Амьдрахуй

Хятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеийн уран зохиолын эгнээг гүйлгээд нэг хараарай. Хавтсан дээрээ 余华 гэсэн ханз бүхий номууд нэлээд зайг эзлэн байх вий.  Тэр хоёр ханз бол одоо таны унших гэж буй “Амьдрахуй” туужийн зохиолч Үй Хуагийн нэр юм шүү дээ.

Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны  дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.

Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ.

Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж.

Орчуулагч: Мөнхцолын Батбаяр
Редактор: У.Бямбаням
Хавтасны зураг: Л.Нямдорж
Дизайн: Монотайп график студи

Хэвлэгдсэн он 2018
ISBN 9789997875914
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Ari
... Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй ...

Ankhbayar
Тохиолдол бүхнийг хувь тавилан гэж үзэх болж, амь өрссөн хорвоод амьд үлдэж чадвал аз жаргал өөрөө ирдэгт итгэн, үлдсэн амьдралаа үнэнхүү сайхнаар төсөөлсөөр...их ч зовлон үзлээ дээ энэ Фү Гүй. Хүн гэж нээрээ зовлонг дааж амьдрах юм даа.

Элэг бүтэн, энх тунх амьдарч байгаа энэ л агшиндаа сэтгэл хангалуун явахыг мэдрүүлж байна шүү.

Даваадорж Ишдорж
Нэг л удаа унших хэрэгтэй. Сайн эсвэл муу номдоо бус ийм чинэрсэн их гунигийг буцааж тархаана гэдэг хэцүү билээ.
(Бас нэгэн бодол) Үүнийг уншаад өөрийгөө сэтгэхэд миний зовлон бусдын дэргэд юуны шалих гэж ухах.
(Тэргүүн өгүүлбэрийг гүйцээхэд) Тэнэгэрч, жаргалдаа ташаарвал дахин унших эм мэт хэрэгтэй ном.

Тэгэх нь дээ гэж угтаж бодсон гашуун бодол биелэхэд, зүрх өвдөх.

Aligermaa Tse
What a heartbreaking sad story. How can so many unfortunate events happen to one person in one lifetime? Despite all the hardship, he is hopeful and fighting for life one day at a time.

Мөнхбаяр У.
Нэг амьсгаагаар л дуусгачихлаа.
"Муу амьд явахаар сайн үхсэн нь дээр" гэдэг үг байдгийг санав, үүнтэй зөрчилдөөд байх шиг санагдав. Энэ ч соёл, ертөнцийг үзэх үзлийн ялгаа бизээ.
Зарим хэсэг нь үнэхээр хүнд байлаа.
Хичнээн ч зовсон, юу ч тохиолдсон амьд явах, амьдрах л хэрэгтэй гэсэн утга бараг л хуудас бүрээс нь "ханхалсан" ном. 4,5/5

Anaru Eba
Үхье гэвэл урьдаар амьд байж, амьдрах хэрэгтэй.
Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй.

Boloroo
Гунигтай бас хатуу хэцүү бүтэлгүй байсан ч тэмц амьдар

Nebula
Сэтгэл нэг их хөдөлсөнгүй. Нулимс урсаад уйлаад байхаар дотор буглаж давчидсангүй. Яагаад ч юм бусад хүмүүсийн сэтгэгдэлтэй харьцуулахад би сэтгэл хөдлөл их багатай уншиж дууссан юм шиг байнаа гэж дүгнэж байна.

Binderya Binduush
Үй Хуа хэмээх Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл болсон зохиолчтой 1993 онд туурвисан “Амьдрахуй” зохиолоор нь танилцлаа. Зохиолынх нь амтанд орж, аав ээж хоёр нь эмч мэргэжилтэй, өөрөө бас шүдний эмчээр таван жил ажилласан туршлагатай, хүний сэтгэлийг хөндөж, хүүрнэх авъяастай энэ зохиолчийг хүндэтгэх, бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Бусад бүтээлийг мөн унших төлөвлөгөөтэй байна.
“Лү Фү Гүй өвгөн ганц үхэрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их ээ олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй: “Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулах хэсгээр зохиолын гол үйл явдал эхлэж, дуусах нь төгс болжээ. Номын эхний хэдэн хуудас уншсаны дараагаас л нүд нулимсаар бүрхээд, уртаас урт санаа алдсаар номоо дуусгав. Дорнын бүтээлүүдэд байдаг хүний сэтгэл рүү урсан орох шид энэ номонд нэвт шингэжээ. “Эртээ урьдын цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байж гэнэ” гэдэг шиг сонгодог хүүрнэлтэй, дүр бүр нь хөдөлмөрч, сэтгэл татам, хайрламаар, энэрмээр, энэ номыг уншсаны дараа танд тулгараад байгаа асуудлууд тийм ч хэцүү санагдахгүй байх. Давааны цаана даваа, амьдрал гэдэг нэг асуудлаас нөгөө асуудал рүү шилжин өнгөрч байдаг тул тэндээс л амьдралын утга учрыг олохыг амьдралын олон сорилтод бууж өгөөгүй Фү Гүй өвгөний дүрээр харуулжээ. Таньд яг одоо ямар нэгэн асуудал байгаа бол, аз жаргалгүй байгаа мэт санагдаж байгаа бол энэ номыг уншаад нүдээ нулимсаар угаагаад одоо байгаа аз жаргалаа олж хараад сайхан амьдраарай.

Намуун Отгонбаатар
Энэ номын эрчмийг алдахгүй гэж сэтгэгдлээ бичилгүй, зөвхөн дотроо бодож, амтыг нь таашааж явлаа. Тэглээ ч сэтгэл өмрөөд тэр дороо үг бичье гэвч үгээр илэрхийлж боломгүй мэт санагдаад нэг л гар эвлэхгүй байсан юм. Одоо л дотор уужирч байна.

Номоо боломж л гарвал барьж авсаар, хуудсыг нь эргүүлэх тоолондоо уйлсаар уншиж дуусгав. Жижигхэн ном ч гэлээ сэтгэл тогтож өгөхгүй шүүрч авсаар, суурин дээрээ уншиж дуусгасан цорын ганц ном байх.

Цөхрөлд автуулж, гуниг нөмрүүлсэн ийм номтой өмнө нь магад нэг, хоёр л таарч байсан. Олон жилийн өмнө Акутагавагийн өгүүллүүдийг уншихдаа л ингэж их шаналж байснаа санаж байна. Хэдэн өдөр, сар жилээр санаанаас гаралгүй өдийг хүрсэн нь, хайртай зохиолч минь болсон нь тийм л гүн сэтгэгдэл үлдсэнийх. Харин Үй Хуан "Амьдрахуй" роман тэр сэтгэгдэлтэй эн зэрэгцэж ирсэн бараг анхны ном байлаа.

Фу Гүй бол жаргаж чаддаггүй зовлонт дүр. Бидний л нэгэн адил... Хүн зовлондоо илүү дассан, хайртай байдаг шиг. Зовлон даадагч, жаргал дааж чаддаггүй шиг.

Түүний дүр "жаргалдаа ташуурах үедээ бид болж буй бүхнийг зөвхөн хувиа хичээсэн нүдээр харж эхэлдэг. Би л болж байвал. Миний сэтгэл л тэнэгэр байвал. Би л жаргаж байвал үүний дараа, үүний цаана юу болох нь ямар хамаа байжуу? Харин зовох үедээ бусад хүмүүс ч миний адил зовдог гэдгийг, бусдын зовлон ч барагдахгүй их" гэдгийг харж эхэлдгийн нэг тод жишээ. Бидний үнэн төрх л энэ байх. Ингээд бодохоор жаргал тийм сайхан, зовлон тийм муу зүйл гэж үү?

Жаргалд тэмүүлж, зовлонгоос зугтахын оронд зүгээр л амьдарч туулах ёстойгоо туулж, үүрэх ёстойгоо үүрч л амьдрах хэрэгтэйг, юунаас ч зайлах аргагүйг ойлговол... Энэ бүхний дараа ирэх багахан ч болов жаргал дэндүү амттай. Жаргалаа ч жаргал чигээр нь амталж сурсан байдгийнх тэр бизээ. Энэ мэтээр дуусашгүй их эргэцүүлэлд хөтөлж байгаа нь л номын хамгийн сайхан амт, сайхан чанар гэж боддог.

Үй Хуа өөрөө яг дэргэд суугаад хууч хөөрч байгаа юм шиг энгийн хүүрнэх хэрнээ хаана, хэзээ ямар үгээр чимэг хийхээ дэндүү сайн мэддэг юм шиг санагдсан. Орчуулга нь ч мөн дутахгүй сайн.

Фу Гүй залуу насандаа жаргалдаа ташуурч
идэрхэн насандаа зовлондоо дарлуулж явсаар өтөл насандаа амар амгаланг олжээ. Яг л өөрийнхөө хэлснээр. Гэхдээ зовлонт мөчид ч жаргал оршдогийг, жаргах мөчид ч зовлон байдгийг дэндүү сайн ойлгууллаа. Тэгэхээр зүгээр л амьдар. Амьдрах нь өөрөө утга учир.

Б. Долгорсүрэн
Сайн ч бай, муу ч бай, сайхан ч бай муухай ч бай хүн амьдрах л хэрэгтэй. Гол дүрийн маань үнэнхүү ээдрээт амьдрал унших явцат уйлмаар уйтай байлаа. Хятадын эгэл тариачин ардын аж амьдралыг нүдэнд харагдтал дүрсэлсэн байна. Идэр залуудаа эцэг эхийн эд хөрөнгийг үгүй хийж баянаас хоосонгийн туйлд хүрч ажил хөдөлмөрт аргагүй эрхэнд суралцана. Хань 2 үртэйгээ борог амьдрах болсон ч элэг бүтэн байх нь ямар их аз жаргал болохыг хайртай бүхнээ алдсанаар ухаарна. Монгол хэлнээ уустал сайхан орчуулжээ.

Unudeleg Bayaraa
Нэг амьсгаагаар уншиж дуусгасан цөөхөн номнуудын нэг. Хамгийн амттай шарталт байсан.

Gandi Munkhjargal
Эртний Грекийн эмгэнэлт жүжгүүд бичигдэх болсон гол шалтгаан нь уншигчдад/үзэгчдэд катарсис гэх мэдрэмжийг олгодог байснаас гэж Аристотель тэмдэглэсэн байдаг. Дэндүү гаслантай амьдралыг туулах баатрыг хараад ядаж би ийм биш юм даа, миний зовлон үүний хажууд юу ч биш юм байна гэх тайвшрал буюу катарсис. Амьдрахуй зохиолын эмгэнэлт үйл явдлууд хүнд катарсис мэдрүүлж өөрийн амьдралруугаа нэг өнгийн харж өөрт буй бүхэндээ талархах мэдрэмж төрүүлэх аж. Гэхдээ энэхүү үйл явдлууд зохиомол бус Маогийн эрин үеийн коммунизмыг бүтээн байгуулах үйл явц, өөрчлөлтүүд нэгж хүн дээр яаж тусч буйг зохиолч харуулсан гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн түүхийн хичээл дээр дурдаад л өнгөрдөг нэрнүүдийн цаана жинхэнэ хүмүүс золиос болж буйг энэхүү зохиолд хүний сэтгэлд хоногштол үзүүлжээ. Жишээ нь, чадварлаг мэргэжил боловсролтой хүмүүсээ тариан талбайд цөлж тэдний оронд туршлагагүй хүмүүсийг тавьсны золиост Фу Гүй хоёр ч хүүхдээ эмч нарын хариуцлагагүй байдлаас болж алдана. Мөн тухайн үеийн өлсгөлөн, ядуурал зэргийг ч энэхүү зохиолоос Жиа Жэний өлсөж үхэх дээрээ тулсан эцсийн мөчид будаа олдог хэсгээс харах боломжтой. Тэрээр хэдий бие эцэж сульдсан ч эцсийн эрч хүчээ шавхан аль эрт хобоо тасарсан эцэгтээ очиж будаа гуйхдаа хүртэл тулж авчирсан будаагаа энгэртээ нуун гэртээ ирэхдээ эцгийнх нь шүдний завсраас гарсан будаа гэж дүрсэлсэн зэрэг нь эхлээд сонсоход хачирхалтай мөртлөө бодох тусам оновчтой, нүдэнд харагдтал ухаалгаар дүрслэгдсэн байх аж. Энэ мэтээр зохиолч энгийн мөртлөө уран аргаар хүний сэтгэлийн хамгийн нарийн утаснуудыг хөдөлгөж хятадын ард иргэдийн зовлон шаналлыг амьдрах нэртэй боловч бүгдээрээ үхээд хоцрох энэ л зохиолоор харуулах аж.

"аав өөрийн хийж чадаагүй үйл хэргээ надад тохож үүрүүлэх гээд байхад би яахин зөвшөөрөх вэ" x20

"манай Шуй овогтны өвөг дээдэс тахианы дэгдээхий тэжээж галуу болгоод, галуугаа хонь, хонио үхэр болтол тэжээж арчилдаг улс байлаа" гэдэг өгүүлбэрээс хятад үндэстний онцлог, сэтгэлгээ илрэх шиг x39

"Хот руу одсон зөрөг урьдынхаараа мурилзаж байвч харайлгасаар ирэх хүүгийн минь хөлийн чимээ одоо тэндээс сонстохгүй. Сарны туяа замыг гэрэлтүүлэхүй дүүрэн давс асгачихсан юм шиг харагдана." x137

Esme
"Амьдрахуй" гунигийн эсвэл зовлонгийн тухай биш аз жаргалын, үнэ цэнийн тухай мэт.... Эмгэнэлтэй гаслантай үйл явдал бүрийн ард энгийн бас жаргалтай оч гэрэлтэж байх шиг....

Т. Булгаа
Амьдрал хичнээн ахархан агаад урт удаан, зовлонтой хийгээд баяр баяслаар дүүрэн билээ дээ. Үйлийн үр эсвэл хувь тавилангийн алийг нь болохыг мэдэхгүй амьдралд гомдоллох тэнхэл хүрэхгүй байсаар хорвоог дуусгана.

Lkhamsuren
Бид юу ч тохиолдсон амьдрах л ёстой

Miso
Амьд явна гэдэг амьдрахуйн нэр гэж хаа нэгтээ уншсан бодогдоно. Хүнд амьд явахад утга учир хэрэгтэй ажээ. Тэрний, энэний төлөө гэж явсаар энэ насаа элээнэ. Тэр нь ч мөн адил хэн нэгний төлөө, эд юмсын төлөө бас л насаа элээнэ. Энэ цикл хэзээ ч үл тасрах ... Амьдрал... Зохиол хүнд санагдсан ч уншаад дууссан хойно хүнд санагдахаа болих чинь... Миний амьдрал ч бас яаж өрнөж байгаа билээ бас харьцуулахад... Хүнийг хэр чанартай бас утгатай амьдарсныг дууссан, төгсгөл ирсэн цагт л дүгнэх байх... Төгсгөл ирээгүй байхад хэнийг ч дүгнэхэд эрт мэт... Богинохон хэрнээ нэгийг бодогдуулаад хоёрыг тунгаалгах сайн зохиол ажээ. Басхүү сайн ч орчуулга, орчуулгын сонголт болж.
..."Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй"... гэсэн номын зүүсгэл, шигтгээ үгээр номын тоймоо дуусгая. Заавал уншаарай...

Doore Dooree
Шоконд орчихлоо 🤤

Үйлийн үр гэж санаанд орж эхлүүлсэн яг л тийм болоод төгсчихөв үү яав

Хүү дээр нь аймар уйлсан, дараа дараагийнх дээр нь дасаад байгаа юм уу хаашаа юм яах ч үгүй уншиж байгаадаа өөртөө хүртэл гайхчихлаа

Хүнд юм бэ дээ

Ugina
Энэ номын тухай анх сонсоод их л зовсон амьдралын тухай юм даа, элэг эмтрэхийн нэмэр гээд унших жагсаалтдаа оруулаагүй орхисын. Өнөөдөр санаандгүй учраа тохироо нь бүрдэж таараад, нэг амьсгаагаар барьж аваад уншчихлаа.

Зохиолын гол дүрийн туулсан зовлон, зүдгүүр үнэхээр сэтгэл зүрх өвтгөмөөр. Гэхдээ номыг уншаад дууссаны дараа зовлонг нь бодож шаналах, сэтгэл өвдөх биш харин тайвшрал, ухаарал бүр гэгээрлийг олох шиг. Сайн зохиол гэдэг ийм хүчтэй байдаг аж.

Энэ зохиолын агуу нь маш энгийн гэдэгт орших байх. Баяр хөөр, аз жаргал, гуниг зовлонг мэдэрч буй шалтгаан нь ямарваа нэгэн хэтрүүлэг, сүржин даржин чимэг үгүй, зүгээр л яс маханд тулсан үнэн гэж байдаг бол түүнийг үгээр илэрхийлж чадсан нь уншигчийн зүрх сэтгэлд ийнхүү ойр тусаж буй бизээ...

Хувийн амьдралд тохиосон зөрчил маргааныг таягдан хаях ухаан хайрлав энэ ном. Ойр тойрныхоо хүмүүст заавал уншуулмаар санагдав.

Zolbayar Bayarsaikhan
Зовлон зүдгүүрийн порно.

Гэрэл
Маш сонирхолтой ном. Орчуулга маш сайн. Нэг суугаад л уншаад дуусгачихлаа

Enhjin Badamzul
Таны амьдралын утга учир юу вэ? Хэн нэгэнд хариулт өгөх гэж, хэн нэгний хариултыг дүгнэж цэгнэх гэж, эсвэл өөрөө өөртөө хариулт олохын тулд хэчнээн хүн энэ асуулттай нүүр тулсан бол. Эцэст нь хэдэн хүн асуултынд зөв хариултыг олж чадсан бол. Ер нь зөв хариулт гэж байдаг ч юмуу хэн мэдлээ. Энэ зохиолын нэг хэсэг нь ч мөн адил дээрх асуултанд хариулт хайсаар. Та баян эсвэл ядуу байх, баяр баясгалантай эсвэл зовлон гунигтай байх, хайрлаж халамжлах гэр бүл найз нөхөдтэй эсвэл өнчин өрөөсөн орь ганцаараа байх... аль нь ч байлаа гэсэн та энэ хорвоогийн нэг хэсэг болж энэ ертөнц дэлхийд амьсгалж л байгаа нь амьдралын тань утга учир юм. Амьсгал тань тасрах цаг мөч хүртэл дахин нэг удаа ч болов амьсгалахын тулд бүгдийг тэвч, бүхнийг даван тул, бүгдтэй нь тэмц. Таньд амьсгалах боломж олгохын тулд бусад хүмүүс хэрхэн тэмцэж ирсэн яг л түүн шиг амиа, амьдралаа, амьсгалаа хамгаал.

Orchlon
“Амьдрахуй” дор ахин амьдрахуй

Япончуудыг далай нь, Монголчуудыг мал аж ахуй нь бүрэн илэрхийлдэг шиг Хятадын ард түмнийг газар тариалангаас нь салгаж ойлгох аргагүй ажээ. Ядуу тарчиг амьдрал, амь зогоох тариа будаа, хөлсөө урсгаж олох хэдэн зоос, навтгар байшин, дайны өмнө ба дараах жилүүд, Мао Зедуны төр барьж байх үе гээд он цаг, орон зай, дүр дүрслэлийг шаггүй сайн гаргаж өгчээ. Тиймдээ ч яг л тэр үед, яг л тэр амьдралд хөтлөн аваачиж чадсан болов уу? Зохиолыг зөвхөн үйл явдлаар нь л хөөн унших нь өрөөсгөл санагддаг ч уг номын тухайд үйл явдал, зохиолын дүрүүдэд тохиох эмгэнэлт явдлуудыг онцлохгүй байхын аргагүй юм.

Хөрөнгө чинээтэй айлаас угсаа залгасан хэдий ч буруу замаар будаа тээж явсны харгайгаар бүхнээ үрэн таран хийх Фү гүйгийн амьдрал зохиолыг хөтөлнө. Хөнгөн явдалд толгой мэдүүлж явсан тэрбээр мөрийтэй тоглоомонд бүхнээ алдан тарчиг амьдралаар амьдарч эхэлдэг. Эхлээд аав нь, дараа нь ижий нь гээд хайртай дотны хүмүүс нь хорвоогоос халин одох эмгэнэлт үйл явдлуудаар түүний амьдрал дүүрнэ. Түүгээр зогсохгүй улс орны аж байдал, улс төрийн үйл явц, хурдтайгаар улиран өөрчлөгдөх он жилүүдийн замнал түүнд амсхийх сөхөө өгөхгүй. Амьдралд нь тохиосон бүхэн ухаан суулгаж, амьдралын өмнө, үхэл хагацлын өмнө өвдөг сөхөрч болохгүйг ахин дахин сануулдаг. Учир нь энэ бие, энэ амьдрал хүн бүрт цор ганцхан оногддог учраас зүгээр л буугаад өгчихөд дэндүү хайран ажээ. Үхэл гээч зүйл махан биеийг хорвоо ертөнцөөс авч одоогүй цагт хүнд бэрхийн өмнө, зовлон зүдгүүрийн өмнө өвдөг сөхрөх эрхийг амьдрал хэнд ч олгодоггүй юм шиг. Үүнийг зохиолын баатар нэгэнтээ ухаарч ойлгосон учраас ижий ааваа, энхрий үрсээ, хайрт ханиа алдсан ч зовлонгийн өмнө гудайлгүй насны төгсгөл рүүгээ гань ганцаар дөтөлдөг.

Амьдралын тухайд л бага сагахаан бодож явснаас амьд байхын үнэ цэнийн тухай бодож яваагүй эрмэг залуу нас минь. Алив зүйлийн үнэ цэнийг төдийлөн ухаардаггүй омголон насандаа ийм ном олж уншина гэдэг сугалаанаас хэмжээлшгүй их мөнгө хожихтой ч харьцууламгүй аз билээ. Амьд л байна гэдэг өөрөө яасан их зол жаргал вэ? гэж бодогдох. Зовлонгийн шуурга нүүр нүдгүй биднийг ташуурдлаа ч зовлонгоо үүрээд ч болов урагшлах хэрэгтэй юмсанж. Хэдэн арван саяд ганц л олддог “хүн байх” хувийг атган төрсөн бид Бурхны “өгсөн” цаг хугацаа дуусах хүртэл амьдрах л хэрэгтэй, амьдрах л хэрэгтэй…

Хэдэн сарын өмнө Канадын зохиолч Янн Мартелийн “Пигийн амьдрал” романд “Зарим хүмүүс санаа алдах төдийхнөөр амьдралд бууж өгдөг. Зарим нь сөрж тэмцдэг боловч төдөлгүй буугаад өгчихдөг. Харин үлдсэн хэсэг (над мэтийн улс) нь хэзээ ч бууж өгдөггүй. Тэд тэмцээд л, тэмцээд л, тэмцээд л байдаг” гэдэг нэгэн өгүүлбэрийг уншиж байлаа. Мөн саяхан П.Баярсайхан абугайн “Сармагчин бол сармагчин” номоос “Хорвоогийн амьдрал ямар ч утга учиргүй юм гэхэд “амьдаараа” үхэх нь тэрнээс илүү ухаангүй явдал биш үү?! Хөлдүү харанхуйд, хөрсөн доор хөгцөрч хэвтсэнээс өлсөж цангаад ч болов, өвдөж зовоод ч болов наран доор, газар дээр мөлхөж явсан нь хамаагүй сайхан юм. Амьд явна гэдэг бүхнээс үнэтэй” гэх өгүүлбэрийг олж уншив. Харин саяхан дуусгасан шинэхэн номон дээр “Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй” хэмээснийг олоод зогтусав.

Амьдралын, амьдрахын, амьд байхын үнэ цэнийг хэдийнээ ухаарсан зохиолчид “Чи амьд шүү, амьдрах хэрэгтэй шүү” хэмээх үнэт санааг бүтээлээрээ дамжуулан ийн бичиж байжээ. Баярлалаа.

Ganbat Enhkbaatar
Хэтэрхий их зовлонтой зохиол байлаа.

Zaya
"Хүн амьд байхын төлөө л амьдардгаас өөр ямар нэгэн зүйлий төлөөнөө бус юм." Амьд л байна гэдэг юу юунаас эрхэм зүйл юм даа.

Battuya Tsendsuren
Хүн жаргал даадгүй зовлонг даадаг гэдэг. Эхнэр (Жиа Жэн) бол ухаалаг, тэвчээртэй , хөдөлмөрч бүсгүй юм. Ихийг бодогдууллаа. Байгаа бүхэндээ талархах сэтгэлийг улам бүр төрүүллээ. Хүний амьдрал энгийндээ л сайхан...Амьд байх нь өөрөө аз жаргал юм да.
Орчуулга ч сайтай юм.

Lhamyanjin.L
"Залуу насандаа захгүй тэнүүчилнэм
Идэрхэн насандаа эрдэнэ олном
Өтөл насандаа хуврага болном",,,
,,,Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц.

"Үхэхээсээ өмнө бүү үх"
Бид хүний хувь заяанд төрхдөө ганцхан өөрийн биеийг элээж ,оногдсон насыг наслахын тулд ирээгүй. удам угсаа, гал голомт, гэр бүл гээд олон зүйлийг хайрлаж,нандигдаж,хамгаалж өвлүүлэх гэж ирдэг.Бас хүн бүр тэмцэж, амьдарч явахдаа алдаж болно. Харин жаргалдаа ташуурч , цэнгэлдээ живж болохгүй. Хэрэв ингэж тэнэглэлд дарлуулан туйлаад ,хүн ёсны бүхий л мөн чанараа умартах юм бол "Үнэн"-д гүйцэгдэх болно. Чи хийсэн тэнэг үйлдлүүдээ "Залуу нас, гэнэн зан"-даа тохож, хүмүүсийг, эцэг эхээ, өөрийгөө ч хуурч мэднэ. Гэхдээ үүнд хууртахгүй бүх зүйлийн төлөөсийг төлж, авалгагыг авах , мөнхийн оршихуй бол "Амьдрал".
Амьдар! Үхтэлээ амьдар! Гэхдээ хүн шиг амьдар

Tsewelmaa
Хүний амьдрал энгийндээ сайхан
Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц
Яг л над шиг
Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй.

Хүн амьдралдаа хүнд бэрх зовлон зүдгүүр туулах тусмаа үхлийн өмнө өөртөө хүндэтгэлтэй байдгийн болов уу?

Bayanjargal Munkh-Orshikh
Асгартлаа уйлж, өрөвдөж, зэмлэж, тайвширч, зүхэж уншиж дуусгасан ном үүнээс өөр байсангүй. Толгой өвдөж, нүд хавдтал эхэр татлаа. Орчуулагчийг үнсье! Тагтааг тэврэе!

Ag
Ганц хүний амьдрал хирнээ хятадын нэгэн үеийн түүхийг хүүрнэчихсэн гэж нэг найз маань дүгнэсэн байсан. Санал нэг бна.

Хүний амь ямар бөх юм, жаргалтай амьдралд хөл алдах хирнээ зовлонгийн далайг гэтлээд л гарах. Аль ч улсад ухаантай эмэгтэй бүх амьдралыг тэвчиж, үүрч, чиглүүлж явах юм даа. Ухаан гэгчийн ул суурь нь эрдэм ном гэхээсээ гэр бүлийн хүмүүжил юм шигээ.

Хүмүүс мөнгөтэй нэгнийг яаж ч тавьтаргүйтсэн тэвчээд гарах хирнээ, ядарсан нэгний хий гишгэгдлийг чичлэн байх газаргүй болгож шархаа нөхдөг ч юмуу.

Дайтахаа хүлээн буй нэг талын цэргүүд гэх... Өлссөндөө өвлийн хүйтнээр бусдынхаа гутлыг хулгайлж шатаан будаагаа болгож идэх... Дайсан дайраад ирвэл өөрийнх талынхан өмсөх гуталгүй яах ч юм... Алсаа харахгүй зөвхөн тухайн үед гэдэс цатгахдаа л анхаарлаа хандуулж бгаа нь... Үхэхийн хооронд яасан ч яахав гэж бгаа аятай улсаа хорлож, байгаль дэлхийгээ сүйтгэх монголчуудын өнөөдрийн зураг шиг... За мэдкүээ мэдкү нэг жижкэн ном уншаад учиргүй их бодолд орчлоо