Америкийн яруу найрагч Роберт Пинскийн 1997 онд Бостоны их сургуультай хамтран эхлүүлсэн "Дуртай шүлэг" төслийг бид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж буй билээ.
Гаднаас нь харвал бид нэг л янзын царай төрх, хэлбэр хийцтэй бодгалиуд. Гэвч бидний сэтгэлд түмэн янзын өнгө будаг сүлэлдэн, баяр гунигийн дэнс давтагдашгүйгээр жинлэгдэн байдаг. Тиймээс ямар ч ажил мэргэжлийн, хэн боловч өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг уншиж, сэтгэл дэх өнгө будгаа хуваалцах боломжийг "Дуртай шүлэг" төсөл олгох болно.
Энэ удаагийн зочин “Te-Tula Art Flow” төвийн үүсгэн байгуулагч, иогийн багш, уран бүтээлч Бат-Эрдэнийн Тэлмүүний дуртай шүлэг:
"АВРАЛ ОДУУЛАХ БОЛОН ЗОРИУЛГА ЕРӨӨЛ”
Бурхан, ном хийгээд хуврагын чуулганд
Би гэгээрэлд хүртэл итгэмой.
Өглөгийн болон бусад чинадад хүрэхүйг дадуулан үйлдсэн ба
Өнөө миний үйлдсэн бусад буянаар
Хамаг амьтны тусын тулд бурхан хутгийг олох болтугай.
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан ойр хол садагнан тачаах, өслөн уурлах аль алинаас нь ангид тэгш сэтгэлээр орших болтугай.
Газар дэлхийг хүжсээр сүрчин, цэцэг дэлгээд
Сүмбэр уул дөрвөн тивийг
Наран сарнаар чимсэн үүнийг
Бурханы оронд зорин өргөснөөр
Хамаг амьтан тийн ариун орныг эдлэх болтугай.