ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-12: ЧИНИЙ БЭЛЭГЛЭСЭН НАМАР
2021-09-08 Илгээгээгүй зурвас 1273

Чиний бэлэглэсэн намар

 Өдөр бүр л ...

 2018 оны чиний бэлэглэсэн тэр намар дулаахан бас дурсамж дүүрэн байсныг дурсахуй . 16 насны минь анхны агаад эцсийн намар байсан юм . Чамайг дурсах үе, үе үехэн гарч ирдэг ч чамайг санагдуулах хоёр зүйл нь дурсамж бас намар .

 Чамаас хагацлаа гээд чамайг бас намрыг үзэн ядсангүй харин чиний ховсдуулам тэр анхилам үнэрийг үнэртэхэд тусласан тэр сэвэлзүүр салхи тэр улбар шар намарыг улам л хайрласан . Гэхдээ сакура байсан бол ...

 Одоо л үнэнийг өчихөд би чамайг анх хараад л дурлаж байсансан . Тэр сурагчийн дүрэмт хувцас , чиний бусад хөвгүүдээс нэг л өөр даруухан үсний засалт , долоовор хуруундах сорив би бүгдийг нь тодхон санадаг . Харин чи бидний анх уулзсан өдрийг санадаг болов уу?

 Бидний гэгээхэн учирал хувь тавилан мэт би чамд , чи надад асар хурдан татагдаж , улам илүү дурлаж байсан нь нууж боломгүй үнэн . Чи над руу ширтэх үед би ичээд л , би чамруу ширтэх үед чи ичээд л . Харц тулгарах үедээ хоёул хоёулаа час улайгаад л . Бид их адилхан юмаа гэж би үргэлж чамд хэлдэгсэн . Чи бид хоёр яг л ихрүүд шиг бие биедээ маш сайн цохицдогсон . Гэхдээ одоог хүртэл яг чам шиг тийм дулаахан мэдрэмж үлдээсэн хэн нэгэн миний өмнө гарч ирээгүй л байна . Саяхан би чамтай таарсан, гэхдээ чи намайг таниагүйл дээ харин би чамайг хараад л шууд танисан . Яг тэр мөчид би яагад ч юм өөрийн мэдэлгүй танигдахгүйг хичээн зугтахыг илүүд үзсэн. Учир нь чи миний сэтгэлд яг л тэр анхны хайр чигээрээ байсан нь хавь илүү дээр . Хулчгар гэж бүү бодоорой одоо намар болсон байна шүү дээ .

 Бороонд дургуй цасанд дуртай гэх ч надад газраар хөглөрөх навч , надруу ширтсээр л байх чамд дуртай . Намайг уйлуулаагүй анхны хайр . Бидний тэр богинохон учралд бид бие биендээ ганц л удаа хайртай гэж хэлсэн нь харамсмаар зүйл биш . Чамайг миний мөрөнд хүрэхэд зугтаасандаа л харамсмаар . Хүрэлцэх битгий хэл харахаас ч хайран миний чамайг гэх хайр чамайг хайрлах сэтгэлийн хонгил руу гүн гүнзгий чулуудаж билээ , Хэрвээ сакура байсан бол бас өвөл эхлээгүй байсан бол , Чамаас салаад өөр нэгнийг чам шиг их хайрласангүй , хайрлахыг ч хүссэнгүй . Чам шиг төгс хүнтэй учирсандаа баярлаж . Би яг чам шиг бүх хүний анхны хайр болохыг хүссэн . Одоо намар болсон байна . Чамайг санагдуулах навч бас салхи . Гэхдээ харамсалтай нь би хэзээ ч чам шиг навч , чам шиг салхийг мэдрээгүй . Гэхдээ бас чамд одоо ч гэсэн хайртай гэж хэлж чадахгүй нь . 3 жил 3 намар өнгөрсөн байна шүү дээ . Халцардаггүй гутал гэж байдаггүйтэй адил мартагддаггүй хүн гэж байдаггүй бололтой . Хэлсэн шүү дээ . Одоо надад чамаас үлдсэн нь дурсамж бас намар л байна . Чамайг санагдуулах энэ намар сэтгэлийн хонгилыг дулаацуулж намайг өдөр бүр , өдөр бүр л улбар шар болгоно .

Өнөөдрийг ядаж дурсаасай гэсэндээ , зөвхөн өнөөдөр миний чамд дурласан өдрийг санаасай гэсэн дээ л үүнийг бичсэн юм . 9 сарын 3 миний чамд дурласан өдөр , чамайг санах өдөр , жил бүрийн аз жаргалтай өдрүүдийн нэг . Зөвхөн энэ өдөр чиний намайг гэх бодол улбар шар байгаасай , миний чамайг гэх бодол чамайг минь дулаацуулаасай . Эрвээхэй адил миний тухай бодол бодол дунд чинь нисэн нисээсэй . Энэ миний чамд илгээж чадаагүй , хэзээ ч очихгүй , хэзээ ч уншиж чадахгүй анхны бөгөөд сүүдийн захидал . Чамд сайн сайхныг хүсье " my sunshine ".

2021 он 9сарын3 Ч.Отгон-Эрдэнэ

Түр хүлээнэ үү...
Top