Английн зохиолч Нил Гейманы Урлагийн Их Сургуулийн (uarts.edu) 134 дэх төгсөлтийн баяр дээр хэлсэн үг
Их сургуулийн төгсөлтийн баяраар шинэхэн төгсөгчдөд хандан урмын үг хэлнэ гэж өмнө нь би хэзээ ч төсөөлж байсангүй. Үнэндээ би их сургууль төгсөж үзээгүй нэгэн. Бүр нэг ч удаа их сургуульд элсэн орж байсангүй. Зохиолч болохын урьдаар бүх л бүтэн дөрвөн жил дуртай дургүй сурахыг бүтэшгүй зүйл гэж үзээд шууд л сургуулиас зугтчихсан хэрэг.
Ийнхүү би бодит ертөнцөд шууд хөл тавив. Тэгээд бичиж эхэллээ. Хэдий чинээ бичнэ төдий чинээ сайжирч байв. Бичсээр л байлаа. Миний зохиосон зүйлсэд хүмүүс дургүйцэхгүй байв. Тэд бичсэн зүйлийг минь уншиж үүний төлөө би хөлс авч байв, эсвэл тэд уншдаггүй ч байсан байж болох юм. Гэлээ ч тэд ойр ойрхон надад ямар нэг зүйл бичиж өгөхийг даалгадаг байлаа.
Энэ нь надад их сургуульд олон жилийн өмнө сурч байсан гэр бүл, найз нөхдийнхөө дээд боловсролыг хайрлан хүндэтгэхийг сургасан юм.
Эргээд харахад би амаргүй замыг туулжээ. Би үүнийг мэргэжил гэж нэрлэх эсэхээ мэдэхгүй юм, учир нь мэргэжилтэй хүнд цаашид юу хийх талаар төлөвлөгөө байдаг, надад хэзээ ч тийм зүйл байсангүй. Үүнтэй адилавтар ганц зүйл байсан нь 15 настайдаа гаргасан хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалт байв. Тэр нь томчуудын зохиол бичих, хүүхдийн ном бичих, комик, кино, дуут ном бичүүлэх, ‘Доктор Хэн’-ийн ангиас бичих... Энэ мэтээр үргэлжилнэ. Би мэргэжилгүй байсан. Би ердөө жагсаалтан дээрх зүйлсийг нэг нэгээр нь л хийсэн.
Тиймээс би аялалд гарахаасаа өмнө мэдэж байсан бол гэсэн бүх зүйлсээ, аяллын замаа эргэн хараад үүнээс суралцсан гэж бодож буй хэдэн зүйлсийн хамт хэльюү гэсэн юм. Мөн дагаж огт чадаагүй, надад өгсөн хамгийн сайн зөвлөгөөг би та бүхэнд өгнө.
Нэгдүгээрт, Урлагийн мэргэжлээр "аяллаа" эхлүүлж байхдаа юу хийгээд байгаагаа чи ойлгодоггүй. Энэ бол гайхалтай. Харин юу хийгээд байгаагаа мэддэг хүн дүрмүүдийг мэдэж байна гэсэн үг, мөн тэд юу боломжтой, боломжгүй болохыг мэдэж байдаг. Чи бол үгүй. Мэдэх ч ёсгүй. Урлагт юу боломжтой, боломжгүйн тухай дүрэм зохиосон хүмүүс өөрсдөө боломжийн хязгаарыг давж үзээгүй байдаг.
Харин чи бол чадна.
Үүнийг боломжгүй гэдгийг мэдээгүй тохиолдолд хийхэд хялбар байдаг. Өмнө нь үүнийг хэн ч хийж байгаагүй учраас хэн нэгнийг хийхэд саад хийх ямар нэг дүрэм арай зохиогдоогүй байна гэсэн үг.
Хоёрдугаарт, хэрэв чамд хийхийг хүсэж байгаа зүйл байвал, түүнийгээ яаж гүйцэлдүүлэхийг мэдэж байгаа бол зүгээр л түүнийгээ хий.
Энэ сонсогдож байгаагаасаа хэцүү ч эцэстээ төсөөлж байснаас чинь хялбар байх нь ч бий. Учир нь хүсэж байсан газраа хүрэхийн тулд хийх ёстой зүйл үргэлж байдаг шүү дээ. Би комик, зохиол, өгүүллэг, кино бичихийг хүсэж байсан. Тиймээс би сэтгүүлч болсон. Учир нь сэтгүүлчдэд асуулт асуух эрх байдаг учраас ертөнц хэрхэн эрэгдгийг эрж хайдаг, үүнийг хийхийн тулд би сайн бичдэг байх ёстой байсан. Хэмнэлттэй, шийдэмгий, заримдаа тааламжгүй нөхцөлд, цаг тухайд нь бичиж хөлс авч байхдаа сайн бичихийг сурч байв.
Заримдаа хүсэж буй зүйлээ хийх арга чинь тодорхой байдаг, харин заримдаа, энэ нь боломжгүй, зөв зүйлээ хийж буй эсэхээ ч шийдэж чадахгүй байх нь бий. Учир нь чи зорилго, найдвараа өөрийгөө тэжээх, өрөө төлөх, ажил олох, юу хийж чадахаа олж авах зэргээр тэнцвэржүүлэх хэрэгтэй.
Заримдаа зохиолч, найрагч, сайн ном хэвлүүлэх, сайн комик хийн өөрийн үгсээр өөрийгөө тэтгэхийг уул гэж төсөөлөх нь надад тусалдаг. Хол орших уул. Миний зорилго.
Уул чиглэн алхах л юм бол бүх зүйл бүтэмжтэй сайхан болно гэдгийг би мэдэж байв. Би юу хийхээ мэдэхээ больсон үедээ зогсоод энэ зүйл намайг уул руу аваачих уу, эсвэл уулнаас холдуулах уу гэж боддог. Би сайн цалинтай сэтгүүлийн редактор, дажгүй ажил санал болгоход үгүй гэдэг. Учир нь тэд сайхан байлаа ч намайг уулнаас холдуулна гэдгийг мэдэж байв. Магадгүй хэрэв тэдгээр ажлын санал эрт ирсэн бол би хүлээж авах байсан байх. Учир нь тэр үед уултай минь ойрхон зүйл бол эдгээр ажил байсан.
Би бичиж байж бичихийг сурсан. Би адал явдал мэт санагдаж байсан бүх зүйлээ хийхийг зорьдог ч ажил шиг санагдаж эхлэхэд нь зогсдог байсан. Амьдрал ажил шиг санагдах ёсгүй шүү дээ.
Гуравдугаарт, чи нэг зүйлийг эхлэхдээ алдаа дутагдалтай зохицох хэрэгтэй болдог. Чи хатуу чанга байж ажил бүхэн сайхан дуусдаггүй гэдэгт суралцах ёстой. Бие даасан, урлагийн амьдрал бол хэн нэгэн лонхон дотор хийсэн захиаг чинь цөлөөс олж, онгойлгон уншаад лонхон дотор ямар нэг зүйл, талархал, мэдэгдэл, мөнгө, эсвэл хайр хийн чамд хүрэх замд эргээгээд тавина гэж найдахтай адил. Мөн чи салхинд туугдан ирсэн лонх бүрээс зуу зуун элдэв зүйлс гарган ирж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Бүтэлгүйтлийн хэцүү бүхэн урам хугаралт, мухардмал байдал, хүсэл шуналаас үүдэлтэй. Чи бүхнийг яг одоо бий болгохыг хүсдэг, тиймдээ ч бүгд буруугаар эргэдэг. Мөнгөний төлөө хийсэн миний анхны ном сэтгүүлчийн ажлын минь нэг хэсэг байв. Тэр ном асар ихээр зарагдсаны ачаар би цахилгаан бичгийн машин худалдаж авав. Номоороо би маш их мөнгөтэй болж болох байсан. Хэрэв хэвлэлийн газар борлуулалт өндөр байсан анхны хэвлэлийн дараа, хоёрдахь хэвлэлт гарахаас өмнө үйл ажиллагаагаа зогсоогоогүй бол би асар их мөнгөтэй болох байв.
Гэсэн ч надад цахилгаан бичгийн машин минь бас байрныхаа хэдэн сарын хөлсийг төлөх хангалттай мөнгө үлдсэн байв. Тэгээд би ирээдүйд зөвхөн мөнгөний төлөө бус ном бичихийн тулд хичээнэ гэж шийдсэн. Хэрэв чи мөнгө авахгүй бол юу ч авахгүй гэсэн үг. Хэрэв чи өөрөөрөө бахархах ажил хийгээд түүнийхээ төлөө мөнгө аваагүй ч гэсэн чамд тэр ажил чинь үлдэнэ.
Хааяа, хааяа би дүрмээ мартахад ертөнц надад үүнийг сануулах мэт намайг хүчтэй өшиглөдөг шүү. Миний хувьд, гашуун туршлагууд минь мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй. Хүн бүрийн хувьд биш юм аа гэхэд миний хувьд үнэхээр тийм. Би мөнгөний төлөө дуусгадаггүй. Би гайхам ихээр баярладаг учраас хийдэг, тэднийгээ бодит амьдрал дээр харахыг хүсдэг, би хэзээ ч гонсойж байгаагүй, мөн би үүндээ зарцуулсан хором бүртээ хэзээ ч харамсаж байсангүй.
Бүтэлгүйтэл бол хэцүү.
Амжилтын бэрхшээл үүнээс ч хэцүү байж болно. Учир нь хэн ч чамд энэ тухай сануулдаггүй. Ямар ч хэмжээний амжилт байсан хамаагүй эхний бэрхшээл бол чи нэг зүйл гүйцэтгэчхээд хэн нэгэн нь чамайг нээх болно хэмээн тууштайгаар итгэх явдал юм. Үүнийг ‘Хуурамч Хам шинж’ гэдэг. Эхнэр Аманда маань үүнийг ‘хуурамч цагдаа’ гэж нэрлэж билээ.
Би хавтас барьсан (Тэр хүнийг яагаад хавтас барьснаар төсөөлдгийгээ мэддэггүй юм) хүн энэ бүгд дууссан, одоо ямар нэг юм санаанаасаа зохиож, тэмдэглэл хийдэггүй ор, мөн уншихыг хүсэж байсан номнуудаа унш гэж хэлэхээр хаалга тогшино гэдэгт итгэж байлаа. Дараа нь би чимээгүйхэн гарч яваад санаанаасаа юм зохиодоггүй ажилд орох байв.
Амжилтын бэрхшээл.
Энэ бол жинхэнэ, азаар чи үүнийг туулна. Чи бүх зүйлд тийм гэж хэлэхээ зогсоох үед далайд шидсэн лонхнууд чинь ар араасаа ирж, чи үгүй гэж хэлж сурна. Би үе тэнгийхнийгээ, найзуудаа, мөн надаас ахимаг настай хүмүүсийг харсан. Тэдний заримынх нь амьдрал ямар тарчиг болохыг хардаг. Тэд надад энэ ертөнцөд хийхийг хүсэж байсан зүйлээ ахиж хүсэхээ больсон гэдгээ хэлдэг. Учир нь тэд одоо сар бүр ажлын байрандаа байгаа учраас тодорхой орлого олдог. Тэд асуудал болоод байгаа зүйлийг хийж чадахгүй, мөн тэд үнэхээр хийхийг хүсэхэд энэ нь маш том бэрхшээл мэт санагдана.
Үүний дараа амжилтын хамгийн том бэрхшээл нь чамайг амжилттай байгаа учраас ертөнц чиний хийж буй зүйлийг зогсоохыг оролдоно. Би захианд хариу илгээдэг, хоббигоороо бичдэг нэгэн болсноо ухаарсан өдөр ч надад байсан. Би цөөн хэдэн захианд хариу бичиж эхлэхдээ илүү ихийг бичиж байгаадаа сэтгэл амарч байсан.
Дөрөвдүгээрт, Би чамайг алдаа гаргана гэж найдаж байна. Хэрэв чи алдаа гаргах юм бол ямар нэг зүйл хийж байна гэсэн үг. Алдаанууд ашигтай байдаг. Би захиандаа Каролайн гэж бичихдээ А үсгийг О үсгээр солиод буруу биччихсэн юм. Тэгээд, “Коралайн жинхэнэ нэр шиг харагдаж байна...” гэж бодсон.
Хөгжимчин, гэрэл зурагчин, зураач, хүүхэлдэйн зураач, зохиолч, бүжигчин, дизайнар гээд ямар ч мэргэжил эзэмшсэн, юу ч хийсэн бай чамд онцгой нэг зүйл бий гэдгээ бүү мартаарай. Чамд урлаг бүтээх чадвар бий.
Миний хувьд, мөн миний мэддэг маш олон хүний хувьд энэ бол амьдрал аврагч юм. Амьдрал аврагч гол зүйл. Энэ чамайг сайхан мөчүүдээр аялуулна, мөн өөр ч зүйлүүдийг авчирна.
Амьдрал заримдаа хэцүү. Амьдрал, хайр дурлал, ажил хэрэг, нөхөрлөл, эрүүл мэнд гээд маш олон зүйл буруугаар эргэх нь бий. Амьдрал хэцүү болоход үүнийг л чи хийх ёстой.
Сайн урлаг бүтээ.
Үүнийг л аминчлан захья. Хэрэв нөхөр чинь улс төрчтэй хамт зугтчихсан бол сайн урлаг бүтээ. Хөл чинь хугараад, аймшигтай аварга могойд идүүлчихсэн бол сайн урлаг бүтээ. Татварын алба мөрдөөд байна уу? Тэгвэл сайн урлаг бүтээ. Муур дэлбэрчихсэн үү? Сайн урлаг бүтээ. Интернетэд хэн нэгэн чиний хийж байгаа зүйлийг тэнэг, эсвэл, чөтгөрийн гэж бодож байна уу, эсвэл тэгж боддог байсан уу? Сайн урлаг бүтээ. Эцэстээ бүх зүйл яаж ийж байгаад л бүтэмжтэй болно, цаг хугацаа тэрхүү өргөсийг авч хаяна. Гэвч энэ бүгд хамаагүй. Хамгийн сайн хийдэг зүйлээ л хий. Сайн урлаг бүтээ.
Сайхан өдрүүдийг ч бий болго.
Тавдугаарт, ингэхдээ урлагаа л бүтээ. Зөвхөн өөрийнхөө хийж чаддаг зүйлийг л хий.
Аяллыг чинь өдөөх зүйл бол хуулах. Энэ муу зүйл биш. Бидний ихэнх нь өөрийнхөө дуу хоолойг олж авахынхаа өмнө бусад шиг сонсогддог. Бусдад байхгүй, замд байгаа ганц зүйл бол чи. Чиний дуу хоолой, чиний оюун ухаан, чиний түүх, чиний зөн. Тиймээс бич, зур, барь, мөн тогло, бүжиглэ, зөвхөн өөрийнхөөрөө амьдар.
Чи гудамжаар нүцгэн алхаж байгаагаа, зүрх сэтгэл, оюун ухаан дотор чинь оршдог бүхнээ уудлан, өөрийгөө хэтэрхий их илэрхийлснийхээ дараа тэр мөчийг мэдрэх болно. Чи бүх зүйлийг зөв ойлгож эхлэх мөч.
Хамгийн бага найдвартай зүйлүүд минь амжилттай явж, харин амжилтанд хүрчих байх гэсэн бүтээлүүд минь хүмүүс цуглаад утгагүй болох хүртэл ярьж байдаг ичгэвэртэй зүйлсийн нэг болж байв. Тэдэнд ижил төстэй зүйл байсан нь, эргээд харахад хүмүүс яагаад энэ хувиршгүй амжилт болох талаар тайлбарладаг байв. Гэвч би үүнийг хийж байхдаа ийм зүйл болохыг төсөөлөө ч үгүй байдаг юм.
Би одоо ч мэддэггүй. Хэрэв чи мэдэж байвал үүнд зугаатай зүйл гэж байхгүй биз дээ?
Заримдаа хийсэн зүйл минь ер болж өгдөггүй. Надад хэзээ ч хэвлүүлээгүй зохиолууд бий. Зарим нь бүр гэрээс ч гарч байгаагүй. Гэвч бүтэмжтэй болсон ажлаас илүүтэй бүтэлгүйтлээс би ихийг сурсан.
Зургаадугаарт, чөлөөт ажилчдын нууц мэдлэгээс дэлгэе. Нууц мэдлэг сайн зүйл. Хэн нэгэнд зориулан урлаг бүтээх, чөлөөт уран бүтээлийн ертөнц рүү нэвтрэх гэж төлөвлөж буй хүнд энэ хэрэгтэй зүйл. Би үүнийг комикоос сурсан ч бусад салбарт ч ашиглаж болох юм.
Энэ бол:
Хүмүүс ямар ч байсан ажилд орчихдог. Харин миний хувьд интернэтийн эрэн үеэс өмнө ажлаа ухаалаг төлөвлөгөөгөөр эхлүүлсэн юм. Гэвч одоо үед амархан шалгаж, намайг асуудалд оруулж болохоор хялбар болоод байна. Редактор маань намайг өмнө нь хэнд ажиллаж байсныг асуухад би худал хэлсэн. Би боломжийн сэтгүүлүүдийн жагсаалт гарган өөртөө итгэлтэй сонсогдож байснаар ажилд орсон. Дараа нь би ажилд орохдоо гаргасан жагсаалтын дагуу тэдгээр сэтгүүлүүдэд нийтлэл бичиж илгээсэн. Тиймээс миний худал үг бас яг ч худал байгаагүй юм. Би зүгээр л дэс дараатай байхыг хичээсэн... Чи ажиллаж байсан ч ажиллах хэрэгтэй.
Одоо үед маш олон хүн чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Учир нь тэдний гүйцэтгэл сайн, тэдэнтэй харьцахад амархан, бас тэд цагтаа бүгдийг дуусгадаг. Чамд энэ гурван зүйл бүгд байх шаардлагагүй. Гурваас хоёр байхад хангалттай. Хүмүүс чамд талгүй байсан ч хэрэв чи ажлаа маш сайн хийгээд, цагт нь илгээвэл тэд тэвчих болно. Ажил чинь сайн, хүмүүс чамд дуртай байвал цагаасаа хоцорсон ч тэд уучилна. Мөн чи цагтаа л ажлаа өгч байвал бусдын адил сайн байх хэрэггүй, тэд таныг ажлаа хийсэнд талархах болно.
Би энд үг хэлэх урилга хүлээн аваад өмнө нь авч байсан хамгийн сайн зөвлөгөөг эргэн санахыг хичээсэн юм.
20 жилийн өмнө “Sandman” амжилтад хүрэхэд Стивен Кинг нэг үг хэлсэн юм. Би хүмүүсийн дуртай комикийг чин сэтгэлээсээ бичиж байлаа. Кинг “Sandman” болон Терри Пратчеттын хамт бүтээсэн “Good Omens”-д дуртай байв. Тэр гарын үсэг зуруулах гэсэн урт цувааг хараад надад энэ зөвлөгөөг өгсөн юм.
“Энэ бол гайхалтай. Чи үүнд баярлах ёстой.”
Гэсэн ч би тэр үеийг сайхан өнгөрүүлж чадаагүй. Хамгийн сайн зөвлөгөөг хэрэгжүүлж чадаагүй. Үүний оронд би санаа зовсон. Би дараагийн тогтсон хугацаа, дараагийн шинэ санаа, дараагийн түүхийнхээ тухай бодож сэтгэл зовсон. Дараагийн 14, 15 жилд ямар нэг зүйлийн тухай бодож, толгойдоо бичиж өнгөрүүлээгүй цаг мөч гэж байсангүй. Мөн би гадуур явж, сонирхохоо зогсоогоогүй. Энэ үнэхээр инээдтэй. Би тэр үед цагийг зугаатай өнгөрүүлсэн бол гэж хүсдэг. Энэ бол маш гайхалтай аялал байсан. Гэвч дараагийн зүйл буруугаар эргэх вий хэмээн санаа зовсоор хөгжилдөх үеэ алгассан үе ч үүнд байсан.
Энэ бол миний хувьд хамгийн хүнд хичээл байлаа. Миний бодлоор аялал чамайг таамаглаж ч байгаагүй гайхалтай газарт аваачдаг учраас бүгдийг орхиод цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй.
Өнөөдрийн энэ индэр ч гэсэн тэр газруудын нэг юм. (Би цагийг маш сайхан өнгөрүүлж байна.) Өнөөдрийн бүх төгсөгчдөдөө миний зүгээс аз хийморь хүсье, аз тусалдаг юм.
Хэрэв чи ямар нэгэн урлагийн салбарт хүчин зүтгэж байгаа бол бид асар их шилжилт өөрчлөлтийн үед амьдарч байна. Учир нь арилжааны арга барил бүхэлдээ өөрчлөгджээ. Бүтээл туурвигчдын бүтээлээ дэлхий ертөнцөд хүргэдэг арга хэрэгсэл бас л өөрчлөгджээ. Ажиллангаа хачиртай талх худалдаж авдаг арга нь хүртэл өөрчлөгдсөн байна. Би хэвлэлийн газар, номын худалдаа гээд олон салбарын оройлогч нартай уулзсан. Хэн нь ч одоогоос хоёр жилийн дараа юмс хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байв. Тэгэхээр арван жил гэдэг бол бүр ч төсөөлөх боломжгүй зүйл. Өнгөрсөн зууны турш бий болгосон худалдааны сувгууд хэвлэл, дизайны уран бүтээлчид, хөгжимчид гээд бүхий л салбарын бүтээлч хүмүүсийн хувьд зогсолтгүй хувьсан өөрчлөгдсөөр байна.
Нэг талаар энэ бүхэн чиний зоригийг мохоож болно, нөгөө талаар чамайг эрх чөлөөтэй болгох юм. Дүрэм журам, таамаглал, мөн өөрийн ирээдүйгээ хэрхэн харж, хийхийг төлөвлөж байсан бүх төсөөлөл чинь нуран унах болно. Хаалгачид хаалгаа орхиж байна. Өөрийн ирээдүйг төсөөлж байсан шигээ хийхэд юу хийх ёстой шигээ бүтээлч байж чадах болно. ЮүТүб болон цахим хуудас (цаашид юу шинээр юу ч гарч ирсэн бай) зурагтаар үздэгээс ч их хүнийг чамтай холбох болно. Хуучин дүрмүүд улиг болж, хэн ч шинэ дүрэм гэж юу болохыг мэдэхгүй байна.
Дүрмээ зохио.
Саяхан нэг хүн сонсдог ном бичүүлж байх үедээ надаас хэцүү гэж бодож байсан зүйлээ яаж хийх вэ гэж асуусан. Тэгэхээр нь чи өөрийгөө өөр хүн хэмээн төсөөлөөд хий гэж би зөвлөсөн. Хийж буй дүр үзүүлэх биш, хийж чаддаг хэн нэгэн шиг дүр үзүүл. Тэр студийнхээ ханан дээр үүнийг тэмдэглэсэн. Энэ түүнд тусалсан гэж тэр хэлсэн шүү.
Тиймээс ухаалаг бай, яагаад гэвэл ертөнцөд илүү ухаарал хэрэгтэй, хэрэв илүү ухаалаг байж чадахгүй бол зүгээр л ухаалаг хүний дүр үзүүлээд түүн шиг аашил.
ХАРИН ОДОО ЯВААД СОНИРХОЛТОЙ, ГАЙХАЛТАЙ, ТАНСАГ, ИТГЭМЭЭРГҮЙ АЛДАА ГАРГАЦГАА.
Дүрэм зөрч.
Энд оршин байхын тулд энэ ертөнцийг илүү сонирхолтой болгож үлдээ. Сайн урлаг бүтээ.