"Зүүдний дагина", "Нэг л хүнийх", "Тэр бүх мэдрэмж" зэрэг уран бүтээлээрээ бидний танил болсон Өвөр Монголын Top Line хамтлаг, шинэхэн цомгийнхоо бэлтгэл ажлаар Монгол улсад ирээд буй юм. Тус хамтлагийн дуучин Начо буюу Д.Наранцогтийг бид "Дуртай шүлэг" буландаа урилаа.
***
Зүүн гар талд чинь би явж байна гэдэг
Баруун гараараа шүлэг бичиж буйн нэр ээ.
Баруун гар талд минь чи явж байна гэдэг
Бичсэн шүлгийг минь догдлон уншиж буйн нэр ээ.
Бид хоёр чанга хөтлөлцөөд явж байна гэдэг
Бурхны оройтож зохиосон нэгэн шүлгийн нэр ээ.
Б. Дуранзул
***
Шувууд нисч байна
Сүүдэр тусаагүй өндөгнүүд дүүлэн нисч байна.
Харин шувуунд дусаагүй сүүдрүүд
Одоо хүн дээр тусч байна
Шувууд залбирч байна.
С. Баянхорвоо