Хэрхэн зохиолч болох вэ?
Нэн түрүүнд бичих хэрэгтэй нь ойлгомжтой. Тэгээд дараа нь бас дахин бичих хэрэгтэй. Хүнд сонирхолгүй байсан ч бич. Хүн тоохгүй байх гэж бодсон ч бич. Бичсэн цаас чинь цугларч овоороод хамаг ширээ савыг чинь дүүргэн мартагдсан ч зогсолтгүй бич." Түүний хэлснээр тухайн орны буюу унаган хэлнээс өөр хэл сурахдаа тэнд амьдарч байхдаа тэрээр бичиг үсэггүй хүн хэмээн өөрийгөө тодотгон хэдэн жил ажиллаж амьдарч байж ээ. Түүний тодорхойлсон шиг л яг одоо би Аготатай адил бичиг үсэггүй хүн. Энэ Германд биеийн хөдөлгөөн өөрийн мэддэг хэдхэн үгнүүдээ холбон өгүүлбэр болгон улмаар өөрийгөө илэрхийлж, унших болон бичихэд шамдан сурч байгаа бичиг үсэггүй хүн. Аа харин ганц хоёр ялгаа нь нэгдүгээрт, би өөрийн хүсэл мөрөөдлөөр энэхүү замаа сонгосон. Хоёрдугаарт, би дайн дажингүй энх тайван ноёрхсон эрин зуунд амьдарч байна. Бусдаар бол би яг л ижил. Түүний энэхүү номд цөөн үгээр өөрийгөө илэрхийлсэн, богино эссегээр намтраа бичсэн шиг л нөхцөлд би байгаа. Дээр дурдсан хоёроос бусдаар...
Орчуулагчийн хувьд
Энэхүү 100 хуудастай түүний яг 53 хуудсанд нь намтарчилсан эссе буюу түүний ном болоод түүний ярилцлагыг багтаасан халаасны ном мэт хэлбэртэй, авж явахад авсаархан номын орчуулагч эмэгтэйтэй танилцсан түүхээ хуваалцъя. Одоогоос бараг 3 жилийн өмнө Дэлхийгээр аялагчдын группт Амстердамын аяллын тэмдэглэлээ нэгэн бүсгүй хуваалцан, авсан хэдэн зургаа үгсээр баяжуулан хамт аялж байсан мэт санагдахаар уран үгээр биш, байгаа байдлыг тоочин дүрсэлсэн байсан. Тэрхүү тэмдэглэлийг уншаад унтсан нь шөнөжингөө намайг эгнэсэн шигүү олон байшинтай Голландын нийслэл Амстердам хотоор хөтлөн зүүдний ертөнцөд өөр улсаар аялуулах боломж олгосон юм. Тэгээд улмаар найзын тоо нь хэтэрсэн байсанд зүгээр даган нүүр номоор энэ эгчийг зүс мэдэх болов. Тэгээд дараа нь зорин байж мессэж бичиж, гуйсаар найз ч болов. Тэгээд мэдээлэл урам зориг аван явсаар орчуулагч болохыг, тэр ч бай бүр ном орчуулж байгааг олж сонсон хүмүүсийн номын группүүдээр шуугиан тариад байгаа орчуулсан номыг нь ч олж уншив. Харин уншиж дуусаад тархи зүрх – маань задран хоорондоо зөрчилдөн биеийн шар үс босгон айлган мөнхүү сонирхлыг маань татан авсан номоо ч найзууддаа шахан зээлэн уншуулж хамтдаа ч ярилцах хүн хамсаатантай болов. Ном санал болгосон мөн уншсан найзууд маань ч дараагийн ном нь яах бол, хэзээ вэ гэсээр... Тэр үеэр номын группүүдээр нимгэн энэ номын шуугиан дагалдсаар... Хэвлэгдэнгүүт нь л зарж буй хүнтэй нь холбогдон машиндаа суух 10 20 минутад ч ном руугаа яарсаар уншаад дуусчихдаг байв. Тэгээд л уншсан номоо найзууддаа ч зээлүүлэн эргэлдүүлсээр... Орчуулагчтай уулзаагүй ч танилцсан түүх маань иймийн ялдамд энгийн нэгэн аяллын тэмдэглэлийг хүний зүүдэнд ортол бичсэн танд бичих авьяас байдаг шүү. Зохиохыг эсвэл бодит зүйлсийг бичиж үзэн, оролдож үзэн зохиолч болоорой хичээж үзээрэй гэж хэлье. Миний л хүсэл шүү.
Номын хувьд
Томас болон Лукасын амьдрал, тэдний хийдэг янз бүрийн дасгалууд, том дэвтэр хөтлөлт, нялх хүүхэдтэй хил давагч гээд л тэр чигтээ Агота амьдрал нэмэх нь багахан хэмжээний хэтрүүлэг нэмэх нь уран зохиолын дүрслэл байсан гэдгийг уншаад цочирдох шиг... Мэдэрсэн мэдрэмжээсээ хэсэгхэнийг ч болов эмтэлж аваад дээр нь үгс нэмж хачирлан баяжуулаад гарт минь дэлгэсэн нь хайрлах шиг... Хэт задгай, цочирдом айдаст автуулсанд, жигшил зэвүүцэл, элэг эмтэлмээр шударга бичсэнд нь уур ч хүрэх шиг...
Өөрийн амьдралаа 11 жижиг гэхэд арай жижиг товчхон гэхэд арай л товчхон бичсэн түүний энэхүү намтар эссе нь өргөн гэхэд дэндүү өргөн, гүн гэхэд дэндүү гүн утга агуулга, амьдралын түүх замнал байна. Баялаг гэхэд арай л баялаг шүү хүмүүн бүхний амьдрал. Харин уран яруу болон энгийн байгаагаар нь бичих гэдэг зөвхөн авьяастай биш дадал зуршил байнгын хөдөлмөрийн л үр шим байдаг юм байна.
Эхний гурвалаа уншаад Аготаг би болоод уншсан хүмүүс минималист гэж дүгнэж байсан бол түүний энэхүү Бичиг үсэггүй хүн ном болоод ярилцлагыг нь уншаад би минималист гэж дүгнэхээсээ илүүгээр постмодернист зохиолч гэж дүгнэмээр санагдлаа.
Ном дээрээс яалт ч үгүй онцлох ёстой зүйл бол номын өмнөх үг. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго 3 цуврал номын тэмдэглэл болон задаргаа түүгээр ч барахгүй томьёо оруулсан байсан нь бараг л багахан хэмжээний уран зохиолын дүн шинжилгээ номын чамин чимэглэл гэлтэй.
Онцлох эшлэлүүд
Балчир багын гэгээн цайлган үе алсарч, хожмын дурсахаас ч дургүй гэж өөртөө байн байн сануулдаг тэр бүрхэг он жилүүдтэй хамт би бичих дуртай болсон юм.
Тэр нэг өдөр би нэгэн ард түмний тасархай, харьяа байсан тэр нандин холбоогоо үүрд алдсан юм.
Гэхдээ би хаа ч байлаа гэсэн бичих байсан гэдгээ л сайн мэдэж байна. Цөл яг эндээс эхэлнэ. Нийгэмшлийн, бас соёлын цөлжилт, хоосрол. Хувьсгалыг дүрвэн гарснаа мандуулан магтсаны дараах аниргүй хоосон. Түүхийн чухал үйл явдалд гар бие оролцож байснаа үгүйлж, эх орон, гэр бүл найз нөхдөө санаж эхлэх сэтгэлийн хуурайшилт, цөлжилт.
Үүнээс үүдээд би багын дурсамжуудаа богино өгүүллэг маягаар бичиж эхлэв. Энэ богино өгүүллэгүүд минь хожмын нэг өдөр зохиол болно гэж би тухайн үедээ огт төсөөлөөгүй.
Бичиж буй зүйлдээ хэзээ ч итгэл алдарч шантралгүй, тэвчээртэй зөрүүдлэн бичиж байж л зохиолч болно гэж би тэдэнд хариулна.
Одоо би уншиж чадна. 2 дахь удаагаа уншиж сурлаа. Энэ дэлхий номоор дүүрэн, одоо л нэг юм ном уншаад ойлгохтойгоо боллоо.
Хүний тархи оюундаа төсөөлж бодсоныг тэр хэвээр нь үгээр илэрхийлэн гаргах их адармаатай хэцүү. Би бичиж байхдаа байнга баллаж сохолж арилгадаг. Зогсохгүй хайр найргүй арилгахыг яана гээч. Маш их хасдаг.
2019 оны 9 сарын 16
Б. Дөлгөөн