ЭДГЭРЭЛ

"Эдгэрэл" нь Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч, яруу найрагч, уран зохиолын орчуулагч Б.Баясгалангийн хоёр дахь шүлгийн түүвэр юм. Түүний "Арван гуравдугаар сарын бороо” анхны шүлгийн түүвэр 2009 онд хэвлэгдсэн. Б.Баясгалан Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман, “Хар захын гудамжны Спиноза” өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр зэрэг орчуулгын арав гаруй бүтээлтэй.

Хэвлэгдсэн он 2018
ISBN 9789997875907
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Enhee Tsoodol
“Цэг таслал хоёрын дундах хоосон зайд амьдарнам.”

Tulga G
"Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж,
Тэндээс чи гараа сунгаж, намайг татаадл авах өдрийг,
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ,
Тэнгэр болоод газрын хооронд,
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог.
Би итгэдэг, энэ орчлонд,
Бидэнд зориулаагүй ямар ч зүйл үгүй гэдэгт..."
(Хуудас 11)

"Нэг л зун чи цонхоо нээж,
Нэг л өвөл би хонхыг татаж,
Энэ зузаан ханыг нэвтэлж чадна аа.
Хэн хэн маань гэвч бие биенээ танихгүй."
(Хуудас 31)

"Тунарсан ийм нэг гуниг илтэд намайг эзэмдээд,
Манарсан цагаан үүлсийн дунд би хөвөөд л, хөвөөд л байдаг.
Жижигхэн тэр бүрэнхийгээс хагацаж эхлэх үест л,
Жир цаг хугацаа эхэлж, цас бороо зогсчихдог."
(Хуудас 33)

Lkhamsuren Dashkhorol
Эдгэрэл*-д зориулав:

Өчигдөрийн бороо шиг их усан нулимс надад байсанд биш

Өөрт чинь жаргал хүссэн харц гэнэн байсан болохоор

Өтгөн манан адил надаар дүүрэн чи л байсан учир

Өрөөнд минь тэнүүчлэх сүнс чинь сохор байсан болохоор

Өөдөөс минь харан зогсох цогцост ирээдүй үгүй учир

Амьдрах хэрэгтэй шүү чи

Гуниг бүхнийг чинь насаараа тээх болохоор

Гэрэлтэй бүхэнтэй ойр яваарай өчигдөр минь

Д.Л

Sara
...Агаарт хөлөө тавиад л би амьдралыг олно.
Амжиж жигүүрээ дэлгэвэл аавыгаа илүү ойлгоно.

Tsewelmaa
Чиний тохуурхлыг цаг хугацаа ч
Чинээнд нь тултал эдгээж чадахгүй

Илбэе гэтэл хацар чинь үгүй, нулимсанд чинь дэмий норж
Эрье гэхнээ зүг чинь үгүй, нуугдаж тоглохоос залхаж
Хөтлөе гэхнээ гар чинь үгүй, атгалт чинь улам чангарч
Хүн зоны дунд нэг ийм хүн, тохуурал чинь улам гаарч.....

Чиний тохуурхлыг цаг хугацаа ч
Чинээнд нь тултал эдгээж чадсангүй