НОХОЙН ЗҮРХ

Оросын суут зохиолч Михайл Булгаковыг бид "Мастер Маргарита" романаар нь маш сайн мэднэ. Тэгвэл түүний бас нэгэн алдартай зохиол "Нохойн зүрх" тууж Монгол хэлнээ орчуулагдан уншигч таны гарт ирлээ. Хэдий 1925 онд бичигдсэн ч их зохиолчийг нас барснаас олон жилийн дараа, 1968 онд барууны ертөнцөд анхлан хэвлэгдэж, сүүлд 1987 онд Зөвлөлтөд хэвлэгдэх эрх олж авсан эл тууж хэдий дистопи, зөгнөлт зохиол маягаар бичигдсэн ч 1917 оны Окткъябрын хувьсгалын чин зорилгыг задлан егөөдөж, коммунист дэлгэмийн хавчлага дарамтыг уудлан илчилсэн туйлын бодит зохиол байв. Зохиолчийн амьд сэрүүнд гэрт нь хийсэн нэгжлэгээр хураагдаж, улмаар уран зохиолын үнэнч уншигчдын гараас гарт нууцаар дамжин тархсан эл зохиол урт удаан хугацааны хүнд хүчир аялал туулсны эцэст сая л Монгол уншигчдыг оюунлаг хоржоон, уран зүйрлэл, сэтгэлгээний гайхамшгаараа дайлах боломжтой боллоо. Зохиолыг бид барууны хэвлэлүүдээр тарсан дутуу гуцуу хувилбараар нь бус, хамгийн үнэн магадтай гэгдэх орос эхээс нь орчуулан танд хүргэж байна.

Орчуулсан: Мягмарын Сугар-Эрдэнэ
Хавтасны дизайн: Монотайп график студи

Хэвлэгдсэн он 2018
ISBN 9789997882394
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Muba
шалихгүй уншигч миний хувьд хэлэх гэсэн утга санааг бүрэн ойлгохын тулд ахиад хэд хэд унших хэрэгтэй юм болвуу.........!!

Anu Batkhurel
Нэг уншаад ямар сэтгэгдэл төрснөө илэрхийлэх нь бэрх юм байна. Хэдэн сарын дараа дахиж нэг уншаад review бичнээ.

Хүний мөн чанар нь зүрхэндээ байна уу, тархиндаа байна уу? Төрөлхийн байдаг зүйл үү аль эсвэл суралцдаг хэрэг үү?

Хүн чанар, ёс зүй гэж чухам юуг хэлж байна вэ?

Ninjin
Хүний зүрхтэй нохой, нохойн зүрхтэй хүн байх уу? байвал ямар байх вэ? Гудамжинд хүний харцнаас айж, эсвэл аврал эрсэн харцаар хардаг ноход юу боддог бол? Хүн гэдэг нь үнэхээр аврагч уу? ...

Enkhtulga
Тэжээж байсан нохой чинь танихгүй хүүхэн дагуулж ирээд эхнэрээ болгох хүсэлтэй байгаагаа өөрт чинь хэлвэл хэрхэн хүлээж авах вэ

Zolbayar Bayarsaikhan
Дарж ядсан үзэн ядалт нь ёжлолтой сүлэлдээд л...

Munkhtulga Byambaa
Зэвүүн. Нэг амьсгаагаар л уншлаа. Тэр үеийн нийгмийн байдлыг мэдэж байсан бол илүү сайн мэдрэх байсан биз ээ.

Tulga G
Булгаков ер бусын гоц авьяастай байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ганц номоор дүгнэх эрт ч, магадгүй ганц номоорнь бас хангалттай дүгнэж болохоор... Шарикийг анх уншаад байж байхад нээрээ л нохойн ертөнц ийм байдаг юмуудаа, яаж ингэж мэдэрч бичиж болдог байна аа гэж байтал дараа дараагийн үйл явдлууд бүр л барьсан номыг тавьж болохгүйгээр өрнөж байна. Жижигхэн ном гэлтгүй агуулга нь их хурц, өргөн, их ёжтой юм. Өөрийн төсөөллөөр тухайн нийгмээ ёжилж, түрүүлж сэтгэнэ гэдэг хэр баргийн бичээчид байдаггүй өгөгдөл байх!

Bayarkhuu Davaasuren
Төгсгөл нь бах тавыг ханамаар зэвүүн байсан. Сэхээтэн хүн, нохой хоёр сонирхолтой эсрэгцэл.

Tsewelmaa
- Шинжлэх ухаан араатныг хүн болгох аргыг одоохондоо нээгээгүй байна. Би туршаад үзлээ...,,,

Ag
Эхний хэсэг нохойн бодол... яг л нээрэн нохой тэгж боддог байх даа гэмээр... Яагаад үнэр нь тийм содон байхад хаяг бичдэг байна аа гэж боддог хэсэг... Үнэрлэх мэдрэмжээ алдсаны дараагаар бичиг таньдаг болоод... Бичгээ хайнга таньснаас болж андуурч өөр дэлгүүр ороод зодуулдаг... Зайдас өгсөн хүн сайн хүн... Сайн хүн дагуулаад гэртээ аваачина... Жаргалд дорхноо л дасна...

Хүн болсон биш бүрр хүнээ байна... ааш авир авах юм байхгүй... Өнчин тархи, үр хөврөл.. мэдкүээ тэр яахав зохиолын фантааз гээд бодчий...

Доктор большевикуудыг үзэн ядна, дургүйцнэ... Хиам бол хүний идэх хоол биш... Хаашаа ч яардаггүй хүн бүх юманд амждаг, нэг л яарснаа, завгүйгээ гайхсан улс хийж чадаж байгаа юм байхгүй... Галоош... Өмнө нь байрны үүдэнд хүн бүхэн галоошоо тайлаад дотогш ордог байсан, шал маш цэвэрхэн... гэтэл большевикууд хулгайлцан... одоо галошоо тайлдаг хүн байхгүй бүррр галоош өмсдөг хүн байхгүй заваараалл...

Ari
… Хөгжлийн ямар ч түвшинд байсан ан амьтантай айлган сүрдүүлж харьцаж болохгүй …