Уг, нь би хэнд ч гай болоогүй, намайг ердөө нийгмийн цөөнх болохоор олонх нь хүссэнээрээ хүчирхийлж болно гэж боддог шиг байгаа юм” Явж явж нийгмийн цөөнх гэж хэнийг хэлэх вэ? 30 хэдий гарсан ч гэр бүлгүй, хосгүй, тогтсон ажилгүй яваа нэгнээ этгээд гажиг хүн аятай нийгмээс хажиглах нь ихсэж байна. Хүн өөрийн амьдралаас өөрийн чадлаараа тайван байдал, аз жаргалыг мэдэрч, амьдрхлын утга учрыг мэдрэх гээд ойлгох гээд л бүдчин явж байхад нэгнээ үргэлж хэмлэж байдаг адгын нийгэмд бид амьдарч байна. -Хэдэн настай билээдээ, одоо нэг орох оронтой болвол таарна, -одоо ном уншихаа боль, -өдий насандаа сурж яадаг юм. -хүүеээ одоог хүртэл хүнтэй суугаагүй гэж үү? -за гэрлээд олон жил боллоо, одоо хүүхэд оройтлоо г.м Өөрөөс нь өөр, нийгмээс шал ондоо өөрийнхөөрөө л, өөртөө л тайван амьдарч байгаа нэгэндээ үргэлж нийгмийн ямар нэг шаардлагыг тавьж, түүндээ ч хүрэхийг шаардах нь бөөлжис хүргэм. Аз жаргалыг элэг бүтэн гэр бүл, амжилттай ажил, лизингээ төлж дууссан байр, хэдэн морьны хөдөлгүүрт хүлгээр хэмжигддэг нийгэмд бид нэгэн хэв болон амьдрах нь нэн уйтгартай. Байр байхгүй, тогтсон ажилгүй томдсон цамц хиртэй кэт өмсдөг ном уншдаг нэгнээ дорд үзэж костюм өмсөж прүйс унасан бизнес төсөл барьсан нэгэн түүнээс илүү харагддаг нийгэмд бид амьдарч байна. Дэлхийг тойрох аялалдаа мөнгө зарлаа үрлээ гэж зэмлэж, аятайхан ажил, албан тушаалтай ижил насны нэгэнтэй заавал адилтган зүйрлэх харьцуулах жишигдэх нийгэмд бид амьдарч байна. Ер нь тэгээд нийгэм ч хэцүү юм даа. Саяхан би санаандгүй нэг найздаа чи ер нь нилээд турсан байна шүү гэж хэлснээ сая санав. Ингэж хэлснээрээ би дээрх бичсэн догол мөрөө үгүйсгэж, өөрийн илэрхийлсэн санааныхаа эсрэг нийгмийн нэг л нөгөө хайрцганд орчихсон нэгэн байгаа юм. Хүн ямар байхыгаа өөрөө шийдсэн байтал турсан таргалсанг хэлэх хэрэг байдаг ч юм уу? Үгүй ч юм уу? “Саяханыг хүртэл амьдралд нь хошуу дүрдэг хүмүүсийг үздэггүй гэж муулж сууснаа одоо болохоор өөрийг нь тэгтэл зовоогоод байдаг өнөөх хүмүүс шигээ миний амьдралыг гоочлоод эхэллээ. Өөрийгөө дорд үзэгдсэн гэж боддог хүмүүс бусад руу ингэж дайрч давшилж байж л сэтгэл санаа нь арай дээрддэг юм болов уу даа?” Магад би энэ нийгэмд оршин тогтнохын төлөө өөрийн үзлээ гээж эсвэл нууж, аль үгүй бол өөрчилж нийгэмд хүнийг хүн болгон нөхцөлдүүлэгч шалгуурт өөрийгөө тэнцүүлэх эцсийн чин хүсэл байдаг ч юм билүү. Яг дотоод хүнээ дарж, зарим хүсэл мөрөөдөл зарчмаа он цагийн уртад ч бай, олны хэлдэг зүйлээс ч бай өөрчилсөн юм бил үү? “Амьдралын гарын авлага угаасаа л ийм байж. Энэ бүхэн хүний тархинд анхнаасаа гүн шигдчихсэн байсан болохоор цаасан дээр бичих ч шаардлага байсангүй. Нийгэмд хүнийг хүн болгон нөхцөлдүүлэгч шалгуур ямагт байсаар ирсэн, эрт үеэс өдгөөг хүртэл энэ шалгуур огт өөрчлөгдөөгүйг эцэст нь би ойлгосон юм.” Энэхүү номыг уншиж суухад есөн бусын л санаа оноо гарч ирсний нэг нь аавын маань үргэлж хэлж ирсэн нэг үг бол “Хүнийг хүнийх нь хувьд хүндэл.” Хар багаасаа хар мянган удаа сонсож өссөн энэ үгний цаана асар их философи явж байсныг амьдрал дээрээ нэг хоёр удаагийн жишээн дээр ойлгох гээд л хичээж ядан явна даа. Яавал таныг хүн шиг хүн болгох вэ?” Хүн шиг хүн гэж хэн бэ? Хүн шиг хүн гэж жишээ болгох хүн яг хаана байна вэ? Бид нэг хэвэнд цутгасан мэт хүн+хүн=хүмүүс байх хэрэгтэй юу? Хүн энэ амьдралаас заавал утга учир эрэлхийлэх ёстой бол тв “нэрийн дэлгүүрийн эмэгтэй”-н амьдралын утга учир нь л буй за. Бусдад юу гэж хэлэгдэх бодогдохоос үл хамааран тэр дэлхийн тоосыг хөдөлгөх зүйл нь дэлгүүрийн өмнөөс ярих. Түүнийг би энэ чигээр нь тийм хэвээр нь хүлээн зөвшөөрч нийгэмдээ байлгамаар байна. Хэн нэгний хувь заяа сайн эхнэр, олон хүүхдийн ээж болж хүүхдүүдээ сайн өсгөх байж болно, зарим нь ажилдаа тултал нь амжилт олж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх байж болно, зарим нь дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин, жүжигчин байж болох ч жижигхэн хэсэг нөхөд зүгээр л өөрийн буйдхан ертөнцдөө буйдан дээр суугаа мэт тухалж зүгээр л нэг зүлэг ч үгүй гэр ч үгүй амьдарч болох уу? Энэ нь түүнд утга учир мэдрүүлж байвал бусдын хувьд утгагүй харагдаж байсан ч тэдгээр хүмүүсийг зүгээр л тайван амьдруулж болохсон болов уу? Намайг ч гэсэн… Онцлох эшлэлүүд: • Аав, ээж хоёр намайг хэрхэх учраа олдоггүй байсан ч үргэлж л энхрийлэн хайрладаг байлаа. Би тэднийгээ буруутай үйлдлийнхээ төлөө бусдын өмнө уучлалт гуйн тонголзуулж, зовоож цөхрөөхгүй гэхдээ гэрээсээ бусад газарт аль болох амаа хамхиж явахаар шийдсэн юм. • Өглөө болоход би дахиад л дэлгүүрийн ажилтан, нийгмийн араа шүд болно. Энэ бол бусад шиг эгэл жирийн хүн байх миний цор ганц зам билээ. • Магад би ч бас ярьж, хэлж байгаагаараа бусад нөлөөлдөг биз. Ингэж нэг нэгэндээ нөлөөлж халдварладагтаа л бид өөрсдийгөө хүн чигээр нь хадгалж үлдэж буй гэж итгэдэг байж мэднэ.
• Хэн хүнгүй л нийгмийн амьдралд хутгалдаж, ажил төрөлд орж, гэрлэж сууж байхад зөвхөн би л энэ бүхний гадна үлдсэн байв.• Хүмүүс миний тухай яримаар байгаагаа л ярьдаг. Ингэх нь ч тэдэнд амар. • Ямар зовлонтой хэрэг вэ, яагаад хүн бүрд баталгаа нотолгоо шаардлагатай байдаг юм бол. • Өөрсдийгөө хэвийн гэж дүгнэдэг хүмүүс намайг этгээд гаж гээд бодчих юм бол өөрчилж засах гээд салахгүй. Бөөн түвэг болно. Харин тэрийг нь өөгшүүлэхээргүй шалтаг олоод хэлчихвэл илүү амар. • Тогтсон жишгээс өөр гажуу байвал хэн хүнгүй л амьдралд чинь дураараа оролцож учрыг нь олж өгөх эрхтэй мэт аашлахыг яана. Тэр нь толгойн өвчин болдгийг хэлэх ч юм биш, би л лав энэ мэт үйлдлийг дээрэлхүү, ой гутам зүйл гэж боддог. • Тэд бага сургуульд байх үеийнх шигээ надаас царай буруулан дөлж, амьдралын жийрхмээр муухайтай нүүр тулсан мэт сонжсон харцаар цоргин ширтэцгээнэ. • Энэ ертөнцөд олноос этгээд, гажууд хэн бүхэнд багтах зай үгүйн дээр тийм хүмүүс чимээгүйхэн адлагдаж, төдөлгүй арчигдах нь дамжиггүй билээ. • Уг нь би хэнд ч гай болоогүй, намайг ердөө нийгмийн цөөнх болохоор олонх нь хүссэнээрээ хүчирхийлж болно гэж боддог шиг байгаа юм. • Хүмүүс амьдралд чинь оролцож, хошуу дүрэхийг үзэн яддаг мөртлөө тэдний шүүмжлэлд өртөхөөргүй амьдрал бий болгохыг л хүсдэг хэрэг үү? • Эрчүүлд бүсгүйчүүдээс хавьгүй хэцүү байдаг юм. Нийгэмд хөлөө олж чадаагүй бол ажилтай болох хэрэгтэй, ажилтай боллоо гэхэд мөнгө олох хэрэгтэй, мөнгө олдог болсон бол хүнтэй гэрлэж, үр хүүхэдтэй болох хэрэгтэй. Нийгэм биднийг тасралтгүй шүүж байдаг. Миний асуудлыг эмэгтэйчүүдийнхтэй бүү хольж хутга. Та нарт бол нийгэм хавьгүй энэрэнгүй ханддаг шүү. • Саяханыг хүртэл амьдралд нь хошуу дүрдэг хүмүүсийг үздэггүй гэж муулж сууснаа одоо болохоор өөрийг нь тэгтэл зовоогоод байдаг өнөөх хүмүүс шигээ миний амьдралыг гоочлоод эхэллээ. Өөрийгөө дорд үзэгдсэн гэж боддог хүмүүс бусад руу ингэж дайрч давшилж байж л сэтгэл санаа нь арай дээрддэг юм болов уу даа? • Дур зоргоороо амьдрахын тулд нийгэмтэй ана мана үзэлцдэг хүн түүнээс ирэх зовлон шаналалаа ч хүлцэх учиртай гэж би боддог юм. • Амьдралын гарын авлага угаасаа л ийм байж. Энэ бүхэн хүний тархинд анхнаасаа гүн шигдчихсэн байсан болохоор цаасан дээр бичих ч шаардлага байсангүй. Нийгэмд хүнийг хүн болгон нөхцөлдүүлэгч шалгуур ямагт байсаар ирсэн, эрт үеэс өдгөөг хүртэл энэ шалгуур огт өөрчлөгдөөгүйг эцэст нь би ойлгосон юм. • Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг юм гэрт байгаа гэвэл хүмүүс тэдний талаар бодит байдлыг бус өөрсдийн бодол төсөөлөлдөө л итгэж таарна. • Эр хүн байна гэдэг чухамдаа байх ”ажилтай“ гэрлэх ” гэсэн үг юм . За тэгээд гэрлэсэн бол “ илүү их мөнгө олж “ хүүхэдтэй болох ” хэрэгтэй . Чи зүгээр л нэг отгийн боол . Нийгэм чамд бүх насаараа ажиллах тушаал өгнө . Миний төмсөг хүртэл отгийн өмч шүү дээ . Бэлгийн амьдралгүй бол хүмүүс чамтай үрийн шингэнээ дэмий гарздаж байна шүү гэсэн аятай л харьцана .