нууцаар гэрлэсэн гэдэг.

Чамайг хэрхэн хайрлах вэ?

Чамайг хэрхэн хайрлая даа? Чадах бүхий л арга замаа энд тоочъё.
Хүслэн болсон сайхан сэтгэл хийгээд амьд явах хугацааны төгсгөлд

Харагдахгүй ч гэлээ өргөн тал, өндөр уул, усны гүнд ч хүрэх сэтгэлээр чамайг би хайрлана
Нарны туяа, лааны гэрэл өдөр бүр хэрэг болдогийн адил чамайг би хайрлана
Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ардын адил энгүүн зоргоороо чамайг би хайрлана
Магтаалаас татгалзах хүмүүсийн адил үнэнчээр чамайг би хайрлана
Уйтай үеийн мэдрэмж, хүүхдийн цайлган итгэлээр чамайг би хайрлана
Тэдэнд өгч байсан тийм нэг хайраар чамайг би хайрлана
Энэ л амьдралынхаа инээд, нулимсны тоогоор чамайгаа би хайрлана
Бурхан хэлтрүүлбэл үхсэний дараа ч чамайгаа би улам ихээр хайрлах болно.

Мэри Элизабет Фрэй

Гурван настайдаа өнчирч үлдсэн цэцэгчин эмэгтэй Мэри Элизабет Фрэй гэрийнх нь туслах Маргарет Шварцкоф гэх еврей охины гунигт амьдралыг дүрслэн бор цаасан уутан дээр бичсэн эл шүлэг хожмоо ихэд алдаршсан юм. Еврейчүүдийг хяхах үзлээс болж Германд үхлээ хүлээн хэвтэж буй эх дээрээ очиж чадаагүй охины хувь тавилан эл шүлгийг зохиоход хүргэжээ.

Булшин дээр минь ирж битгий уйлаарай

Булшин дээр минь ирж битгий уйлаарай
Би нойрсоогүй тул тэнд байхгүй
Харин...
Тэр зогсолтгүй үлээх салхинд
Цасан дээр гялалзах гялтагнаан дунд
Тариан түрүүн дээр тусах нарны туяанд
Зөөлөн шиврэх намрын бороонд
Намуухан өглөө чамайг сэрэхэд
Дуугүйхэн эргэлдэн нисэх сэтгэл сэргээм шувуудын дунд
Үдшийн тэнгэрт бүдэгхэн гялтагнах оддын дунд
Би байгаа.
Булшин дээр минь ирж битгий уйлаарай
Би үхээгүй тул тэнд байхгүй.
Түр хүлээнэ үү...
Top